Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Гуравдугаар сар: Амьд бошиглогчид надад зөвийг сонгохыг заадаг


Гуравдугаар сар

Амьд бошиглогчид надад зөвийг сонгохыг заадаг

“Ай, санагтун, хүү минь, мөн насны залууд мэргэн ухаанд суралц, тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун” (Aлма 37:35).

Дуу: “Үнэний төлөө зогс”

( CS, 159)

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Бурхан амьд бошиглогчдоор дамжуулан ярьдаг.

Сургаалыг тань (үзүүлэн үзүүлж, судрыг цээжлүүл): Нэг хүүхдийг самбарын өмнө гарч ирэхийг урь. Түүний удирдамжийг дагахыг бусад хүүхдүүдээс хүс. “Гурван удаа алгаа таш гэж тэдэнд хэл,” “Босч дороо алх гэж тэдэнд хэл” гэхчлэн энгийн заавруудыг уг хүүхдэд шивнэж хэл. Нэлээд хэдэн хүүхэд ээлжээр удирдагч болох хүртэл үргэлжлүүл. Тэд хэдийгээр өөрийг тань заавар өгч байгааг сонсоогүй ч гэсэн хэнийг дагахаа мэдэж байсан учир заавруудыг дуулгавартай биелүүлж байсныг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг биднээр юу хийлгэхийг хүсч байгааг мэдэхийн тулд бид хэнийг дагах ёстойг асуу. Сүмийн одоогийн Ерөнхийлөгчийн зургийг үзүүл. “Бурхан амьд бошиглогчдоор дамжуулан ярьдаг” гэж хүүхдүүдийг хамтад нь хэлүүл. Aмос 3:7-г уншиж, хүүхдүүд ойлгохгүй үг байвал тайлбарла. Уг судрыг цээжлэхэд нь хүүхдүүдэд тусал (TNGC, 171–72-ыг үз).

Зураг
teacher whispering

Хоёрдахь долоо хоног: Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгч бол бошиглогчид.

Сургаалыг таньж мэд: “Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгч бол бошиглогчид” гэж самбар дээр бич. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд биднийг Сүмийн Ерөнхийлөгч болон Тэргүүн Зөвлөл дэх түүний хоёр зөвлөх, Арванхоёр Төлөөлөгчид удирддагийг хүүхдүүдэд хэл. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгч бол бошиглогчид гэдгийг тайлбарла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (тохируулах тоглоом тогло): Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын Чуулгын зургаан гишүүний зургийг сонгон авч тэдний нэрийг тус тусад нь нэг цаасан дээр бич. Цаас болон зурагнуудыг самбар дээр цааш нь харуулан тавь. Нэг хүүхдээр зургийг, өөр нэг хүүхдээр нэртэй цаасыг эргүүлүүлж нааш нь харуул. Хэрэв зураг, нэр хоёр тохироогүй бол тэдгээрийг буцааж тавиад, өөр хоёр хүүхдээр сонгуул. Хэрэв зураг, нэр хоёр тохирвол хамгийн сүүлчийн ерөнхий чуулган дээр удирдагчийн заасан сайн мэдээний зарчмыг тэрхүү хоёр хүүхдэд шивнэж хэл (Ensign эсвэл Лиахона) болон хамгийн сүүлчийн ерөнхий чуулганы яриаг үз), тэгээд уг зарчмаар амьдрах арга замыг тэднээр жүжигчлэн тоглуул. Тэдний юу хийж байгааг бусад хүүхдүүдээр таалга.

Зураг
matching game

Гуравдахь долоо хоног: Бурханы бошиглогчид болон төлөөлөгчид ерөнхий чуулган дээр бидэнд хандан үг хэлдэг.

Ойлголт болон cургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (тоглоом тогло): Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хэлсэн хамгийн сүүлчийн захиасуудаас хураангуйлан нэг өгүүлбэрийг тусад нь цаасан дээр бич. Захиасуудыг удирдагчдын зурагтай хамт самбар дээр байрлуул. Захиас бүрийг ярилц. Нэг хэсэг хүүхдийг ангиас гарна уу гэж хүс. Самбар дээрээс захиасуудын нэгийг ав. Хүүхдүүдийг ангид нь буцаан оруулж ирээд ямар захиас алга байгааг хамтдаа олохыг хүс. Уг захиастай холбоотой Хүүхдийн Хэсгийн нэг дуу сонгож, хамтдаа дуулахыг хүүхдүүдээс хүс. Энэ захиасыг амьдралд хэрэгжүүлэх арга замуудыг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Бусад захиасуудыг давтан хэлүүл.

Зураг
teacher at board

Заадаг хүүхдүүдийнхээ нас, чадварт тохируулан үйл ажиллагаануудыг өөрчил. Гуравдахь долоо хоногийн үйл ажиллагаануудад захиас бичгээс гадна зураг ашиглаж болно.

Дөрөвдэх долоо хоног: Би бошиглогчийг дагахаар сонговол адислагдана.

Сургаалыг тань Identify the doctrine (дуу дуул): “Follow the Prophet (Бошиглогчийг дага)” (CS, 110–11) дууллын эхний мөрийг дахилтын хамт дуул. Бид яагаад бошиглогчийг дагах ёстойг анхааран сонсоход хүүхдүүдийг урь. “Би бошиглогчийг дагахаар сонговол адислагдана” гэсэн үгсийг хүүхдүүдээр хамтад нь хэлүүл.

Ойлголтыг урамшуулан дэмж (судрын түүхээр жүжигчилсэн тоглолт хийлгэ): Елиа болон Зарефатын бэлэвсэн эмэгтэйн тухай түүхийг хүүхдүүдэд ярьж өгөөд ( Хаадын дээд 17:8–16-г үз), хүүхдүүдийг өөртэйгөө хамт жүжигчлэн тоглоход урь. Жишээ нь: “Их Эзэн бошиглогч Елиад Зарефат гэдэг хот уруу яв гэж хэлсэн (дороо алхална). Тэр хотод хүрч ирээд мод түүж байгаа эмэгтэйг харсан (газраас мод түүж байгаа дүр үзүүлнэ). Елиа нөгөөх эмэгтэйгээс уух юм (хэн нэгэнд уух юм өгч байгаа дүр үзүүлнэ) бас зүсэм талх өгөхийг гуйна. Хүүдээ талх жигнэж өгөхөд дөнгөж хүрэх жаахан гурил, тос л байна гэж нөгөөх эмэгтэй Елиад хэлнэ (үгүй гэж толгой сэгсэрнэ). Хэрэв өөрт нь эхлээд талх жигнэж өгвөл Бурхан түүнд бүр их гурил, их тос өгөх болно гэж Елиа бэлэвсэн эмэгтэйд хэлэв. Эмэгтэй Елиаг дуулгавартай дагав (талхны гурил зуурч байгаа дүр үзүүлнэ). Тэр эмэгтэй олон хоног талх хийхэд хангалттай гурил, тостой болжээ (идэж байгаа дүр үзүүлнэ). Мосе болон гуулин могой, (Тооллого 21:5–9-ийг үз), Нифай болон гуулин ялтсуудын түүхийн тухай үйл ажиллагааг давтан үзүүл (1 Нифай 3–4; 5:21–22-ыг үз). Эдгээр түүхүүд дэх хүмүүс бошиглогчийн зөвлөгөөг дагаснаар хэрхэн адислагдсан тухай хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Зураг
Elijah and the widow of Zarephath
Зураг
Moses and the Brass Serpent
Зураг
Nephi

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (бошиглогчийн сургаалуудаас ярилц): “Өнөөдөр хэн бидний бошиглогч вэ?” гэж хүүхдүүдээс асуу. Сүмийн одоогийн Ерөнхийлөгчийн зургийг үзүүл. Тэрээр Бурханаас дуудагдсан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг жижиг бүлгүүдэд хуваан түүнийг хэрхэн дагаж болох тухай ярилцуул. Бүлэг бүрээс цөөн хүүхдээр бодол санааг нь хуваалцуул. Ирэх долоо хоногийн турш бошиглогчийг дагах нэг арга замыг сонгоход хүүхдүүдийг урь. Өөрсдөд нь үүнийг сануулах нэг аргыг бодож олон гэртээ хариад үүнийг гэрийнхэнтэйгээ хуваалц. Ерөнхий чуулганы үеэр бошиглогчийн үгсийг сонсож болно гэдгийг хүүхдүүдэд сануулж, чуулганыг гэрийнхэнтэйгээ үзэх буюу сонсохыг нь урамшуулан дэмж. Бошиглогчийг сонсож, сургаалуудыг нь дагасан туршлагаа хуваалцахыг ерөнхий чуулганы дараагийн долоо хоногт зарим хүүхдээс хүс.

Зураг
small groups with pictures

Хүүхдүүдийг бүлэг болгож хуваах нь илүү олон хүүхдийг хичээлд оролцуулах боломж юм. Олон хэлбэрээр бүлгүүд болгон хувааж болно. Жишээ нь, та ангийг хамтран ажиллах бүлгүүд болгон хувааж болно эсвэл ахмад хүүхдүүдийг бага насны хүүхдүүдтэй нэг бүлэг болгож болно. Бүлэг бүрд насанд хүрсэн нэг хүн хяналт тавих хэрэгтэй.

Хэвлэх