Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хүүхдийн Хэсэгт дуу хөгжмийг хэрхэн ашиглах тухай


Хүүхдийн Хэсэгт дуу хөгжмийг хэрхэн ашиглах тухай

Хүүхдийн Хэсэгт дуу хөгжмийг ашиглахын зорилго нь Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүдэд заах, сайн мэдээний дагуу амьдрахад нь тэдэнд туслах явдал юм. Хүүхдийн Хэсгийн дуунууд нь суралцах үйл явцыг илүү таатай болгож, хүүхдүүдэд сайн мэдээний үнэнийг сурч, санахад нь тусалж, Сүнсийг тэдэнтэй хамт байлгадаг.

Дуу хөгжмөөр дамжуулан сайн мэдээг хүүхдүүдэд заахад тань туслах зарим аргыг доор харуулав. Жишээнүүд нь энэ хөтөлбөрт санал болгосон дуунууд дээр ажиллахад тань туслах болно. Нэмэгдэл санаануудыг 2010, 2011 оны хөтөлбөр дэх “Хүүхдийн Хэсэгт дуу хөгжмийг хэрхэн ашиглах тухай” хэсгээс харна уу.

Дуу хөгжмөөр дамжуулан сайн мэдээг заа

Хүүхдийн Хэсгийн хамгийн үр өгөөжтэй зарим хичээлийг дуу хөгжим ашиглан заадаг. “Дуу хөгжим нь хүүхдүүдийн сайн мэдээний зарчмуудын тухай ойлголтыг нэмэгдүүлж, тэдний гэрчлэлийг бэхжүүлдэг” (TNGC, 174). Дууны утгыг ойлгоход нь хүүхдүүдэд туслах асуултуудыг асуу. Жишээ нь, “Зөвийг сонго” (Hymns, no. 239) дуулал нь бид шийдвэр гаргахад ганцаархнаа байдаггүй, зөв сонголт хийхэд Ариун Сүнс биднийг удирдах болно гэдгийг заадаг. Самбар дээр ЗС гурван бамбай зурж, дотор нь дараах асуултуудыг бич: “Зөвийг сонгоход намайг хэн удирдах вэ?” “Тусламж хэзээ надад гэрэлтэн харагдах вэ?” “Намайг зөвийг сонгоход юу амлагдсан бэ?” Нэг дэх бамбай уруу заагаад асуултыг бүгдээрээ уншаад, дууг дуулахад хүүхдүүдийг чагнаж, хариуг сонссон үедээ босохыг хүс. Хариултыг өөртэйгөө хамт тэднээр хэд хэдэн удаа дуулуул. Энэ нь үгийг хөгжмийн аятай тохируулахад тэдэнд тусална. Энэ мэтээр бусад асуултууд дээр ажилла. Хүүхдүүдэд ойлгоход хэцүү байж болох үгс буюу өгүүлбэрийг ярилц. Дууг бүхэлд нь дуулсны дараа энэ дууг дуулахын хамт бид анхааран сонсож, зөв сонголт хийх юм бол Ариун Сүнс биднийг удирдах болно гэдгийг хүүхдүүдэд сануул.

Дуу хөгжмийн үйл ажиллагаанд бүх хүүхдийг оролцуул

Бүх насны хүүхдүүд дуу хөгжимтэй үйл ажиллагаанд оролцох дуртай байдаг. Дууны хэмнэл нь тэд юуны тухай дуулж байгаа болон дууны үгсийн утгыг санахад хүүхдүүдэд тусалдаг. “Үнэний төлөө зогс” (CS, 159) дууг дуулахдаа хурд, дууны чанга сул нь өөрчлөгддөгийг анхаар. Лигато (удаан бөгөөд жигд), стаккато (түргэн бөгөөд цохилттой) зэрэг хөгжийн нэр томьёог зааж, хүүхдүүдийг энэ хоёр аргаар хоёулангаар нь дуулж сургахад анхаарна уу.

Зураг
actions to music

Хүүхдүүд бас алгаа таших, гараараа үйлдэл үзүүлэх зэрэг янз бүрийн хөдөлгөөн үзүүлж дуулах дуртай байдаг. “Мэргэн хүн, мунхаг хүн хоёр” (ХДН) дуунд гараар хийж үзүүлэх хөдөлгөөн нь дууны үгс дээр анхаарал төвлөрүүлэхэд хүүхдүүдэд тусална. Та бас “Нифайн зориг” (CS, 120–121) дууг дуулахад хөдөлгөөн хийж болно. Жишээ нь, хүүхдүүд “Би явна” гэж дуулахдаа нэг гараараа бамбайг өргөж, “Их Эзэний зарлигласныг хийнэ” гэж дуулахдаа толгой дээгүүрээ илд өргөж үзүүлэн, “Их Эзэн арга замыг бэлтгэдэг, Түүнийг дагахыг хүсдэг” гэж дуулахдаа дороо алхахыг хүүхдүүдээс хүс. Аль нэг дууг дуулахад хүүхдүүд өөрсдөө санаачлан хөдөлгөөн үзүүлэхийг хүс (харин ариун ёслолын танилцуулгын үед дуулахдаа хөдөлгөөн хийх нь зохимжгүй юм).

Сайн мэдээний зарчмуудыг бататгахад дуунуудыг ашигла

Дуу заахдаа хүүхдүүдийг сайн суртал нь олон дахин давтан дуулах хэрэгтэй. Мөн дуунуудыг хүүхдүүдийн ой тоонд ортол нь жилийн турш давтан дуулж байх хэрэгтэй. Дууг заасны дараа янз бүрийн хөгжилтэй хэлбэрээр давтан дуулж бай. Хүүхдүүд дуунуудыг сайн санаж байхын тулд хүүхдийн ариун ёслол дээрх танилцуулгын дараа ч дуунуудыг дахин давтан дуулсаар байх хэрэгтэй. Янз бүрийн зүйлс ашиглан хүүхдүүд давтах хэрэгтэй гэж үзсэн дуунуудын жагсаалтыг гаргаж болно (жишээ нь, ваартай цэцэг, аквариум дахь цаасан загас, цацагт хяруулын өд, модны навч, ангийн хананд байрлуулсан зүрхний зураг). Нэг удаа нэг зүйлийг сонгон, холбогдох дууг дуулахыг хүүхдүүдээс хүс. Дууг хэрхэн давтах тухай зарим нэмэлт санааг доор өгөв (үзүүлэнгүүдийг sharingtime.lds.org-аас үзэж болно):

  • Зураг
    шоо хаяж дуулах нь

    Шоо хаяж дуулах нь Тал бүр дээр нь өөр өөр хөдөлгөөнийг бичсэн шоо хий. Хүүхдүүд дуулахдаа ямар хөдөлгөөн хийхийг мэдэхийн тулд нэг хүүхдээр шоог хаяул.

  • Зураг
    охид дуулна/хөвгүүд дуулна

    Охид дуулна/Хөвгүүд дуулна: Нэг эрэгтэй хүүхдийн зураг, нэг охины зургийг өөр өөр савхан дээр наа. Дууг давтаж байх үед хэн дуулахыг харуулсан зургийг соль. Ингэх нь хүүхдүүдийг хичээлд идэвхтэй оролцоход тусална.

  • Зураг
    Хуруун хүүхэлдэй ашиглан дуулах нь

    Хүүхэлдэй ашиглан дуулах нь Бага насны хүүхдийн гарын авлага, Бяцхан үрсээ анхаар хуудас 63 дээрх зургуудаас нэгийг хүүхэд бүрээр будуулахаар хувилж, хайчилж ав. Хүүхэлдэй хийхийн тулд зураг бүрийг цаасан уутан дээр наа. Хүүхэлдэйтэйгээ хамт дуулахыг хүүхдүүдээс хүс.

    Зураг
    boy puppet
    Зураг
    girl puppet
  • Зураг
    сагс уруу шид

    Сагс уруу шид: Хүүхдүүдийн нэгийг нь тоглоомон бөмбөг буюу базаж бөөрөнхийлсөн цаасыг сагс уруу шидэхийг хүс. Хэрэв хүүхэд анхны шидэлтээрээ сагсанд оруулбал хүүхдүүдээр дууны бадгийг нэг удаа дуулуул, хоёр удаа шидэж оруулсан бол бадгийг хоёр удаа дуулуул гэх мэтчилэн цааш үргэлжлүүл.

Зураг
music, As a Child of God

Хэвлэх