Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Зургадугаар сар: Би сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар зөвийг сонгодог.


Зургадугаар сар

Би сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар зөвийг сонгодог.

“Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7).

Дуу: “Нифайн зориг”

(ХДН)

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Би зөвийг хийх хүч чадлын төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг.

Ойлголтыг урамшуулан дэмж. (залбирлын тухай ярилц): Хүүхдүүдэд утас юм уу холбооны өөр нэг хэрэгслийг үзүүл. Үүнийг хэрхэн ашигладгийг ярилц. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ хэрхэн харилцаж болдгийг хүүхдүүдээс асуу. Бид утсаар хэн нэгэнтэй ярихын тулд дугаар уруу нь залгадагтай адилхан Тэнгэрлэг Эцэгтэйгээ залбирлаар дамжуулан харилцаж болно, бид зөвийг хийх хүч чадлыг Түүнээс гуйж болно гэдгийг тайлбарла. Хичээл бүр дээр залбирлын аль нэг төрлийн тухай зургийг үзүүл (жишээ нь, хувийн залбирал, гэр бүлийн залбирал, хоол адислах залбирал, ангиараа хийх залбирал). Анги бүрийг өөрсдийнхөө зургийг бусад хүүхдүүдэд үзүүлж, ямар төрлийн залбирлыг энд харуулсныг болон энэ залбирлыг хэзээ, хаана, мөн яагаад хийдгийг ярихыг хүүхдүүдээс хүс.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (тоглоом тогло): Хоёр хоосон хөнгөн цагаан лаазны дээд, доод талд нь жижиг нүх гаргаж, лаазуудыг утсаар холбо. Утсыг чанга татаад, хүүхдүүд зөв зүйлийг хийхийн тулд Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч болох ямар нэг зүйлийг тэднээр ээлжлэн нэг лааз уруу аяархан хэлүүл (жишээ нь, үнэнийг хэлдэг байх, хүндэтгэлтэй байх, эелдэг найрсаг байх гэхчлэн). Өөр нэг хүүхдээр нөгөө лаазыг чагнуул. Зөв зүйлийг хийх хүч чадлыг Тэнгэрлэг Эцэг хэзээ өөрт чинь өгсөн тухай туршлагаасаа хуваалц (эсвэл энэ тухайгаа хуваалцахыг нэг хүүхдээс хүс). Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож, хариулан, зөв зүйлийг хийх хүч чадлыг бидэнд өгөх болно гэдгийг гэрчил.

Хоёрдахь долоо хоног: Намайг аравны нэгээ төлөхөд Тэнгэрлэг Эцэг адислах болно.

Зураг
coins

Сургаалыг таниулж, ойлголтыг урамшуулан дэмж (үзүүлэн хэрэглэ): Аравны нэг гэдэг бол чи бүх мөнгөнийхөө арав хуваасны нэгийг Сүмээр дамжуулан Их Эзэнд өгч байгаа хэрэг юм гэдгийг тайлбарла. Хүүхдүүдэд 10 ширхэг зоос үзүүл. Энэ зоосноос хэдийг нь аравны нэгийг төлөхөд ашиглах ёстойг тэднээс асуу. Аравны нэгийн дугтуй, өргөлийн хуудсыг үзүүлж, бид өргөлийн хуудсыг бөглөж аравны нэгээ дугтуйд хийж, бишоп буюу түүний зөвлөхүүдийн нэгэнд өгснөөр аравны нэгээ төлдгийг тайлбарла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (тоглоом тоглож, гэрчлэлүүдийг сонс): ариун сүм, цуглааны байрууд, дууллын ном Хүүхдийн дууны ном, Хүүхдийн Хэсгийн гарын авлага, судрууд зэрэг аравны нэгээ төлөхөөс ирдэг адислалуудыг төлөөлдөг зүйлсийн зургийг эсвэл тэдгээрийг биет байдлаар нь үзүүл. Сүм эдгээр зүйлсийг аравны нэгийн сангаар бий болгосныг хүүхдүүдэд хэл. Зургууд болон биет зүйлсийг юмаар бүтээ. Нэг буюу хоёр юмыг ав. Бүтээлгийг аваад юу байхгүй байгааг таахыг хүүхдүүдээс асуу. Хэд хэдэн удаа давт. Нүдээр харах боломжгүй өөр адислалууд аравны нэгийг төлснөөс ирдгийг тайлбарла (3 Нифай 24:10-ыг үз). Аравны нэгийг төлснөөр хүлээн авсан адислалуудынх нь тухай нэг юм уу хоёр насанд хүрсэн хүнээр яриул.

Гуравдахь долоо хоног: Би эрүүл хүнсийг хэрэглэж, хортой зүйлсээс зайлсхийснээр Мэргэн Ухааны Үгийг дуулгавартай сахьдаг.

Ойлголтыг урамшуулан дэмж. (судруудыг уншиж, тоглоом тогло): 1 Коринт 3:16–17-г хамтдаа унш. Энэ судар тэдэнд хэрхэн хамаатайг хуваалцуулахаар хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг биднийг өөрсдийнхөө биед анхаарал тавьж байхыг хүсдэг гэдгийг тайлбарла. Янз бүрийн хүнсний зүйл, ундаа, хүний биед сайн болон муу бусад зүйлсийн (жимс, хүнсний ногоо, талх, архи, тамхи зэрэг) зурагнуудыг саванд хий. Бага насны хүүхдийн гарын авлагын 43-р хуудсыг хувилж, эвлүүлэх хэсгүүд болгон хайчил. Саван дотроос зургуудыг хүүхдүүдээр ээлжлэн гаргуул. Хэрэв зураг дээрх зүйл бидний биед сайн бол эвлүүлэх хэсгийг нэг хүүхдээр самбар дээр тавиул. Хэрэв тухайн зүйл бидний биед муу бол эвлүүлэх хэсгийг авч тавь. Эвлүүлэг дуустал тоглоомыг үргэлжлүүл (саван дотор хүний биед муу зүйлсээс сайн зүйлс илүү олон байх хэрэгтэй). Мэргэн Ухааны Үгийг дуулгавартай дагаснаар хүлээн авсан адислалуудыг нь нэг насанд хүрэгчээр эсвэл хүүхдээр хуваалцуул (С ба Г 89:18–21-ийг үз).

Зураг
body puzzle

Бага насны хүүхдийн гарын авлага sharingtime.lds.org-т байгаа.

Дөрөвдэх долоо хоног: Би даруу хувцасласнаар Бурханы бэлэг болох биеэ хүндэтгэдэг.

Сургаалыг тань (зураг үзэж, судар унш): Дараах үгийг самбар дээр бич. “Миний [бие] бол [ариун сүм].” Ариун сүмийн зураг үзүүл. Асуулт: “Ариун сүм яагаад маш чухал вэ?” Хүүхдүүдээр 1 Коринт 6:19-ийг уншуул. Энэ судрыг тантай хамт чанга унших үед уг судар тэдний биеийн тухай юу өгүүлж байгааг олж мэдэхийг тэднээс хүс. Самбар дээрх өгүүлбэрийг ямар үгсээр гүйцээж бичихийг хүүхдүүдээс хүс (бие, ариун сүм). Хүүхдүүдийг босч, өгүүлбэрийг хамтдаа хэлэхийг урь.

Зураг
For the Strength of Youth pamphlet

Ойлголтыг болон Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (дуу дуулж, ярилц): Бидний бие бол Ариун Сүнс дотор нь оршдог ариун сүм юм гэдгийг хүүхдүүдэд хэл. “Их Эзэн надад ариун сүм өгсөн” (ХДН,) дууны нэгдүгээр бадгийг дуул. Тэнгэрлэг Эцэг биднийг хэрхэн хувцаслахыг хүсдэг мөн яагаад ингэж хүсдэг талаар бодлоо хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Бурханы бошиглогчид Түүний хүүхдүүдэд даруухан хувцаслахыг үргэлж зөвлөсөөр ирснийг тайлбарла. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Хувцаслалт ба гадаад төрх” хэсгийг уншаад энд биеийн аль хэсгүүдийг далдлах тухай өгүүлж байгааг сонсохыг хүүхдүүдээс хүс. Даруухан хувцаслах нэг арга замын тухай бодохыг хүүхдүүдээс хүс. Ямар нэг зөөлөн юмыг нэг хүүхдэд шидэж өгөөд энэ зүйлийн тухай санаа бодлоо хуваалцахыг тэр хүүхдээс хүс. Тэр юмаа өөр нэг хүүхдэд шидэж өгөхийг уг хүүхдээс хүс. Тэр зүйлийг барьж авсан хүүхэд санаа бодлоо хуваалцана. Энэ мэтээр тоглоомыг цааш үргэлжлүүл.

Хэвлэх