Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Тавдугаар сар: Би баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлагдсанаараа зөвийг сонгосон


Тавдугаар сар

Би баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлагдсанаараа зөвийг сонгосон

“Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно” (Үйлс 2:38).

Дуу: “Намайг баптисм хүртэхэд”

(ХДН, 103)

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Би наманчлах юм бол уучлагдаж чадна.

Ойлголтыг урамшуулан дэмж (үзүүлэнт хичээл заа): Хүүхэд бүрд нэг хайрга (жижиг чулуу) өг. Хайргыг гутал дотроо хийгээд босч, явахыг тэднээс хүс. Гутал дотроо хайрга хийгээд явах нь ямар байгааг хүүхдүүдээс асуу. Хайрга нь нүгэлтэй хэрхэн адилхан болохыг асуу. (Нүгэл нь сэтгэл санаанд маш их дарамттай, хүнийг аз жаргалгүй болгодог.) Хайргыг гутал дотроос нь авахуулсны дараа наманчилж, Тэнгэрлэг Эцэгийнхээ уучлалыг хүлээн авах нь гутал дотроосоо хайргыг авч хаяхтай хэрхэн адилхан болохыг хүүхдүүдээс асуу. Бид Есүс Христийн улмаас наманчилж, нүглээсээ уучлагдаж чадна гэдгийг тайлбарла. Наманчлал бол бидэнд аз жаргалыг авчирдаг, Тэнгэрлэг Эцэгийн гайхамшигтай адислал юм гэдгийг гэрчил.

Хоёрдахь долоо хоног: Би баптисм хүртэж, гишүүнээр батлагдсанаар Есүсийн үлгэр жишээг дагадаг болсон.

Ойлголтыг урамшуулан дэмж. (Санах тоглоом тоглож, судруудыг унш): Есүст баптисм хүртээж байгаа Иохан Баптистын зураг болон баптисм хүртэж байгаа нэг хүүхдийн зургийг үзүүл. Хүүхдүүдэд энэ хоёр зургийг 20 секунд харуул. Тэгээд зургуудыг юмаар бүтээгээд, энэ хоёр зурагт яг адилхан хэчнээн зүйл байсныг хэлэхийг хүүхдүүдээс хүс. Тэдний хариултыг самбар дээр жагсаан бичиж болно.

Зураг
John Baptizing Jesus
Зураг
father baptizing child

Ямар хүн хүнд баптисм хүртээж болохыг мөн баптисмыг хэрхэн гүйцэтгэх ёстойг мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 20: 72–74-ийг уншихыг хүүхдүүдээс хүс. Ойлгосон зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Баптисм гүйцэтгэж байгаа хүн санваарын эрх мэдэлтэй байх ёстой бөгөөд баптисм хүртэж байгаа хүн усанд бүрэн дүрэгдэх буюу усан дор бүрэн орсон байх ёстой гэдгийг онцгойлон тэмдэглэж хэл. Хоёр зургийг дахин үзүүл. Есүс болон хүүхэд хоёрт хоёуланд нь санваарын эрх мэдэлтэй хүн усанд умбуулалтаар баптисм хүртээж байгааг онцлон тэмдэглэж хэл.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (зураг будаж, дуу дуул): Бага насны хүүхдийн гарын авлагын 111-р хуудсан дахь Бяцхан үрсээ анхаар зургийн хуулбарыг хувилж, будуулахаар хүүхэд бүрт өг. “Баптисм” (ХДН, 100–101) дууг дуулуулж, Есүсийн адилаар баптисм хүртэхэд нь хүүхдүүдийг урамшуулан дэмж. Саяхан баптисм хүртсэн нэг хүүхдээр баптисмынх нь тухай бусад хүүхдүүддээ ярьж өгөхийг хүс.

Зураг
nursery manual page

Бага насны хүүхдийн гарын авлага интернетэд sharingtime.lds.org-т байгаа.

Гурав дахь долоо хоног: Ариун Сүнс надад тусалж чадна.

Сургаалыг тань (үзүүлэнт хичээл заа): Hэг хүүхдийг самбарын дэргэд зогсоо. Тэр хүүхдийн нүдийг боож, ямар нэг туслалцаагүйгээр өөрийнхөө сандлыг олуулж суулга. Үйл ажиллагааг давтан хий, гэхдээ энэ удаа нүдийг нь боосон хүүхдийг удирдаж, гараараа тэмтрэн замыг нь удирдахыг өөр нэг хүүхдээс хүс. Нүдийг нь боосон хүүхэд хоёр дахь удаад яагаад сандлаа амархан олсныг хүүхдүүдтэй ярилц. Ариун Сүнс бидний амьдралд удирдамж чиглэл өгч, бидэнд тусалж чадна гэдгийг тайлбарла. “Ариун Сүнс надад тусалж чадна” гэж хэлэхийг хүүхдүүдээс хүс.

Зураг
blindfolded child

Хүүхдүүдэд үйл явдлыг дүрслэхдээ үзүүлэн ашиглах нь тэдний анхаарлыг төвлөрүүлж, сурч мэдэх үйл явцыг дэмждэг.

Ойлголтыг урамшуулан дэмж. (дуу дуулж, тохируулах тоглоом тогло): Туслах гэдэг үгийг самбар дээр бич. “Ариун Сүнс” (ХДН) дууг дуулуулж, уг дуунд Ариун Сүнс бидэнд тусалдаг талаар хэчнээн зүйлийг нэрлэж байгааг тоолохыг хүүхдүүдээс хүс.

Зураг
CTR shield

ЗС таних тэмдэг sharingtime.lds.org-т байгаа

Хүүхдийн Хэсгийн хичээлийн өмнө урд талдаа ЗС бамбайны зурагтай 10 ширхэг цаасыг бэлтгэ. Цаас бүрийн ар дээр Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалдгийг дүрсэлсэн дараах таван өгүүлбэрийн нэгийг нь бич: Ариун Сүнс биднийг тайтгаруулдаг, Ариун Сүнс Есүс Христийн тухай гэрчилдэг, Ариун Сүнс бидэнд заадаг, Ариун Сүнс бидэнд юу хийх ёстой, юу хийх ёсгүйг хэлж өгдөг мөн Ариун Сүнс бидэнд сайныг үйлдэхэд тусалдаг (өгүүлбэр бүрийг хоёр өөр цаасан дээр бичих хэрэгтэй). Цаасаа ЗС бамбайтай хамт дэс дарааллыг нь харгалзахгүйгээр хүүхдүүд уруу харуулан самбар дээр байрлуул. Цааснуудын нэгийг эргүүлэх нэг хүүхдийг урь. Ар тал дээрх үгсийг хамтдаа хэл. Дараагийн цаасыг эргүүлэх өөр нэг хүүхдийг сонгохдоо үгсийг тохируулахыг хичээ. Цаасны ар тал дээрх үгийг хамтдаа хэл. Хэрэв цааснууд тохирвол, самбар дээрээс ав. Хэрэв тохирохгүй бол буцааж байранд нь тавь. Бүх цаас тохиртол үргэлжлүүлэн хий.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (судруудыг ярилц): Хүүхдүүдийг бүлэг болгон хуваа. Дараах судрын эшлэлүүдийн аль нэгийг бүлэг бүрд өг: Иохан 14:26; Иoхан 15:26; 2 Нифай 32:5; С ба Г 11:12. Судраа уншиж, утгыг нь ярилцахыг бүлэг бүрээс хүс. Хүүхдүүд болон тэдний багш нараас Ариун Сүнсний нөлөөг амьдралдаа хэрхэн мэдэрсэн жишээнээсээ хуваалцахыг урь.

Дөрөвдэх долоо хоног: Би ариун ёслолоос хүртсэнээр баптисмын гэрээнүүдээ шинэчилдэг.

Ойлголтыг урамшуулан дэмж (гэрээнүүдийн тухай ярилцаж, судруудыг унш): Гэрээ гэдэг бол Тэнгэрлэг Эцэг болон бидний хоорондох хоёр талын, ариун амлалт юм. Бид тодорхой зүйлсийг хийхээр амлалт өгдөг бөгөөд биднийг амлалтаа биелүүлсэн үед Тэнгэрлэг Эцэг биднийг адислахаар амладаг. Бид баптисм хүртсэнээр Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ хийж байгаа юм гэдгийг хүүхдүүдэд сануул. Мөн бид ариун ёслолоос хүртсэнээр тэрхүү ариун гэрээгээ шинэчилдэг гэдгийг тайлбарла. Ариун ёслолоос хүртсэнээр бид юу амладаг, Тэнгэрлэг Эцэг бидэнд юу амладгийг тайлбарласан ариун ёслолын залбирлаас авсан өгүүлбэр бүхий зурвас цаасуудыг бэлтгэ (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үз). Зурвас цаасуудыг хэдэн хүүхдэд өгөөд та өөрөө тэдгээрийг чанга унш. Өөрийг тань уншихад хүүхдүүд зөв дэс дарааллаар босно.

Хэвлэх