Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Есдүгээр сар: Арван Зарлиг Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлахыг надад заадаг


Есдүгээр сар

Арван Зарлиг Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлахыг надад заадаг

“Хэрэв чи намайг хайрладаг бол чи надад үйлчилж мөн бүх зарлигуудыг минь сахих ёстой” (С ба Г 42:29).

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Бид зарлигуудыг сахиснаар адислагддаг.

Сургаалыг тань (үзүүлэнт хичээлийг үз): Хуваалцах цагт нялх хүүхдээ авчрахыг нэг ээжээс хүс. Нялх хүүхдийг аюулгүй, тайван байлгахад туслах зарим дүрмээс хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг, Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг аюулгүй, аз жаргалтай байлгах дүрэм буюу зарлигуудыг өгснийг хүүхдүүдэд хэл. Мосегийн зураг болон Арван Зарлигийг үзүүлж, Мосе эдгээр зарлигуудыг хэрхэн хүлээж авсныг хүүхдүүдэд товч ярьж өг (Eгипетээс гарсан нь 19–20-ийг үз).

Зураг
The Ten Commandments

Ойлголтыг урамшуулан дэмж (дуунууд дуул): Дараах гурван өгүүлбэрийг самбар дээр бич: “Бурханыг хүндэлж, бишрэн шүт,” “Эцэг эхээ хүндэл,” “Бусдыг хүндэл.” Арван Зарлигийг дээрх гурван хэсэгт хувааж болно гэдгийг хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдийг бүлэг болгон хувааж, дээрх гурван хэсгийн нэгэнд нь холбогдох нэг дууг бүлэг бүрт өг. Хэн нь дууг дуулахыг (жишээ нь, зөвхөн хөвгүүд, зөвхөн охид эсвэл улаан хувцас өмссөн хүүхдүүд гэхчлэн) бүлэг бүр өөрсдөө шийднэ гэдгийг хэл. Дууг дуулсны дараа уг дууг холбогдох хэсгийн дор тавихыг нэг хүүхдээс хүс. Дараах дуунуудыг дуулахыг хичээ: “Бямба гараг” (ХДН,), “Би дуулгавартай дагана” (ХДН), “Аав минь” (ХДН), “Есүс Христийн Сүм” (ХДН 77), “Би элэгсэг нэгэн баймаар байна” (CДБХД, 63).

Зураг
arches

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (дуу дуул): “Зарлигуудыг дага” (ХДН) дууг дуулж, бид зарлигуудыг дагавал ямар адислалууд амлагдсаныг сонсож мэдэхийг хүүхдүүдээс хүс. Зарлигуудыг сахивал тэд хэрхэн адислагдах тухай хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Хоёрдахь долоо хоног: Би Бурханыг хүндэлж, шүтэн бишрэх ёстой.

Ойлголтыг болон судрыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (судруудыг унш): Тэнгэрлэг Эцэгээс Мосед өгсөн эхний дөрвөн зарлиг нь бид Бурханыг хүндэлж, шүтэн бишрэх ёстойг заадгийг тайлбарла. Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич. Судрын эшлэлүүдийг дөрвөн цаасан дээр бич.

  1. Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй. (Eгипетээс гарсан нь 20:3)

  2. Чи өөртөө зориулан шүтээн бүү хий . (Eгипетээс Гарсан нь 20:4)

  3. Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд . (Eгипетээс гарсан нь 20:7)

  4. Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. (Eгипетээс гарсан нь 20:8)

Хүүхдүүдийг дөрвөн бүлэг болгон хуваа. Бүлэг бүрд судрын нэг эшлэл өгч судрыг уншин, самбар дээрээс холбогдох өгүүлбэрийг олохыг тэднээс хүс. Эхний бүлгээс самбар дээрх хоосон зайг бөглөхийг хүсэж, бусад хүүхдүүдийг өгүүлбэрийг хамтдаа давтан хэлэхэд нь удирд. Зарлигийн утгыг ярилцаж, уг зарлигийг дуулгавартай дагахын тулд юу хийж болохыг хүүхдүүдээр яриул. Тэдний санал зөвлөмжийг самбар дээр бич. Үүнийг үлдсэн гурван бүлэг дээр давтан хий. Ирэх долоо хоногт хэрэгжүүлэхийн тулд самбар дээрх зөвлөмжүүдээс нэгийг сонгож авахад хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Гуравдахь долоо хоног: Би аав, ээжийгээ хүндлэх ёстой.

Сургаалыг тань (судрыг цээжил): Өнгөрсөн долоо хоногт судалсан зарлигуудыг товчхон давтаад, тэдгээр зарлигаар амьдрахын тулд хийсэн зүйлээ хуваалцахыг хэдэн хүүхдээс хүс. Хүүхдүүдийг дөрвөн бүлэгт хувааж, доор харуулсан зурвас цааснуудаас нэгийг бүлэг бүрт өг (Египетээс гарсан нь 20:12-ыг үз).

Зураг
memorize a scripture

Зурвасуудыг sharingtime.lds.org -аас авч болно.

Эхний бүлгийг босч өөрсдийнхөө зурвас цаасан дээрх үгсийг давтан хэлээд суухыг хүс. Дараа нь бусад бүлгүүд ээлжлэн энэ үйл ажиллагааг хийнэ. Бүлгүүд зурвас цаасаа өөр бүлэгт өгч, бүх бүлэг зурвас цаасыг бүгдийг нь авч унших хүртэл үйл ажиллагааг үргэлжлүүл. Бүх хүүхдийг босч зарлигийг хамтдаа давтан хэлэхийг хүс.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (тоглоом тогло): Хүүхдүүдийг бүлгүүд болгон хуваа. Эцэг эхээ хүндлэхийн тулд хийж болох ямар нэг зүйлийг бодож олохыг бүлэг бүрээс хүс. Бүлэг бүрийг дохио зангаагаар үйлдэл хийж үзүүлэхийг уриад, тэд юуг харуулж байгааг бусад хүүхдүүдээр таалга. Тэднийг зөв таасан үед бүлгийн хүүхдүүдээс нэгийг нь санаагаа самбар дээр бичихийг хүс.

Дөрөвдэх долоо хоног: Би бусад хүмүүсийг хүндлэх ёстой.

Сургаалыг тань (хүндэтгэлийн тухай ярилц): Өнөөдөр Хүүхдийн Хэсэгт их чухал хүндтэй хүн ирэх болно гэдгийг хэл. Энэ хүнд хэрхэн хүндэтгэл үзүүлэхийг нь хүүхдүүдээс асуу. Тэр хүн хэн байж болохыг тэднээр таалга. Та хүүхэд болгонд цаасан од хатгаж өгөх явцдаа “Би Бурханы хүүхэд” дууг аяла. Хүн бүхэн чухал бөгөөд бид хүн бүрт хүндэтгэлтэй хандах ёстойг тайлбарла. Арван Зарлигаас нэлээд хэд нь бусдыг хэрхэн хүндлэх тухай бидэнд заадгийг хүүхдүүдэд хэл.

Ойлголтыг урамшуулан дэмж (жишээнүүдийг ярилц): Арван Зарлиг бидэнд хулгай хийхгүй, худал хэлэхгүй байхыг заадаг. Энэ бол бид бусдыг хүндлэх нэг арга зам мөн гэдгийг тайлбарла. Шударга байх талаар хүүхдүүдийн гаргадаг сонголтын нөхцөл байдлыг харуулсан нэлээд хэдэн жишээ бэлтгэ (TNGC, 161–62-ыг үз) Хүүхдүүдийг бүлэг болгон хуваагаад бүлэг бүрт цөөн хэдэн жишээ өг. Жишээ бүрийг уншиж, тэд нөхцөл бүрт хэрхэн шударга байж болохыг ярилцахыг тэднээс хүс.

Зураг
stars

Хүүхэд бүрт хайраа харуулах боломжуудыг эрж хай. Зааж байгаа хүүхдүүддээ хайраа харуулбал тэд Сүнсийг илүү ихээр мэдэрч, сурч байгаа зүйлдээ илүү идэвхтэй байх болно (TNGC, 31-ийг үз).

Хэвлэх