Үйлчлэлийн номлогч
Над руу харагтун


“Над руу харагтун,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“Над руу харагтун,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Хоньдтой хамт байгаа Есүс Христ

Их Эзэн миний Хоньчин, Саймон Дюүи

Над руу харагтун

Аврагч танд хайртайг санаарай. Түүнд найд. Таныг эдгээж, гэтэлгэх Түүний хүч чадалд найд. Бурханд төгс бус хүүхдүүддээ зориулсан төгс төлөвлөгөө бий. Та үйлчлэл, үлгэр жишээгээрээ дэлхийнхэнд энэхүү сайн мэдээг танилцуулж байгаа. Дараах амлалтуудыг санана уу.

“Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, би шавь нартаа хэлж байсны адилаар, хоёр эсвэл гурваараа миний нэрээр, аль нэг зүйлийн талаар хамтдаа цугларсан тэнд, болгоогтун, би тэдний дунд байх болно, бүр тэрчлэн би та нарын дунд байдаг.

Сайныг үйлдэхээс бүү ай, … учир нь та нар юу тарина, та нар мөн түүнчлэн хурааж авах болно, тиймийн тул, хэрэв та нар сайныг таривал та нар шагналдаа түүнчлэн сайныг хурааж авах болно.

Тиймийн тул, бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлэх нь үгүй.

Болгоогтун, би та нарыг зэмлэх нь үгүй; өөрсдийнхөө замаар явж, мөн нүглийг дахин бүү үйлд; та нарт миний зарлигласан ажлыг буурь суурьтайгаар гүйцэтгэгтүн.

Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.

Миний хажуу талыг цоо хатгасан шархыг мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно” (Сургаал ба Гэрээ 6:32–37).