Үйлчлэлийн номлогч
Хийх зүйлсийн жагсаалтыг ашиглах


“Хийх зүйлсийн жагсаалтыг ашиглах,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“Хийх зүйлсийн жагсаалтыг ашиглах,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Үйлчлэлийн номлогчийн ажил

Хийх зүйлсийн жагсаалтыг ашиглах

Удирдамж

  1. Дараах “Хийх зүйлсийн жагсаалт” хэсгийг судална уу. Эдгээр хийх зүйлсийг энэ товхимолд нэг бүрчлэн авч үзнэ. Зорилго бүрийн хажууд үүнийг авч үзсэн хэсгүүд байна.

  2. Ажиллахыг хүсэж байгаа зорилгоо сонго. Хийх зүйлээ “Зорилгын тэмдэглэл” дээр бич. Мөн эхлэх огноогоо бичнэ үү.

  3. Энэхүү товхимлын тухайн зорилгыг даван гарах талаар өгсөн зөвлөгөө бүхий хэсэг рүү ор.

  4. Уг хэсэгт өгсөн зөвлөгөөг унш. Танд туслах нэг эсвэл үүнээс олон зөвлөгөөг сонго.

  5. Зорилгын тэмдэглэл”-ийн “Сайжрах төлөвлөгөө” хэсгийн доор зөвлөгөөнүүдийг бич. Түүнчлэн “Хүсэн хүлээсэн үр дүн” хэсгийн доор ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа бичнэ үү.

  6. Төлөвлөгөөгөө эцэг эх эсвэл үйлчлэлийн номлолын удирдагч гэх мэт хариуцлагатайгаар хандахад туслах хамтрагчтайгаа хуваалц. Ингэснээр тухайн хүн гаргасан төлөвлөгөөгөө биелүүлэхэд тань тусална.

  7. Дараагийн долоо хоногт зөвлөгөөнүүдийг ашиглахыг хичээ. Өдөр бүр өөрийн ахиц дэвшлийг харуулахын тулд “Зорилгын тэмдэглэл”-дээ чагт тэмдэг тавь.

  8. Долоо хоногийн сүүлээр юу нь сайн үр дүнд хүргэсэн, юу нь бүтэлгүй болсныг дүгнэ. Мөн долоо хоногийнхоо хувийн тоймыг бич.

  9. Яг ижил зөвлөгөөнүүд дээр дахин нэг долоо хоног үргэлжлүүлэн ажиллах эсэхээ шийд. Мөн та энэ зорилгыг хөндсөн өөр зөвлөгөөг сонгож, түүн дээр ажиллаж болно. Харин сайн ахиц дэвшил гаргаж чадсан бол өөр зорилгыг сонгож болно. Хэрэгтэй бол өөр “Зорилгын тэмдэглэл” үүсгэ.

Хийх зүйлсийн жагсаалт

  1. Стресстэй үед сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хөгжүүлэх

    1. Стресст эергээр хариу үзүүлэх

    2. “Хүнд стресст автсан үед” хариу үзүүлэх

    3. Хэт стресстсэн хүмүүст туслах

    4. Хувийн асуудлаа шийдвэрлэх

  2. Бие бялдрын хаттай байх чадварыг хөгжүүлэх

    1. Шаргуу ажиллаж сурах

    2. Эрүүл бас эрч хүчтэй байх

    3. Толгой, гэдэс, булчингийн өвдөлтийг намжаах

    4. Бөх сайн унтах ба орондоо цагтаа орох

    5. Цагтаа босох

    6. Гэр бүлтэйгээ хооллох

    7. Дасгал хийх хүсэлтэй болох

  3. Сэтгэлийн тэнхээтэй байх чадварыг хөгжүүлэх

    1. Шинэ үүрэгт ажилдаа дасан зохицох

    2. Гуниглах эсвэл сэтгэлээр унах явдлыг даван гарах

    3. Өөрийгөө шүүмжлэх хандлагаас салах

    4. Сэтгэл түгшүүр эсвэл дутуугийн мэдрэмжээс салах

    5. Амархан бухимддаг, уурладгаа болих

    6. Хүсэл эрмэлзэлгүй мэт мэдрэмжээс салах

    7. Бэлгийн харьцааны эсвэл хайр дурлалтай холбоотой мэдрэмжээ хянах

    8. Өөрчлөлт, шилжилтийг хянаж зохицуулах

  4. Нийгэмтэй зохицож амьдрах чадварыг хөгжүүлэх

    1. Бусадтай ярилцах

    2. Ганцаардсан эсвэл хаягдсан мэт мэдрэмжээс зайлсхийх

    3. Маргаан эсвэл шүүмжлэлийг зохицуулах

    4. Удирдагчидтай сайн харилцаатай байх

    5. Номлолын үүрэгт ажлыг тань ойлгоход бусдад туслах

  5. Оюуны бядтай байх чадварыг хөгжүүлэх

    1. Шинэ үүрэгт ажлаа хийж сурах

    2. Зорилго, төлөвлөгөөгөө эмх цэгцтэй хөтлөх

    3. Чадал хүрэхгүй гэсэн мэдрэмжээс салах

  6. Сүнслэг байдлаа хадгалах чадварыг хөгжүүлэх

    1. Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх

    2. Наманчилж сурах

    3. Чин хүсэлтэйгээр залбирч сурах

    4. Судрыг хайрлаж сурах

    5. Сүнсэнд найдаж сурах

Зорилгын тэмдэглэл

Зорилгын тэмдэглэл