Үйлчлэлийн номлогч
Үйлчлэлийн номлогчийн бэлтгэл


“Үйлчлэлийн номлогчийн бэлтгэл,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь: Эх сурвалжийн товхимол (2020)

“Үйлчлэлийн номлогчийн бэлтгэл,” Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Үйлчлэлийн номлогч Солт Лэйк ариун сүмийн өмнө

Үйлчлэлийн номлогчийн бэлтгэл

Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь

Шинэ номлогчид тодорхой хэмжээний стресс эсвэл тав тухгүй байдлыг мэдрэх нь түгээмэл байдаг. Та шинэ үүрэгт ажлаа хийж сурах, шинэ хүмүүстэй танилцах, бусадтай хамтран ажиллах шаардлагатай болно. Эдгээрийг сурах явцдаа тэвчээртэй бай. Та амьдралаа Аврагчид зориулсны адислалуудыг ялган таньж сурах болно. Ариун Сүнс тантай хамт байх болно гэдгийг бүү март. Энэ өөрчлөлтөд зохицоход Тэрээр танд тусална. Тэр бас шинэ үйлчлэлийн номлогчийн үүрэгт ажилдаа дасахад тань туслах болно.

Инээмсэглэж буй номлогч

Шинэ зүйлд дасан зохицох

Үйлчлэлийн номлогчид шинэ нөхцөл байдалд орсон өөр олон хүнтэй адил. Олон хүн үйлчилж эхлэхдээ сэтгэл санааны хувьд хэд хэдэн үе шатыг дамжин дасан зохицдог. Үүнд:

  • Хүлээлт

    • Та үүрэгт ажлаа хийхийг тэсэн ядан хүлээж байж болно (1 Нифай 3:7-г үзнэ үү).

    • Бурханы өмнө тавьсан зорилго, үнэнч байх хүсэл тань нэмэгдэхийг та мэдэрч болох юм (3 Нифай 5:13-ыг үзнэ үү).

    • Та шинэ хүмүүстэй уулзаж, шинэ газар очих гэж байгаадаа баярлаж, хүсэн хүлээж байж магадгүй.

  • Бодож байгаагүй зүйлсийг олж мэдэх

    • Та үйлчлэхээр гаргасан шийдвэртээ эргэлзэж эхэлж магад (Алма 26:27-г үзнэ үү).

    • Та нойр хулжих, хоолны дуршил өөрчлөгдөх эсвэл уур уцаартай болох зэрэг бие махбодод илрэх стрессийн шинж тэмдгүүдийг анзаарч болох юм.

    • Та гэнэт үйлчлэлийн номлолын дүрэм журам, хүлээлтэд шүүмжлэлтэй хандаж байгаагаа анзаарч болно. Та тэдгээрийг нэг бүрчлэн дагах хүсэлгүй ч болж магад.

  • “Би үүнийг хийж чадна”

    • Та үйлчлэлийн номлолын дүрэм журам, хүлээлтийг дагах хүсэлтэй болж сурна.

    • Та тэвчээртэй байж сурна (Исаиа 28:10; Мозая 4:27-г үзнэ үү).

    • Таны бие махбодод илрэх стрессийн шинж тэмдгүүд багасаж эхэлнэ.

  • Сэтгэлийн тэнхээтэй байх

    • Та өдөр тутмын ажлаа удирдан явуулахдаа тухтай байна.

    • Та өөрийн хүчирхэг тал, өсөлт хөгжлийг олж харна.

    • Амьдралд нэг удаад нэг алхам урагшлах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг та ойлгоно (Сургаал ба Гэрээ 98:12-ыг үзнэ үү).

    • Та өөртөө илүү их итгэлтэй болж, үйлчлэх хүсэл тань өсөн нэмэгдэнэ.

Тракторын өмнө зогсож буй үйлчлэлийн номлогч

Таны одоо хийж болох зүйлс

Бусдад үйлчлэх арга замуудыг ол. Таны номлол бол үйлчлэх дуудлага юм. Таагүй мэдрэмжийнхээ хүрээг давж харахад анхаар. Эелдэг үг, халамжлах үйлдэл болон найз нөхөд хэрэгтэй байгаа хүмүүст тохинуул.

Үйлчлэлийн номлолдоо дасан зохицож байгаа талаараа бусадтай ярилц. Дараах сэдвээр эцэг эх, санваарын удирдагч, буцаж ирсэн номлогч найзуудтайгаа ярилцах цаг гарга. Үүнд:

  • Өөрсдийнх нь хийж чадна гэж боддогоос илүү зүйл хийхийг Бурхан олон хүнээс шаардаж байсан. Энэ талаарх судрын жишээнээс та юу сурч мэдэж болох вэ? Та Гэтлэл 4:10–12; Иеремиа 1:6–9; Алма 17:9–12; Алма 26:27; Ифер 12:23–27; Мосе 6:31–32-ыг судалж болох юм.

  • Яагаад цагтаа орондоо орж, цагтаа сэрэх нь чухал вэ? Яагаад тэжээллэг хоол унд хэрэглэх нь чухал вэ? Яагаад та тогтмол дасгал хийх ёстой вэ? Яагаад та хувиараа залбирах ёстой вэ?

  • Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх нь амжилтад хүрэх, асуудал тулгарахын аль алинд танд хэрхэн туслах вэ?

  • Таагүй бодол, мэдрэмж тань арилахгүй байвал та үүнд хэрхэн хариу үзүүлэх вэ?

  • Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд анхаарлаа хандуул. Хувиараа залбирах, судраас судлах зэргээр Сүнсийг эрэлхийл. Өөдрөг дуу хөгжим сонсож, патриархын адислалаа унш.

  • Өөртөө болон бусдад эелдэг ханд. Аврагчийн хэлнэ гэж төсөөлж байгаа тайтгаруулам, эелдэг сайхан үгээр өөрөө өөртэйгөө ярь. Арга мөхөстөж, найдвар тасарсан гэж бодох бодол эсвэл хурцаар зэмлэх зэрэг нь Их Эзэнээс ирдэггүйг сана.

  • Санаанд ороогүй зүйл тохиолдоход бэлэн бай. Таны үйлчлэлийн номлогчийн туршлага өөр хүнийхтэй яг адилхан байхгүй. Бүх зүйл яг таны төлөвлөснөөр болохгүй. Үйлчлэлийн номлогчийн үүрэгт ажлаа биелүүлэхийн тулд өөрчлөлтөд нээлттэй байхыг хичээгээрэй.

Үйлчлэлийн номлогчид

Тойм

Таны үйлчлэлийн номлогчийн амьдрал өмнөх амьдралаас чинь өөр байна гэдгийг сана. Гэхдээ Их Эзэн таныг шагнаж, адисална. Эерэг хандлагаа хөгжүүл. Их Эзэнд итгэх итгэлээ хэрэгжүүл. Өөртөө болон бусдад тэвчээртэй ханд. Бошиглогч Иосеф Смитэд өгсөн “Эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь” (Сургаал ба Гэрээ 122:7) гэсэн зөвлөгөөг санаарай.