Семинар
2 Нифай 25: Есүс Христээр аврагдсан


“2 Нифай 25: Есүс Христээр аврагдсан,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 25,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 25

Есүс Христээр аврагдсан

Зураг
Есүс Христ

Хэн нэгэн таныг хүнд хэцүү байдлаас чөлөөлж эсвэл аварч байсан уу? Танд тусалсан хүний талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ? Нифай бошиглолын сургаалын ач холбогдлыг онцолсныхоо дараа зөвхөн Есүс Христ бүх хүнийг аврах хүч чадалтай гэдгийг гэрчилсэн. Энэ хичээл танд Есүс Христийн нигүүлслээр хэрхэн аврагдсанаа ойлгоход тусална.

Бидний аврагдаж чадах цорын ганц арга зам

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгний аварсан эсвэл аврагдсан үеийг бодож байна уу? Юу тохиолдсон бэ? Танд ямар санагдаж байсан бэ?

2 Нифай 25-д Нифай өөрийн хүмүүст Мессиа бол Есүс Христ хэмээсэн бошиглогчдын гэрчлэл нь Тослогдсон Нэгэн буюу Аврагч гэсэн утгатай гэдгийг сануулсан (Судруудын удирдамж, “Mессиа” хэсгийг үзнэ үү scriptures.ChurchofJesusChrist.org). Хэдийгээр иудейчүүд итгэлгүй байдлаасаа болж тарах хэдий ч хэрэв тэд Есүс Христэд итгэвэл Их Эзэн цуглуулж, “[тэднийг] алдагдсан, унасан байдлаас нь сэргээнэ” (2 Нифай 25:15–17) хэмээн Нифай тэмдэглэжээ.

2 Нифай 25:18–20-ийг уншаад, иудейчүүд (болон Бурханы бүх хүүхэд) хэрхэн аврагдах талаар Нифайн юу заасныг хайж ол. Энэ нь судрууд дахь нэр гэдэг үгийг хүний хүч, эрх мэдлийг илэрхийлэхэд ашиглаж болно гэдгийг мэдэх нь тустай байж болох юм. Энэ нь ялангуяа Аврагчийн тухай үнэн юм.

  • Есүс Христ биднийг юунаас аварсан бэ?

  • Хэрэв бидэнд Аврагч байгаагүй бол ямар байх байсан бэ?

Ач ивээлээр аврагдсан

2 Нифай 25:23-ыг уншаад Есүс Христ биднийг хэрхэн аварсныг олж мэд.

  • 23-р шүлэг-т дурдсан Нифайн сургаалын талаар илүү гүнзгий ойлголттой болохын тулд та ямар ямар асуулт асууж болох вэ?

Дараах материал нь 23-р шүлэг-ийн талаар асууж болох асуултуудад хариулахад тусална.

Ач ивээл гэдэг нь Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг тэнгэрлэг тусламж ба хүч юм. …

Ач ивээл бол Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан өгдөг бэлэг юм. Судруудад хэрэглэгддэг ач ивээл гэдэг үг үндсэндээ Есүс Христийн нигүүлсэл, хайраар дамжуулан хүмүүст санал болгодог боломж олгогч хүч ба сүнсний эдгээлт юм. (Судруудын удирдамж, “Ач ивээл,” topics.ChurchofJesusChrist.org)

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Гэхдээ “хийж чадах бүхний дараа” гэдэг үг хэллэгийг бид зарим үед буруу ойлгодог юм болов уу гэсэн бодол надад төрдөг. “Дараа” гэдэг нь “учраас” гэсэн үгтэй адил биш болохыг ойлгох хэрэгтэй.

Бид чадах бүх зүйлийнхээ “учраас” аврагдахгүй билээ. Бид бүгд чадах бүх зүйлээ хийсэн үү? Бурхан бидний амьдралд ач ивээлээ хайрлахаас өмнө бидний зүгээс бүх хичээл зүтгэлээ гаргахыг хүлээдэг үү?

Олон хүн хийх ёстой зүйлээ бүрэн хийдэггүй учраас шантарч, сэтгэлээр унадаг. Тэд “сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм” [Матай 26:41] гэдгийг хувийнхаа туршлагаас мэднэ. Тэд Нифайн “бодгаль минь миний алдсуудын учир гашуудах ажгуу” [2 Нифай 4:17] хэмээн тунхагласантай дуу нэгтэй байдаг.

Аврагчийн нигүүлсэл бидэнд нүглийг ялан дийлэх боломжийг олгодог гэдгийг Нифай мэдэж байсан гэдэгт би итгэлтэй байна [Алма 2 Нифай 34:31-ийг үзнэ үү]. Тийм ч учраас Нифай өөрийн үр хүүхэд, ах дүү нарт “Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг” ойлгуулахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн [2 Нифай 25:23].

Эцэст нь хэлэхэд, энэ бол бидний хийж чадах зүйл! Түүнчлэн энэ бол бидний мөнх бус байдалдаа хийж гүйцэтгэх ёстой үүрэг даалгавар мөн! …

Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хүмүүс Бурханы ач ивээлээс өнөөдөр төдийгүй, үеийн үед хүртэх боломжтой [3 Нифай 9:19–20-ийг үзнэ үү]. (Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98)

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Аврагчийн ач ивээл танд боломжтой гэдгийг мэдсэнээр та Түүнийг гэсэн сэтгэлээ хэрхэн дүрслэх вэ?

  • Та Аврагчийн ач ивээлийг хүртэх боломжтой ямар ямар арга зам байна вэ?

  • Хэрэв та Аврагчийн ач ивээлийг илүү их мэдэрсэн бол таны амьдралын ямар тал өөр байж болох вэ? Ямар арга замаар?

Аврагдах цорын ганц арга зам бол Есүс Христ гэдэг тухай сурч мэдсэн зүйлийнхээ талаар хэсэг хугацаанд тунгаан бод. Ямар захиас эсвэл үнэн таны хувьд хамгийн чухал эсвэл Есүс Христийг магтан алдаршуулах хүсэлд хүргэсэн бэ? Таны олж мэдсэн зүйл таныг юу хийхэд өдөөж байна вэ? Та бодол санаагаа судлах тэмдэглэл дээрээ бичиж болно.

Христэд баясах

Нифай Аврагчийн ач ивээл, аврах хүчийг мэдсэн учраас бусдад Христэд итгэхэд нь туслахын тулд бичжээ. 2 Нифай 25:26-г уншаад, Есүс Христэд итгэхэд нь бусдад туслахын тулд бид юу хийж болохыг эрэлхийл. Та энэ шүлэгт хэрэглэгдсэн өөр өөр үйлдлийн үгсийг тэмдэглэн авч болох юм.

  • Энэ шүлэг дэх ямар үг хэллэг танд онцгой санагдаж байна вэ?

  • Есүс Христийн тухай хэн нэгний хуваалцсан зүйл таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Түүний талаарх хувийн мэдрэмжээ бусадтай хуваалцсанаар Есүс Христтэй харилцах таны харилцаа хэрхэн бэхжиж чадах вэ?

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах зүйлсийг бөглөж, нэрийг нь хэлэлгүйгээр санаанд орж ирсэн хүнтэйгээ хуваалцах зүйлээ бич.

Аврагчийн хайр, ач ивээлийг сануулснаар ашиг тустай байж болох хэн нэгний тухай бод. Тэдэнтэй хуваалцаж болох зурвас (текст, сошиал медиа нийтлэл, хувийн захидал гэх мэт) үүсгэ.

Хэвлэх