Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33: “Бурханд бүгд адил”


“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33: “Бурханд бүгд адил,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33

Бурханд бүгд адил

бүлэг хүн

2 Нифай 26 дээр та “Бурханд бүгд адил” (33-р шүлэг) мөн Бурхан бүх хүүхдээ Өөр лүү нь ирэхэд урьсан гэдгийг ойлгож авсан. Энэ хичээл танд 2 Нифай 26:33 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Тайлбарлах ба цээжлэх

2 Нифай 26:33-ыг уншиж, өмнөх Бурханд бүгд адил хичээл дээр сурч мэдсэн сургаалыг давт.

  • Энэ шүлэг дэх сургаал ямар нөхцөл байдалд тусалж чадах вэ? Тайлбарла.

“Бурханд бүгд адил” гэсэн 2 Нифай 26:33-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг судлах тэмдэглэлдээ бич. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртлээ хэд хэдэн удаа (чангаар эсвэл бичгээр) давт.

Дадлага хийх үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын үндсэн баримт бичиг (2022)-ийн “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12 хэсэгт заасан сүнслэг мэдлэгийг олж авах зарчмуудыг давтан үз.

 history.ChurchofJesusChrist.org  Санваарын хязгаарлалтын тухай мэдэхийн тулд Сургаал ба Гэрээний төгсгөл дэх Албан тунхаг 2 луу очно уу.

Рикфорд ахын түүхийг уншихдаа түүний аялал дахь сүнслэг мэдлэг олж авах зарчим бүрийн тодорхой нотолгоог хайж ол.

Жорж Рикфордын түүх

Мормоны Номын багшийн гарын авлага—Төгс эзэмших сургаал: 2 Нифай 26:33: “Бурханд бүгд адил”

1969 онд Английн Лестерт амьдарч байсан залуу Жорж Рикфорд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой тааралджээ. Эхлээд Жорж тэдний захиасыг сонсох дургүй байсан ч эцэст нь номлогчидтой уулзаж эхэлжээ. Гурван сарын турш эрчимтэй судалсны эцэст Жорж нэг л өглөө Сүм үнэн гэсэн итгэл үнэмшилтэй болон сэрсэн байна.

Жорж шинэ олсон гэрчлэлээ ахлагчидтай хуваалцах хүсэлтэй байв. Түүнийг үүнийг хийхээс өмнө тэд түүнд Африк гаралтай хар арьстан өвөг дээдсийг агуулсан холимог угсаатны залгамжлалаас болж Сүмийн гишүүний хувьд санваар хүлээн авах эрхгүй болохыг мэдэгдсэн.

Нэг өдөр Жорж дотны найздаа номлогчидтой маргасан явдлаа ярьж мөн бошиглогч Иосеф Смитийн талаар зааж эхэлжээ. Тэрээр “Энэ түүхийг ярихад сэтгэл минь хөдөлж, ямар нэгэн зүйл намайг нөмрөн авч, гэрэл цацрах шиг болсон” гэж дурссан байдаг.

Энэ туршлага нь Жоржийн гэрчлэлийг дахин баталсан ч санваарт томилох хязгаарлалтын талаарх асуудал нь хэвээр үлджээ. Түүнийг илүү сайн ойлгохын тулд залбирах үед түүнд: “Чи сайн мэдээнд өөрийгөө бүрэн зориулахаасаа өмнө бүх зүйлийг ойлгох шаардлагагүй. Чи сонссон зүйлээ хүлээн авч, үлдсэнийг нь миний мутарт даатган итгэлээ харуулбал яаж байна вэ?” гэсэн захиас иржээ.

Энэхүү мэдээнд тайвширсан Жорж “Тийм ээ, Их Эзэн минь. Би итгэлийнхээ дагуу үйлдэх болно. Баярлалаа, баярлалаа” хэмээн залбиран хариулжээ. Жорж хоёр сарын дараа баптисм хүртэн, Сүмийн итгэлтэй гишүүн болсон юм.

1975 онд, санваарын тухай илчлэлтээс гурван жилийн өмнө Жорж шударга Бурханд итгэдэг гэдгээ илэрхийлж, хязгаарлалтыг “итгэлээр, ямар ч эргэлзээгүйгээр” хүлээн зөвшөөрсөн гэж бичжээ. Мөн тэрээр, “Би Их Эзэний санваар газар дэлхий дээр адислалууд, эрх мэдэл, үүргийн хамтаар дахин оршин тогтнож байгаад маш их талархдаг. Санваар хэнд байгаа, байхгүй нь бус харин үүнийг хэрхэн ашиглаж байгаа нь миний хувьд илүү чухал” гэж нэмж хэлжээ.

1978 онд Жорж бүх зохистой эрд санваарыг хүртээх илчлэлтийн талаар ойлгож авсан (Албан тунхаг 2-ыг үзнэ үү).

Жорж гэртээ ирээд Жьюнтай хамт энэ мэдээ тэдний гэр бүлийн хувьд ямар ач холбогдолтой болох талаар шөнөжингөө ярилцав. Энэ бол асар том өөрчлөлт байлаа. Маргааш өглөө нь Жорж Рикфорд Аароны санваарын пристээр томилогдсон юм. Хоёр сарын дараа тэрээр Далд томилогдон, гадасны Далын чуулгын ахмад гишүүн болжээ. Харин үүнээс хойш дахин хоёр сарын дараа Жорж, Жьюн Рикфорд хоёр Английн Лондон ариун сүмд дөрвөн хүүхдийнхээ хамтаар лацдан холбогдсон юм (“Би итгэлийнхээ дагуу үйлдэх болно”).

  • Санваар хүлээн авах эрхгүй гэж сонсоод Жоржид ямар санагдсан гэж та бодож байна вэ?

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

Итгэлээр үйлдэх

  • Рикфорд ахыг ямар арга зам итгэлээр үйлдэхэд хүргэсэн бэ? Энэ нь түүнд хэрхэн тусалсан бэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрлэг Эцэгийн залбиралд нь өгсөн хариулт нөхцөл байдлаа мөнхийн өнцгөөс харахад нь Рикфорд ахад хэрхэн тусалсан бэ? Энэ нь Рикфорд ахад Их Эзэнийг дагахад хэрхэн тусалсан бэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

  • Ариун Сүнс Рикфорд ахад туслах тэнгэрээс томилогдсон эх сурвалж нь болоход ямар арга зам нөлөөлсөн бэ?

  • Санваарын хязгаарлалтын талаар асуулт байгаа хүнд өнөө үед тэнгэрээс томилогдсон өөр ямар сурвалж тусалж болох вэ? Албан тунхаг 2 болон 2 Нифай 26:33 тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Санваарын хязгаарлалттай холбоотой асуултуудад туслах нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл энэ хичээлийн төгсгөлд байгаа “Нэмэлт: Илүү ихийг мэдмээр байна уу?” хэсгийг харна уу.