Семинар
Суралцахуйгаа үнэлэх 2: 1 Нифай 16–2 Нифай 25


“Суралцахуйгаа үнэлэх 2: 1 Нифай 16–2 Нифай 25,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Суралцахуйгаа үнэлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага

Суралцахуйгаа үнэлэх 2

1 Нифай 162 Нифай 25

Өөрийнхөө тусгалыг харж буй хүн

Энэ хичээл танд Мормоны Номыг судлах үедээ тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

Сайн мэдээний хичээлийн ойлголт

Толь эсвэл өөр тусгал харуулдаг зүйл аваад, өөрийгөө хар. Толийг баруун, зүүн тийш бага зэрэг эргүүлж, тольгүйгээр харах боломжгүй зүйлсийг тэмдэглэ.

  • Тольтой байхын ашиг тус юу вэ?

  • Өөрсдийгөө толинд харах нь сайн мэдээнээс суралцах талаар бодож, дүгнэхтэй хэрхэн адилхан байж болох вэ?

Өөрийнхөө гадна төрхийг харах боломжтойн адил сайн мэдээнээс суралцах туршлагаа харж, эргэцүүлэн бодох цаг гаргах нь танд олон талаар тусалж чадна. Мормоны Номыг судалж байхдаа юу сурч мэдсэн талаараа эргэцүүлэн бодсоноор Ариун Сүнс таны ахиц дэвшлийг таньж, сайжруулах шаардлагатай талуудыг сайжруулахад тусална. Энэ хичээл танд Мормоны Номыг судалснаар гарсан өсөлт хөгжил, туршлагаа эргэцүүлэн бодоход тусална.

Сүнслэг үйл явцаа эргэцүүлэн тунгаах

Мормоны Номыг судалснаар Ариун Сүнснээс хүлээн авсан сануулга, мэдрэмжийн талаар эргэцүүлэн бод. Ариун Сүнсний тантай харилцах олон арга зам байдаг. Жишээлбэл: Тодорхой шүлэг таны анхаарлыг татаж, тэдгээрийг тэмдэглэж авах хүсэл төрж магадгүй юм. Танд амар амгалан эсвэл хайрын мэдрэмж төрж ч магад. Та уншаад, тодорхой замаар үйлдэх сэдэл төрсөн эсвэл асуултдаа хариулт олсон байж болох юм.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын дор хаяж гуравт нь хариул. Судлах тэмдэглэлээ ахин харах нь асуултад хариулахад тусалж магадгүй.

  • Мормоны Номын аль түүх эсвэл хэсэг танд Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж байдгийг харахад тань тусалсан бэ?

  • Энэ жил семинар эсвэл хувиараа судлах дээр ямар бодол эсвэл мэдрэмжийг та мэдэрсэн бэ?

  • Та Тэнгэрлэг Эцэгийн илчлэлтийг эрэлхийлэхийн тулд юу хийсэн бэ?

  • Та илчлэлт хайж, үүнийг ирэх үед нь таньж мэдэх бэлтгэлтэй байхын тулд юу хийсэн бэ?

  • Та хүлээж авсан сэтгэгдлийнхээ дагуу хэрхэн үйлдсэн бэ?

Адам, Евагийн Уналт, Есүс Христийн Цагаатгалыг тайлбарла.

Адам, Ева хоёр Едений цэцэрлэгийг орхисон нь

Адам, Евагийн уналт хүн бүрд нөлөөлсөн. Мормоны Ном эдгээр нөлөөний талаар болон Аврагч биднийг Уналтаас хэрхэн гэтэлгэх талаар заадаг. Дараах дасгал нь Адам, Ева хоёрын уналт, Есүс Христийн Цагаатгалыг тайлбарлах дадлага хийхэд тусална.

Та номлогч бөгөөд хамтрагчтайгаа хамт хэн нэгэнд Уналтын талаар зааж өгөхөөр бэлдэж байна гэж төсөөл. Та хэн нь Уналтыг болон хүн төрөлхтөнд үзүүлсэн үүний үр нөлөөг, хэн нь Аврагч бидэнд Уналтын нөлөөллийг даван гарахад хэрхэн тусалсан бэ гэдгийг заахыг шийдэх хэрэгтэй.

Хамтрагчтайгаа хамт заахаар төлөвлөж буй хоёр сэдвээс аль нэгийг нь сонго.

Сонгосон сэдвийг тайлбарлахад туслах судрыг ашигла. 2 Нифай 2:17–27; 9:6–12; 10:23–25, судлах тэмдэглэл дээрх тэмдэглэл эсвэл Сайн мэдээний сэдэв дэх “Адам, Ева хоёрын уналт”-ыг давтах нь (topics.ChurchofJesusChrist.org) хуваалцахад бэлтгэхэд тань тусалж магадгүй.

Дууссаныхаа дараа тайлбараа өөр хүнд хуваалц. Жишээлбэл: Гэр бүлийн гишүүн, найз эсвэл сүмийн удирдагчтай хуваалц.

дүрс, тэмдэглэх
  1. Сонгосон сэдвийн тайлбараа бич.

Есүс Христийн талаарх миний мэдрэмж

Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг. Аврагчийн талаар сурч мэдсэн, мөн мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бод. 1 Нифай 19, 2 Нифай 9, 2 Нифай 25 зэрэг судалсан бүлгүүдээ эргэн хар. Та мөн тэмдэглэсэн хэсгүүдээ хайж олж болно. Судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлээ, ялангуяа Түүний талаарх мэдрэмжийг тань агуулсан бичлэгүүдийг эргэн харах нь тустай байж болох юм.

дүрс, тэмдэглэх
  1. Дараахыг хийж гүйцэтгэ. Хийсэн зүйлээ эсвэл үүний товч тайлбарыг оруул.

    Дараах аргуудаас аль нэгийг нь сонго эсвэл Есүс Христийн талаарх мэдрэмжийг тань илэрхийлэх өөрийн арга замыг бий болго.

  • Аврагчийн талаарх мэдрэмжээ илэрхийлэх шүлэг эсвэл захидал бич. Судрын эшлэл, судрын мөр эсвэл үг ашиглах талаар бодож үз.

  • Аврагчийн тухай мэдрэмжээ илэрхийлэх үгийн жагсаалт гарга. Судруудаас зарим тайлбарыг оруул. Үгийн үүл үүсгэж эсвэл цаасан дээр үг бичээд, өрөөндөө эсвэл байнга харагдах өөр газар өлгө.

  • Аврагчийн талаарх сэтгэгдлээ илэрхийлэхэд тань туслах ямар нэг зүйлийг зур.