“2 Нифай 26: Бусдыг Бурханы адил харж, хайрлаж, хандах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 26,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 26
Бусдыг Бурханы адил харж, хайрлаж, хандах
Бид өдөр бүр бидний мэдрэмж, үзэл бодолд нөлөөлөх захиас, мэдээлэлтэй тулгардаг. 2 Нифай 26-д Нифай Бурханы үзэл бодлыг заасан. Энэ хичээл танд бусдыг Бурханы адил харж, хайрлаж, хандахад туслах зорилготой.
Бидний үзэл бодол
Дараах зургуудыг судалж үзээд, төрөл бүрийн нүдний шил бидний хараанд хэрхэн нөлөөлдөг талаар бодоорой.
-
Эдгээр өөр төрлийн шил хүний харах өнцөгт хэрхэн нөлөөлөх вэ?
-
Бидний харах, бусдад хэрхэн хандахад нөлөөлж болох ямар зүйл байдаг вэ?
Бусдыг харах өнцгөө тунгаан бодох цаг гарга. Таны харах өнцгийг юу бүрдүүлж болохыг, мөн энэ нь таны бусдад хэрхэн хандаж, мэдрэхэд яаж нөлөөлж болох талаар бодож үз. Суралцах явцдаа бусдыг Аврагч шиг харж, харьцахын тулд юу хийж чадахаа мэдэхэд тань туслах сүнслэг нөлөөг эрэлхийл.
Энэ хичээл танд бусдыг Бурханы адил харж, хайрлаж, хандахад туслах зорилготой.
Бурханы зан чанар
2 Нифай 26-д Нифай нифайчуудын дундах Аврагчийн тохинуулал, түүнчлэн өөрийн хүмүүсийн ёс бус байдал, эцсийн сүйрлийг харсан. Тэрээр мөн эцсийн өдрүүд дэх харь үндэстнүүдийн ёс бус байдлыг харсан. Тэрээр мөн дараа нь Бурхан Өөрийн бүх хүүхдэд санаа тавьдаг гэдгийг онцолсон.
2 Нифай 26:12–13, 23–33-ыг уншихдаа дараах гурван асуултыг бодож үз.
-
Бурхан хүүхдүүдээ хэрхэн харж, тэдний талаар ямар бодолтой байдаг вэ?
-
Тэрээр үүнийг хэрхэн харуулдаг вэ?
-
Тэр биднийг бусдыг хэрхэн харж, хандаасай гэж хүсдэг вэ?
2 Нифай 26:33-д Нифай олон төрлийн хүнийг өөр өөр бүлэгт хослуулан онцолсон гэдгийг анхаар. Дараах тодорхойлолтууд нь эдгээрийг илүү сайн ойлгоход тань тусална. Та энэ шүлгээр эдгээр тодорхойлолтыг судартаа бичиж болох юм.
-
Боол: Зарц.
-
Бурханыг мэддэггүй хүмүүс: Бурханд итгэдэггүй хүн.
-
Иудей болон Харь: Израилын угсаанд харьяалагддаг болон харьяалагддаггүй бүх хүнд хамаарах хэллэг.
-
33-р шүлэг дэх сургаалыг дэлхий хүлээн авч дагасан бол ямар өөрчлөлт авчрах байсан бэ?
Бурханы үзэл бодол, мөн Түүний бусадтай хэрхэн харьцаж, хандаж байгаатай өөрийнхөө үзэл бодол, тэр дундаа бусдад хэрхэн хандаж байгаагаа харьцуулан тунгаан бодох цаг гарга.
ChurchofJesusChrist.orgИх Эзэн танаас юуг сайжруулахыг хүсэж болох талаар эргэцүүлэн бод.
Дараагийн хэдэн өдөр та бусдыг хэрхэн харж, хэрхэн мэдэрч, хэрхэн хандаж байгаагаа анзаарахыг хичээ. Ариун Сүнсний сануулгыг сонсож, бусдыг Бурхан шиг хайрлаж, тэдэнд хандахад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд Их Эзэнээс тусламж хүс.