“2 Нифай 27: ‘Ер бусын үйл мөн гайхамшиг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 27,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 27
“Ер бусын үйл мөн гайхамшиг”
Ер бусын гэж тооцох үйл явдлуудыг мөн эдгээр нь танд болон эргэн тойрны хүмүүст тань хэрхэн нөлөөлсөн талаар бод. Есүс Христ хожмын өдрүүдэд дэлхий дээр Өөрийн сайн мэдээг, тэр дундаа Мормоны Номыг сэргээх ер бусын үйл гүйцэтгэнэ хэмээн амласан. Энэ хичээл танд дэлхий дээр Мормоны Номыг сэргээж буй Их Эзэнд гүнээ талархаж байгаагаа мэдрэхэд тань тусална.
Ямар нэгэн ер бусын зүйл
Таны төлөө ер бусын зүйл хийсэн эсвэл таньдаг хэн нэгнийхээ талаар бод.
-
Энэ хүн юу хийсэн бэ?
-
Үүнийг хийсэн хүний талаар танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Яагаад?
2 Нифай 27-д Их Эзэн бидэнд эцсийн өдрүүдийн ёс бус байдал, урвалтыг даван туулахад маань туслахын тулд ямар нэгэн ер бусын зүйл хийх болно гэдгээ гэрчилсэн. Суралцах явцдаа таны сурч мэдсэн зүйл Их Эзэний талаар юу гэж боддогт тань хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бод.
2 Нифай 27:25–26-г уншаад, Их Эзэний хийнэ гэж амласан зүйлийг олж мэд.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэхүү “ер бусын ажилд Мормоны Ном ирсэн нь мөн сайн мэдээний Сэргээлтийг багтаах болно” гэж хэлсэн (“Scriptural Witnesses,” Liahona, Nov. 2007, 46).
Бидний энэ бошиглолоос сурч мэдэж болох нэг үнэн гэвэл Мормоны Ном ирснээр болон сайн мэдээ сэргэснээр Их Эзэн ер бусын үйл мөн гайхамшгаа гүйцэтгэсэн явдал юм.
-
Та Мормоны Ном, сэргээгдсэн сайн мэдээний талаар тэднийг “ер бусын” гэж нэрлэхэд хүргэсэн юуг мэдэх вэ?
Мормоны Ном: Ер бусын үйл мөн гайхамшиг
2 Нифай 27-ийн ихэнх хэсэг Мормоны Ном ирсэн дээр төвлөрсөн байдаг. Энэ бүлгээс илүү ихийг судлахаасаа өмнө Мормоны Номын талаарх сэтгэгдлээ тунгаан бодох цаг гарга. Таны хувьд энэ нь ер бусын зүйл мөн үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ? Танд ямар асуулт байна вэ? Суралцах явцдаа Мормоны Номыг “ер бусын үйл мөн гайхамшиг” гэж илүү тодорхой харахад тань туслах сургаалуудыг олж мэд.
Нифай Мормоны Ном эцсийн өдрүүдийн асуудлуудад туслахаар гарч ирнэ гэж бошиглосон (2 Нифай 27:6-г үзнэ үү). Бурхан Мормоны Номыг орчуулсан ялтаснуудыг харж мөн энэ ном үнэн болохыг дэлхийд гэрчлэхийг цөөхөн гэрчид зөвшөөрнө гэж тэр бичжээ (2 Нифай 27:12–14-ийг үзнэ үү). Дараа нь Нифай Мормоны Номын орчуулгатай холбоотой зарим дэлгэрэнгүй мэдээллийн талаарх бошиглолоо хуваалцсан.
Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулаад, хоёр баганад жагсаасан шүлгүүдийг унш. Бошиглол, үүний биелэлтийн талаар ойлгоход тань туслах дараах хүснэгтийг ашигла.
Хүн юу хийж болох тухай бошиглол (2 Нифай 27:15–19) |
Бошиглолыг биелүүлсэн хүний нэр (Иосеф Смит—Түүх 1:63–65) | |
---|---|---|
Нэг дэх хүн (“суралцаагүй”) | ||
Хоёр дахь хүн (“нөгөө хүн”) | ||
Гурав дахь хүн (“эрдэмт хүн”) |
-
Их Эзэн яагаад Мормоны Номыг авчрахын тулд боловсролгүй байсан Иосеф Смитийг ашигласан гэж та бодож байна вэ?
2 Нифай 27:20–23-ыг уншаад, Бурхан яагаад Мормоны Номыг орчуулж сураагүй хүнийг сонгосон шалтгааныг хайж ол.
Бошиглогчийн эхнэр Эмма Смит (1804–1879) Мормоны Номыг орчуулахдаа Иосефын хүлээн авсан тэнгэрлэг тусламжийн талаар ийн гэрчилсэн.
Иосеф Смит Мормоны Ном мэт ном байтугай ойлгомжтой, сайн найруулгатай захидал ч бичиж эсвэл хэлж бичүүлж чаддаггүй байсан. Уг үйл явдалд оролцсон надад ч бас ер бусын, гайхалтай санагддаг.” …
Мормоны Ном бол бурханлаг чанартай гэдэгт би баттай итгэдэг бөгөөд үүнд огтхон ч эргэлзэж байгаагүй. … Мэдлэгтэй хүн хүртэл үүнийг хийж чадахгүй байх байсан. Түүн шиг мэдлэг, боловсролгүй хүний хувьд энэ нь боломжгүй зүйл байлаа. (Emma Smith, in “Last Testimony of Sister Emma,” The Saints’ Herald, Oct. 1, 1879, 290)
Мормоны Ном хэр ер бусын болохыг харахын тулд “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” видеог цагийн код 5:38-аас 11:26 хүртэл үзнэ үү. Энэ видеог олох боломжтой ChurchofJesusChrist.org.
Хичээлийн эхэнд танаас Мормоны Номын талаарх бодлыг тань асуусан. Таны өнөөдөр судалсан үнэнүүдийн аль нэг нь энэхүү ариун номын гэрчлэлд тань нөлөөлсөн эсэхийг бодож үз. Судлах тэмдэглэл дээрээ өөрийн хүлээн авсан аливаа бодол, сэтгэгдэл, мөн танаас хийхийг уриалсан ирээдүйд хийх үйлдэл зэргийг тэмдэглэж бич.