“2 Нифай 28:27–32: “Хүлээн авах түүнд [Бурхан] илүүг өгөх болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 28:27–32” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 28:27–32
“Хүлээн авах түүнд [Бурхан] илүүг өгөх болно”
Танд хариултаа олоогүй сүнслэг асуултууд байдаг уу? Эсвэл та заримдаа гэрчлэлээ илүү хурдан хөгжөөсэй гэж хүсдэг үү? Биднийг Тэнгэрлэг Эцэгийн заадаг зүйлийг үргэлжлүүлэн хүлээн авахыг хүсэх үед мэдлэг Түүнээс бага багаар ирдэг гэдгийг Нифай тайлбарласан. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг бидэнд үнэнийг хэрхэн илчилдэг талаар гүн ойлгоход танд тусална.
Бурхан бидэнд шат шатаар заадаг
Таны сүнслэг мэдлэг ба ойлголтыг илэрхийлсэн урт шат өөд харж байна гэж төсөөл.
-
Хэрэв шатны орой нь Бурханы мэдлэгийг илэрхийлсэн бол таны одоогийн мэдлэгийн түвшин хаана нь байгаа гэж та бодож байна вэ?
-
Цаг хугацаа өнгөрөх тусам сүнслэг мэдлэг ба ойлголтоо нэмэгдүүлэхэд маань Бурхан бидэнд ямар арга замаар дамжуулан тусалдаг вэ?
-
Байгаа мэдлэгтээ сэтгэл хангалуун байгаагийнхаа улмаас дараагийн алхмаа хийхгүй байгаа хүнд юу тохиолдох вэ?
2 Нифай 28-д Нифай эцсийн өдрүүдийн бошиглолоо үргэлжлүүлсэн. Тэрээр бидний өдрүүдэд зонхилж буй зарим хандлагыг дүрсэлж, үнэнийг хүлээн авч ойлгоход маань туслахын тулд Их Эзэний ашигладаг загварыг хуваалцсан.
2 Нифай 28:26–30-ийг уншаад, шатны талаарх зүйрлэл нь хэрхэн Нифайн Их Эзэний тухай заасан үнэнүүдийг ойлгоход тусалдаг талаар тунгаан бод. Дүрэм бол хэрхэн үйлдэхийг бидэнд заадаг зарлиг, мөн зарчим гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.
-
Энэ хэсэг танд Их Эзэний талаар ойлгоход тань хэрхэн тусалж байна вэ? Энэ ойлголт тань хэрхэн таны амьдралыг адисалж болох вэ?
-
Зарим хүн яагаад Бурханы үгийн талаар өөрт байгаагаасаа илүү ихийг мэдэх боломжийг үгүйсгэдэг гэж та нар бодож байна вэ?
30-р шүлэг-ийг уншаад, энэ нь мөн юу зааж байгааг өөрийн үгээр хэрхэн дүгнэх талаар бодож үз. Та өөрийн дүгнэлтийг судартаа эдгээр шүлгийн дэргэд бичиж болох юм.
Бидний сүнслэг үйл явцын загвар
Энэ хэсгээс ойлгосон нэг үнэн нь Бурхан үнэнийг хүлээн авах нэгэнд үүнийг шат шатаар илчилнэ.
Гэрлийн загвар
$nbsp ChurchofJesusChrist.org. Бурханы Өөрийнхөө хүслийг хүүхдүүддээ илчлэхдээ ашигладаг загварыг хайж ол.
-
Та ахлагч Бэднараас амьдралд тань тус болох юуг мэдэж авсан бэ?
-
Ахлагч Бэднарын тодорхойлсон ямар загвар Нифайн 30-р шүлэг-т заасантай таарч байна гэж та бодож байна вэ?
Дараах судрын дор хаяж хоёр хэсгийг уншиж, 2 Нифай 28:30-ийн талаарх ойлголтод тань нэмэх юу байгааг хайж ол. Эдгээр шүлгийг судрынхаа 2 Нифай 28:30-тай холбох юм уу өөр хооронд нь холбох талаар бодож үз.
Сайн мэдээний талаарх таны ойлголт ба гэрчлэл цаг хугацааны явцад хэрхэн бага багаар өссөнийг тунгаан бод. Өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ ачаар Тэнгэрлэг Эцэг таныг юуг санаж, хийхийг хүсэж байгааг судлах тэмдэглэлдээ бич.