“2 Нифай 29: Бурханы үгийг илүү их хүлээн ав,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 29,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 29
Бурханы үгийг илүү их хүлээн ав
Маш олон хүн Библийг Бурханы үг гэж итгэдэг. Хэдий тийм ч бүх хүн Бурханы үгийг өөрсдөд нь аль хэдийн байгаагаас илүү ихийг хүлээн авах хүсэлгүй байдаг. Нифай эцсийн өдрүүдэд олон хүн өөрсдөд нь Библи байгаа учраас Мормоны Номыг эсэргүүцэх болно гэдгийг бошиглосон ажээ. Их Эзэн биднийг сайн мэдээ нь хүн бүрд зориулагдсан бөгөөд Түүний үг Библиэр хязгаарлагдахгүй гэдгийг мэддэг байгаасай хэмээн хүсдэг. Энэ хичээл танд Их Эзэний үгийг амьдралдаа илүү их хүлээн авахад туслах зорилготой.
Илүү их ойлголт авах хүсэлтэй бай
15 настай Оливэр өөрт нь байгаа бүх мэдээлэл, технологи байхад л хангалттай гэж бодож байна гэж төсөөлье.
-
Хэрэв Оливэр 1950 онд ийм шийдвэр гаргасан бол юу алдах байсан бэ? Энэ цагаас хойш ямар мэдээлэл, технологи бий болсон бэ?
-
Ийм нөхцөл байдал сүнслэг үнэнийг сурахтай хэрхэн холбогдох вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихдаа энэ нь таны хувьд ямар утгатай болохыг бод.
Тэнгэр дэх Эцэг тань таныг мэдээсэй хэмээн хүсэж байгаа асар олон зүйл бий. Ахлагч Нийл А.Максвэлл “Харах нүдтэй, сонсох чихтэй хүмүүст Эцэг, Хүү хоёр орчлон ертөнцийн нууцуудыг задалж байгаа нь тодорхой юм!” гэж заасан. [“Meek and Lowly” (Brigham Young University devotional, Oct. 21, 1986), 9, speeches.byu.edu]. (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,”2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)
Өнөөдөр суралцахдаа Бурханы танд заахыг хүсдэг бүх зүйлийг үргэлжлүүлэн суралцахын тулд та юу хийж болохоо олж мэд.
Бурханы үгийг хүлээж авах янз бүрийн хандлага
2 Нифай 28–29 дээр Нифай эцсийн өдрүүдэд зарим хүн Бурханы үгийг илүү их хүлээн авах хандлагатай байх талаар бошиглосон. 2 Нифай 28:29, 2 Нифай 29:3-ыг тус тус уншаад зарим хүн эцсийн өдрүүдэд нэмэлт судруудыг хүлээж аваад, хэрхэн хариу үйлдэл үзүүлэх тухай Нифай, Их Эзэн нарын юу заасныг олж мэд.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Хүмүүс ийм үзэл бодолтой байж болох зарим шалтгаан юу вэ?
Хоосон аяга аваад, юунд ашиглаж болох талаар бод. Одоо хөмрүүлж тавь. Аягыг хэрэглэх гэж байсан шигээ хэрэглэх боломжтой байна уу? Үүнийг Мормоны Номтой, мөн үүний хэн нэгний амьдралд үзүүлэх үр нөлөөтэй харьцуул.
-
Бурхан биднийг Мормоны Номоор дамжуулан ямар мэдлэг, адислалыг хүлээж аваасай хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
2 Нифай 29:7–11-ийг уншаад, Есүс Христ Мормоны Номыг үгүйсгэдэг хүмүүсийг юу мэдээсэй хэмээн хүсдэг болохыг олж мэд.
-
Та эдгээр шүлгээс Есүс Христийн тухай ямар үнэнийг мэдэж авсан бэ?
Бурхан бүхий л хүнийг санаж, бүхий л үндэстний хэлээр тэдэнтэй ярьдаг гэсэн нэг үнэнийг бид мэдэж авч чадна.
-
Бурханы бүх үндэстний хүүхдүүдтэйгээ ярьдаг ямар өөр өөр арга зам байдаг вэ?
-
Бурхан таныг санадаг, бас тантай ярьдаг гэдгийг ойлгоход тань ямар туршлага тусалсан бэ?
ChurchofJesusChrist.org