Семинар
2 Нифай 28:1–26: Сатаны заль мэхийг танин мэдэж, даван гарах


“2 Нифай 28:1–26: Сатаны заль мэхийг танин мэдэж, даван гарах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 28:1–26,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 28:1–26

Сатаны заль мэхийг танин мэдэж, даван гарах

Судраас уншиж буй өсвөр насны хүүхэд

Таныг Аврагчаас холдуулах Сатаны хүчин чармайлтыг таних чадвартаа та итгэлтэй байна уу? Эцсийн өдрүүдэд хүмүүсийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос холдуулах Сатаны хэрэглэж магадгүй зарим заль мэх, хуурмаг санаануудыг Нифай тодорхойлсон. Энэ хичээл танд Сатаны заль мэхийг таньж мэдэн, Аврагчаас эдгээрийг даван гарах хүч эрэлхийлэхэд тань туслах зорилготой.

Сатаны зорилго

Бид хилэнцийн эсрэг үргэлжилж буй дайнд оролцож байна. Энэ дайнд Мормоны Ном хэрхэн бидэнд туслахыг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.

Мормоны Ном Христийн дайснуудыг илчилдэг. Буруу сургаалуудыг мадалж, маргаан тэмцлийг намжаадаг. (2 Нифай 3:12-ыг үзнэ үү.) Энэ нь Христийн даруухан дагалдагчдыг өнөө үеийн чөтгөрийн хилэнцэт санаа бодол, бусармаг төлөвлөгөө, сургаалуудын эсрэг итгэлээр нь бэхжүүлж байна. (Ezra Taft Benson, “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 3)

  • Ерөнхийлөгч Бэнсоны заасан эдгээр зүйлийн заримыг Мормоны Ном ямар арга замаар хийж байгааг та харж байна вэ?

Суралцах явцдаа Сатаны заль мэхний арга барилыг илүү сайн танин мэдэж, даван гарахад туслах үнэнүүдийг хайж ол.

Сатаны худал сургаал, заль мэх

2 Нифай 28-д Нифай эцсийн өдрүүдийн талаарх бошиглолоо үргэлжлүүлсэн. 2 Нифай 28:5–9-ийг уншаад, Нифайн бидний үед байх болно гэж харсан зарим сургаал, хандлагыг олж мэд.

  • Бидний үед орших эдгээр сургаал, хандлагын ямар нотолгоог та харж байна вэ?

  • Эдгээр шүлэг дэх гуйвуулсан сургаалууд, тэдгээрт итгэдэг хүмүүсийн хандлага сүнслэг байдлын хувьд хэр аюултай вэ?

Эдгээр шүлэг нь Сатаны хуурмаг зүйлийн үр дүнд бий болсон зарим хандлага, итгэл үнэмшлийг илэрхийлдэг. Нифай сургаалаа үргэлжлүүлж, Сатаны хүч чадлаараа биднийг эрхшээлдээ оруулах гэж оролдох тодорхой заль мэхнүүдийг тодорхойлсон.

дүрс, тэмдэглэх Судлах тэмдэглэлдээ дараахыг бич: Сатан … биднийг үүрд мөнхийн гинжээрээ барьж эрхшээлдээ оруулахыг эрмэлздэг

2 Нифай 28:19–22-ыг уншаад, тус мэдэгдлийг гүйцээх сургаалуудыг олж мэд.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултад хариул.

  • Та эдгээр шүлгээс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн тус мэдэгдлийг гүйцээж болох ямар арга зам байгаа вэ? Сатан … биднийг үүрд мөнхийн гинжээрээ барьж эрхшээлдээ оруулахыг эрмэлздэг

Хүмүүсийг нүгэлт байдалд нь тав тухтай байлгаж, өөрчлөгдөх шаардлагагүй гэсэн бодол төрүүлэх Сатаны оролдлогыг илэрхийлсэн “зуурдын аюулгүй байдалд тэднийг тайвшруулахад” (21-р шүлэг) гэх үг хэллэгийг мэдэх нь тустай байж болох юм.

Дараах нөхцөл байдал бүрд 20–22-р шүлэг дэх Сатаны ямар заль мэх дүрслэгдсэн байгаа талаар бод.

  1. Мария сайн оноо авахын тулд сургуулийнхаа даалгаврыг хуулахаар шийдсэн. Эхэндээ түүнд энэ нь буруутай мэт санагдсан ч хэзээ ч баригдаагүй гэдгээ анзаарч, бусад даалгавар дээрээ ч хууран мэхэлжээ. Тэр одоо шударга бус үйлдэл хийх нь амьдралдаа хүссэн зүйлээ авахад нь тусалж чадна гэж бодож байна.

  2. Жүд олон нийтийн сүлжээ дээрх Есүс Христийн тухай, мөн Сүмийн талаарх нийтлэл унших бүрдээ үргэлж Сүм рүү эсвэл Аврагчид итгэдэг хүмүүс рүү дайрч давшилсан сөрөг сэтгэгдэл олон байгааг анзаарчээ.

  3. Скайд хэм хэмжээгээ бууруулахыг ятгадаг хэдэн найз бий. Тэд үхлийн дараах амьдрал байхгүй тул гэм нүгэл хийснийхээ төлөө ямар газар очих бол гэж санаа зовох нь тэнэг хэрэг гэж маргаж байна.

  • 20–22-р шүлэгт жагсаасан Сатаны заль мэхийг харуулах өөр ямар ямар жишээг та бодож чадах вэ?

Амьдралынхаа тухай бод. Таны сурч мэдсэн Сатаны аль нэг заль мэх танд нөлөөлж байгаа мэт санагдаж байна уу? Бодлоо судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үз. Энэ хичээлийг үргэлжлүүлэн судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны амьдрал дахь Сатаны хуурмаг зүйлийг даван гарахад хэрхэн тусалж чадахыг хайж ол.

Сатаныг ялан дийлэхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандах

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдсанаар Сатаныг болон түүний хуурмаг зүйлийг даван гарч чадна. Судлах тэмдэглэлдээ дараах гарчгийг бич: “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн надад Сатаныг даван гарахад туслах вэ?”

Сатаныг даван гарах хичээл зүтгэлд тань туслах судрын хэсгүүд эсвэл Сүмийн удирдагчдын сургаалуудыг ол. Ойлголтоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Та Судруудын удирдамж дахь “Урхидалт, уруу таталт”-ын доор жагсаасан зарим судрын эшлэлийг судалж болно. Мөн та 2 Нифай 28:17, 26–32 дахь Нифайн сургаалыг судалж болно. Бусад тустай судрын хэсгүүдэд 1 Нифай 15:24; Хиламан 5:12; 3 Нифай 18:15, 18 зэрэг багтана.

  1. Дараах асуултад хариул.

  • Таны хайж олсон Сүмийн удирдагчдын сургаал, судрын хэсгүүд хичээлийн эхэнд тодорхойлсон Сатаны заль мэхийг даван гарахад тань хэрхэн туслах вэ?

Өнөөдөр суралцаж буй туршлагаа тунгаан бод. Сатаны заль мэхийн эсрэг өөрийгөө илүү сайн хамгаалахад Их Эзэн таныг юу хийгээсэй гэж хүсэж байгаа дээр тулгуурлан төлөвлөгөө гаргахад цаг гарга. Төлөвлөгөөгөө судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ. Удахгүй орох “Суралцахуйгаа үнэлэх” хичээл дээр энэ төлөвлөгөөгөө үзүүлэх боломж танд бий.