Семинар
Жером–Омнаи: Өөрийн бүхэл бодгалийг Есүс Христэд өргөл болгон өгөгтүн


“Жером–Омнаи: Өөрийн бүхэл бодгалийг Есүс Христэд өргөл болгон өгөгтүн,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Жером–Омнаи,” Мормоны Номын багшийн гарын авлага

Жером–Омнаи

Өөрийн бүхэл бодгалийг Есүс Христэд өргөл болгон өгөгтүн

Зураг
залбирч буй залуу эмэгтэй

Та нар чухал сонголттой тулгарахдаа хаанаас удирдамж заавар хүсдэг вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр судруудыг бүх хүнд удирдамж, тусламжийн үндсэн эх сурвалж болгон өгсөн. Жером, Омнаин номууд амьдралыг тань адислах янз бүрийн сургаалыг агуулдаг. Энэ хичээл таны амьдралыг адисалж, удирдаж чадах судруудаас зарчмуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх дадлага хийхэд тань туслах зорилготой.

Усан онгоцыг залуурдах нь

Зураг
Усан онгоцны залуур

Амьдралаа далайд хөвж буй хөлөг онгоц мэтээр төсөөлөөд үз. Хөлөг онгоцыг аялалд чиглүүлдэг жолооны хүрд эсвэл залууртай ямар зүйлсийг харьцуулж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар боломжит хариултыг ийн өгсөн.

Сайн мэдээний зарчмууд нь та бидний хувьд хөлөг онгоцны залууртай адил юм. Зөв зарчмууд бидэнд замаа олж, баттай, тууштай, хөдөлшгүй зогсох боломжийг олгодог бөгөөд тэгснээр бид тэнцвэрээ алдахгүй мөн харанхуй, будилаантай хожмын үеийн хүчит шуурганд автахгүй байх болно. (Дэвид А.Бэднар, “Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132)

  • Сайн мэдээний зарчмууд нь ямар учраас хөлөг онгоцны залуур буюу жолоотой адил байдаг вэ?

  • Та судраас үнэн зарчмуудыг олж танин, тэдгээрийг амьдралдаа удирдан чиглүүлэхэд ашиглаж чадах итгэлээ 1-10 хүртэлх оноогоор хэрхэн дүгнэх вэ? Яагаад?

  • Та өмнө нь судраас зарчмуудыг олоход тусалсан юуг хийж байсан бэ?

Хэрэв та зарчмуудыг хэрхэн олж тодорхойлох тал дээр давтахыг хүсвэл “2 Нифай 1”, “Иаков 4 хичээлүүдийг дахин үзэх талаар бодож үз.

Семинарт эсвэл хувиараа судар судлах үеэр саяхан тодорхойлсон зарчмынхаа талаар эргэцүүлэн бодоход хэсэг хугацаа зарцуул.

  • Та ямар зарчим олж мэдсэн бэ? Энэ зарчим таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Сайн мэдээний зарчмуудыг тодорхойлж таних нь

Жером ба Омнаин номууд нь Нифайн бага ялтаснуудын төгсгөлийн бичвэрүүдийг агуулах бөгөөд бидний амьдралыг адислах олон зарчмыг багтаасан. Жером ялтаснуудыг эцэг Иносоосоо хүлээн авч, нифайчуудын 40 жилийн зовлон зүдүүр, адислалын талаар тэмдэглэн үлдээжээ. Тэгээд уг ялтаснуудыг өөрийн хүү Омнайд дамжуулан өгчээ. Омнаин ном нь нифайчуудын таван өөр цэдэг хөтлөгчийн бичсэн 190 орчим жилийн түүхийг агуулдаг.

Дараах судрын хэсгүүдийг уншаад, амьдралдаа ашиглаж болох сайн мэдээний зарчмуудыг олж таних дадлага хий. Шүлэг бүрд хэд хэдэн зарчим агуулагдаж болно. Судрын хэсэг бүрээс дор хаяж нэгийг олж мэд.

  1. Жером 1:3–4

  2. Жером 1:5–9

  3. Жером 1:10–12

  4. Омнаи 1:12–16

  5. Омнаи 1:25–26

Аврагчид болон Түүний ажилд өөрийгөө зориулах нь

Зарчмыг тодорхойлсныхоо дараа энэ нь юу гэсэн үг болохыг мөн таны амьдралд хэрхэн хэрэгжиж болох талаар тунгаан бодох цаг гаргах нь чухал юм. Жишээлбэл: Омнаи 1:26-д та дараах зарчмыг тодорхойлсон байж магадгүй: Хэрэв бид Христэд очиж, бүхэл бодгалиа Түүнд өргөвөөс аврагдах болно.

  • Та энэ зарчмыг илүү сайн ойлгож, хэрэгжүүлэхийн тулд ямар арга зам хайж болох вэ?

Дараах нь үүнийг хэрэгжүүлэх нэг санаа юм.

Энэ зарчмыг өдөр тутмын амьдралдаа бусдад санал болгож болох зүйлтэй харьцуулах нь тустай байж болох юм.

  • Та өөр хэн нэгэнд юу санал болгож болох вэ?

  • Өгч чадах зүйлийнхээ зөвхөн аль нэг хэсгийг санал болгох арга зам бий юү? Яагаад?

  • Та өгч чадах бүхнээ хэзээ санал болгож болох вэ? Яагаад?

  • Энэ нь сүнсээ бүхэлд нь Есүс Христэд өргөл болгон өгөхтэй хэрхэн хамаарах вэ?

Зураг
дүрс, тэмдэглэх
  1.  Дараах асуултуудад хариул.

  • Есүс Христэд бодгалиа бүхэлд нь өргөх гэдэг нь таны бодлоор ямар утгатай вэ?

  • Таны бодлоор Их Эзэн ямар учраас бодгалиа бүхэлд нь өргөхийг биднээс хүсдэг вэ?

  • Та Есүс Христэд бодгалиа бүхэлд нь зориулахыг хичээж буй хэн нэгний сайн жишээг мэдэх үү? Тэд үүнийг хийснээрээ хэрхэн адислагдсан бэ?

  ChurchofJesusChrist.org 

Өөрийнхөө амьдралыг харуулсан тойрог зурах талаар бодож үз. Одоогоор Их Эзэнд өөрийгөө хэр зориулж байгааг илэрхийлэх хэсгээ буд. Та хэрхэн Есүс Христэд бодгалиа бүхэлд нь өргөх талаар хэсэгхэн зуур тунгаан бод. Үүнийг хийх нэг юм уу хоёр арга замыг болон эдгээр зүйл таны амьдралд ямар ач тустай болохыг бич.

Сургаал ба зарчмуудыг ойлгох

Жером, Омнаи хоёроос өмнө нь тодорхойлсон зарчмуудаа эргэн сана.

  1.  Дараах асуултуудад хариул.

  • Эдгээр зарчмын аль нь танд бусдаас илүү онцгой санагдсан бэ? Яагаад?

  • Энэ зарчмыг хэрхэн илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх вэ?

  • Энэ зарчмаар амьдрах нь таны амьдралыг Есүс Христ рүү илүү сайн чиглүүлэхэд хэрхэн туслах вэ?

Хэвлэх