Семинар
Moзая 1: “Хэрэв эдгээр ялтас байгаагүй аваас”


Moзая 1: ‘Хэрэв эдгээр ялтас байгаагүй аваас,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Moзая 1,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 1

“Хэрэв эдгээр ялтас байгаагүй аваас”

Зураг
судар уншиж буй залуу эрэгтэй

Амьдралынхаа туршид Есүс Христэд итгэх итгэлийг хадгалахад судрууд танд ямар нөлөө үзүүлж чадах вэ? Хаан Бенжамин хөвгүүддээ итгэл үнэмшилд нь судар чухал үүрэгтэй болохыг заажээ. Энэ хичээл судраас суралцах хүслийг тань нэмэгдүүлэхэд тусалж чадна.

Есүс Христэд итгэх бидний итгэлд юу чухал вэ?

  • Мормоны Ном эсвэл бусад судар байгаагүй бол бидний амьдрал ямар байх байсан бэ?

  ChurchofJesusChrist.org 

Дараах асуултуудыг тунгаан бод эсвэл судлах тэмдэглэлдээ хариултаа бич.

  • Та судрын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Яагаад?

  • Хэрэв та судар судлах одоогийн дадал хэвшлээ дараагийн хэдэн жилдээ үргэлжлүүлбэл энэ нь танд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

  • Хэрэв та одоогоор судар судлахыг дадал болгоогүй бол тэдгээрийг судалж эхлэхийн тулд юуг ойлгож, мэдрэх хэрэгтэй вэ?

Энэ хичээлийг судлахдаа эдгээр асуултыг үргэлжлүүлэн бод. Та бүхэн хаан Бенжамины судруудын талаар хөвгүүддээ өгсөн зөвлөгөөг унших болно. Судрууд таны амьдралыг хэрхэн адисалж болохыг Ариун Сүнсээр дамжуулан мэдэхийг эрэлхийл.

Хаан Бенжамины зөвлөгөө

Хааны Бенжамины эцэг Мозая ард түмэн нь эх нутгаасаа явах ёстойг Их Эзэнээр сэрэмжлүүлэгдсэн. Тэд үүнийг дагаснаар Зарахемлагийн хүмүүсийн тухай олж мэдсэн (Омнаи 1:12–19-ийг үзнэ үү). Эдгээр хоёр бүлэг хүн хаанаар томилогдсон Мозаягийн удирдлаган доор нийлж, эцэст нь Бенжамин эцгийнхээ дараа хаан болов. Хаан Бенжамин хөвгүүддээ юу заасныг судлахын өмнө түүний талаар илүү ихийг мэдэх нь тустай байж болох юм.

Мормоны үгс 1:12–18 , Мозая 1:1-ийг уншаад хаан Бенжаминд тулгарч байсан бэрхшээлийг болон түүний талаар танд гайхалтай санагдсан зүйлийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Та хаан Бенжамины зөвлөгөөг ямар учраас сонсохыг хүсэж болох вэ?

Мозая 1:2–7-г уншаад, хаан Бенжамин хөвгүүддээ судруудын талаар юу заасныг олж мэд. (Та “Бурханы нууцууд бол зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнсний үнэнүүд” [Судруудын удирдамж, “Бурханы нууцууд,” ] болохыг тайлбарлаж болно scriptures.ChurchofJesusChrist.org).   ChurchofJesusChrist.org 

Зураг
дүрс, тэмдэглэх
Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултад хариул.

  • Та хаан Бенжаминаас судруудын талаар юу сурч мэдсэн бэ?

Хаан Бенжаминаас суралцаж болох зарчмуудын зарим нь:

  • Хэрэв бид судруудыг тууштай, хичээнгүйлэн судлахгүй бол аажмаар итгэлээ алдах болно.

  • Бид судруудыг хичээнгүйлэн судалснаар тусыг олно.

  • Таны бодлоор хэрэв бид судруудыг судлахгүй бол ямар учраас аажмаар итгэлээ алдаж болох вэ?

Биднийг судруудыг унших үед олон талаар адислахаа Их Эзэн амласан. Дараах хэсгүүдээс хэдийг судалж, эдгээр адислалын заримыг судал.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Та эдгээр адислалын алийг нь амьдралдаа хамгийн их хүсэж байна вэ?

  • Эдгээр адислал Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд итгэх бидний итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Судар ба бидний итгэл

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

“Эцэст нь, судруудын гол зорилго бол Бурхан Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр бидний оюун санааг дүүргэх явдал юм. Тэд байдаг гэдэгт итгэх итгэлээр, бидний үхэшгүй байдал болон мөнх амьдралд зориулсан Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр, аз жаргалын төлөвлөгөөг боломжтой болгогч Есүс Христийн Амилалтад болон Цагаатгалд итгэх итгэлээр, Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа замнал болгох итгэлээр, “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг (Иохан 17:3)” мэдэх тэрхүү итгэлээр судрууд бидний бодгалийг дүүргэх болно. (Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)

  1. Судрууд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж болох талаар тунгаан бодоход туслах доорх зүйлсээс дор хаяж хоёрыг нь хий.

  1. Танд болон таны гэрчлэлд, ялангуяа Есүс Христийн эсвэл Тэнгэрлэг Эцэгийн тухай гэрчлэлд тань хүчтэй нөлөөлсөн хоёр, гурван шүлгийн судрын эшлэлийг бич. Эдгээр судар танд хэрхэн тусалсан бэ? Хэрэв та эдгээр шүлгийг огт уншаагүй бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?

  2. Судраа таван минут хэртэй судал. Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд үнэнч байхад тань туслах аливаа үнэнийг эрж ол. Мөн тус болох аливаа мэдрэмжид анхаарлаа хандуул. Туршлагаа тэмдэглэж ав.

  3. Их Эзэн Есүс Христэд туйлын үнэнч гэж боддог хүнтэйгээ ярилц эсвэл мессеж бич. Үнэнч хэвээр байхад нь судрууд ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тэр хүнээс асуу.

  4.     ChurchofJesusChrist.org 

    •  

    •  

    •  

Хувиараа судар судлах

Судар судлахаа тунгаан бод. Та Бурханы үгийг хичээнгүйлэн судалснаар Тэнгэрлэгт Эцэг болон Есүс Христэд итгэх итгэл тань ямар арга замаар нэмэгдэж байна вэ? Их Эзэн таны суралцах явцыг сайжруулахын тулд танаар юу хийлгэхийг хүсэж байна гэж та мэдэрч байна вэ? Зорилгоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.

Хэвлэх