Семинар
Moзая 2:1–18: “Бусдадаа үйлчлэх нь”


Moзая 2:1–18: ‘Бусдадаа үйлчлэх нь,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 2:1–18,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 2:1–18

“Бусдадаа үйлчлэх нь”

Хаан Бенжамин олонд хандан ярьж байгаа нь

Юу агуу удирдагчийг бий болгодог вэ? Хаан Бенжамины хэлсэн үгээс бид тэрээр өөрийн хүмүүст ямар төрлийн удирдагч, үлгэр жишээ нэгэн байсныг олж хардаг. Хаан Бенжамин хүмүүстээ үйлчлэхдээ Бурханд мөн адил үйлчилдэг, мөн бие биедээ үйлчлэхийг тэдэнд заадаг нэгэн байсан. Энэ хичээл бусдад сайн үйлчилснээр Бурханд илүү сайн үйлчлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

Та үйлчлэлийг юу гэж үздэг вэ?

Та энэ долоо хоногт хэн нэгэнд үйлчилж болох янз бүрийн аргыг 60 секундэд бодоод бич.

  • Хэн нэгнийг эдгээр зүйлийг хийхэд юу урам зориг өгөх вэ?

  • Хэн нэгнийг эдгээр зүйлийг хийхэд нь юу эргэлзүүлдэг вэ?

Дараахаас аль нь үйлчлэх боломжуудын талаарх таны одоогийн ойлголтыг дүрсэлж байна вэ?

  • Би үйлчлэх боломжуудыг хайдаг.

  • Надаас тусламж хүссэн үед би дуртайяа хариулдаг.

  • Би үйлчлэхийг хүсдэг ч үйлчлэлийг амьдралынхаа нэн тэргүүнд тавихад хүндрэлтэй санагддаг.

  • Би өөр хэн нэгэн үйлчлэлийг хийчихнэ гэж боддог хандлагатай.

  • Би үйлчлэх дуртай ч бусад хүн намайг юу гэж бодох бол гэхээс санаа зовдог.

  • Би үйлчлэх дуртай ч бусдад анзаарагдахыг эсвэл танигдахыг хүсдэггүй.

  • Бусад:

Өнөөдрөөс эхлэн энэ хичээлийг судлахдаа эргэн тойрныхондоо хэрхэн бас яагаад илүү дээр үйлчлэх талаараа бодож үз.

Хаан Бенжамины үйлчлэлийн жишээ

Хаан Бенжамин амьдралынхаа төгсгөл үед өөрийн хүү Мозаягаас Нифайн хүмүүсийг дуудаж, тэдэнтэй ярилцаасай гэж хүссэн. Тэд хаан Бенжаминыг сонсохоор гэр бүлээрээ ариун сүмд цугларсан (Мозая 2:1–9-ийг үзнэ үү).

Мозая 2:10–14-ийг уншаад, хаан Бенжамины хүмүүстээ хэрхэн үйлчилж байсныг олж мэд.

дүрс, тэмдэглэх
  1.  Дараах асуултуудад хариул.

  • Хаан Бенжамины юу таны анхаарлыг татаж байна вэ?

  • Хэрвээ хүмүүс хаан Бенжамин шиг амьдарч байсан бол танай гэр бүл, сургууль эсвэл нийгэм ямар ялгаатай байх байсан бэ?

Бид яагаад үйлчилдэг вэ

Мозая 2:15–18-ыг уншаад, хаан Бенжамин үйлчлэлийн талаар юу гэж заасныг хайж ол.

  • Та нар ямар ямар үнэнийг тодорхойлсон бэ?

төгс эзэмших сургаалын дүрс Moзая 2:17 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхийг бодож үз. Та дараагийн хичээл дээр асуулт эсвэл нөхцөл байдалд энэ хэсэгт заасан сургаалыг хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

Хаан Бенжаминаас бидний сурч мэдэж болох нэг үнэн бол “та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа юм” билээ.

дүрс, тэмдэглэх
  1.  Дараах асуултуудад хариул.

  • Бид бусдад үйлчлэхдээ хэрхэн Бурханд үйлчилдэг вэ?

  • Та энэ шүлгүүдээс Есүс Христийг санагдуулсан юуг олж харсан бэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) дараах мэдэгдлийг уншаад, бидний бусдад үйлчлэх үйлчлэл, Бурхантай харилцах харилцааны талаар түүний юу заасныг олж мэд.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Бид тэнгэр лүү харж байхдаа илүү ихийн төлөө тэмүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарладаг. Жинхэнэ аз жаргалыг олохын тулд, бид үүнийг өөрсдөөсөө гадуур хайж олох ёстой. Өөрийнхөө аминч үзлийг хаяж, бусдад үйлчлэхэд өөрийгөө зориулаагүй хүн хэзээ ч амьдралын утга учрыг олоогүй байдаг. … Хүмүүст харамгүй хандахгүйгээр Христэд зөв хандах боломжгүй гэж Шинэ Гэрээ заадаг. …

Бид Аврагчийг үйлчлэлийнхээ үлгэр жишээ болгон хардаг. Хэдийгээр Тэрээр дэлхийд Бурханы Хүү болон ирсэн ч Өөрийн эргэн тойронд байсан хүмүүст даруухан үйлчилсэн. Тэрээр тэнгэрээс дэлхий дээр мөнх бус хүмүүн болж амьдрахаар мөн Бурханы хаант улсыг байгуулахаар ирсэн юм. Түүний сүр жавхлантай, алдар суут сайн мэдээ нь дэлхийн сэтгэлгээг өөрчилсөн билээ. Тэрээр өвчтөнүүдийг адисалж; хазгарыг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгосон. Тэрээр үхэгсдийг хүртэл амилуулсан. (Thomas S. Monson, “The Joy of Service,” New Era, Oct. 2009, 4, 6)

  • Аврагчийн жишээг бодох нь таныг бусдад үйлчлэхэд хэрхэн урам зориг өгдөг вэ?

  ChurchofJesusChrist.org 

3:19

Нэмэлт жишээнүүдийг “Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?” хэсгийн “Зарим Христийнх шиг үйлчлэлийн жишээ юу вэ?” гарчгаас олж болно.

  • Та бусдад үйлчилснээрээ хэрхэн адислагдаж байсан бэ?

  • Та бусад хүний үйлчлэлээр хэрхэн адислагдаж байсан бэ?

Төлөвлөгөө гаргах

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Шэрон Юбанк эгч үйлчлэлийн талаарх энэхүү чухал ойлголтыг ийн хуваалцсан. Бусдад үйлчлэх төлөвлөгөө гаргахад бэлдэж байхдаа түүний юу зааж байгааг бодож үз. “Та бол бэлэг” (0:54) видеог үз ChurchofJesusChrist.orgэсвэл дараах мэдэгдлийг уншина уу.

0:54
Шэрон Юбанк эгч

Хэрэв бид үзэл бодлоо өөрчилбөл, ядуус хийгээд гачигдагсдад анхаарал халамж тавих нь эд зүйл өгөхөөс илүүтэй хүн хоорондын харилцаа холбоог ойртуулах, утга учиртай яриа өрнүүлэх, баялаг, эерэг харилцааг бий болгох зэрэгт чиглэх болно гэдгийг ойлгох ба ингэснээр Их Эзэн биднийг хаа нэгтээ илгээх боломжтой болно. …

… Аврагчийн нэгэн адил, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст таны өгч чадах хамгийн сайхан бэлгүүдийн нэг нь та өөрөө гэдгийг сана. (Sharon Eubank, “Turning Enemies into Friends” [Brigham Young University forum, Jan. 23, 2018], 6–7, speeches.byu.edu)

  • Үйлчлэлийн талаарх Юбанк эгчийн заасан зүйлээс юу танд онцгой санагдсан бэ?

Та түүний заасныг ямар арга замаар хийж болох вэ? Гэр бүл, найз нөхдийнхөө тухай эсвэл нийгэмлэгийнхээ талаар бод. Тэнгэрлэг Эцэгээс та үйлчилж болох арга замын талаар сэдэл өгөхийг гуйн залбир. Судлах тэмдэглэлдээ санаанд орж ирсэн хүмүүсийн нэрс, тэдэнд хэрхэн тусалж болох тухай санаагаа бич. Сэтгэгдлийнхээ дагуу үйлдлээ хэзээ хийхээ шийд. Яг одоо танд хийж чадах зүйл байж ч мэдэх юм.