Семинар
Мозая 3:1–17: Есүс Христээр дамжин ирэх аврал


“Мозая 3:1–17: Есүс Христээр дамжин ирэх аврал,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 3:1–17,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 3:1–17

Есүс Христийн авралаар

Зураг
Есүс Христ

Түүхийн туршид тэнгэр элч нар Есүс Христийг гэрчилж, “үлэмж баярлуулах баярт мэдээг” (Мозая 3:3; Алма 13:22; Хиламан 16:14) тунхаглахаар дэлхий дээр айлчилж ирсэн. Хаан Бенжамин ийм айлчлалыг хүлээн авсан. Тэрээр Есүс Христийн тухай тэнгэр элчийн гэрчлэл, Аврагчийн туулах зүйлс, аврал зөвхөн Христийн нэрээр ирдэг гэх зэрэг үнэнийг хүмүүстээ хуваалцсан. Энэ хичээл танд Есүс Христийн бусдыг аврахын төлөө хийсэн зүйлийн ач холбогдлыг ойлгоход тусалж чадна.

Үлэмж баярлуулах баярт мэдээ

  • Есүс Христийг гэрчлэхээр тэнгэр элч нар дэлхий дээр ирсэн ямар ямар үе таны бодолд орж ирж байна вэ?

Лук 2:10–12-т нэг жишээ бий. Эдгээр шүлгийг уншиж, тэнгэр элч Аврагчийн мэндэлсэн тухай юу гэж зарласныг олж мэд.   ChurchofJesusChrist.org 

Хаан Бенжаминд мөн тэнгэр элч үзэгдэв. Мозая 3:3–4-ийг уншаад, хоньчдод тэнгэр элч юу гэж хэлсэн, хаан Бенжаминд тэнгэр элч юу гэж хэлсэн хоёрын ижил төстэй зүйлсийг олж мэд.

  • Та Есүс Христийн талаар “үлэмж баярлуулах баярт мэдээ” гэж тооцогдох юуг мэдэх вэ?

Мозая 3:1–17-д хүмүүстээ хандан хэлсэн үгэндээ хаан Бенжамин тэнгэр элчийн зарим захиасыг хуваалцсан. Энэ захиас Есүс Христийн амьдрал, номлолын тухай, тэд хэрхэн баяр хөөрийг хүлээн авч болох, Есүсээс өөр хэний ч санал болгож чадахгүй зүйлсийн тухай өгүүлсэн.

Энэ бол авралыг авчрах цорын ганц нэр юм.

Мозая 3:17-г уншаад, Есүс Христ юу санал болгож байгааг олж мэд.

  • Та шүлэг 17-оос ямар үнэнийг тодорхойлж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг уншаад, Есүс Христ биднийг юунаас хамгаалсныг олж мэд.

Бидний Их Эзэн Аврагч Есүс Христ Цагаатгалынхаа тоо томшгүй бэлгээр дамжуулан биднийг үхлээс аварч, наманчлалаар дамжуулан бидний гэм нүглийн өршөөлийг санал болгодог төдийгүй бидний шархадсан бодгалиудын гуниг хийгээд шаналлаас биднийг аврахад бэлэн зогсож байдаг. (Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)

Та юунаас аврагдах хэрэгтэй байгаа талаараа бод. Танд даван гарахад хэцүү байгаа нүгэл байна уу? Танд мэдэрч буй уй гашуу, шаналал байна уу? Мозая 3-ыг суралцах явцдаа Ариун Сүнснээс бурханлаг нөлөө эрэлхийлж, Есүс Христийн санал болгож буй авралыг хэрхэн хүлээж авч болох талаар эрэлхийл.

Мозая 3:5–10-ыг уншиж, Есүс Христ таныг аврахын тулд юу хийснийг олж мэд. Удаан уншиж, тунгаан бодох цаг гарга. Тунгаан бодох нь Ариун Сүнсийг танд заахад урих нэг арга юм. Та судар эсвэл судлах тэмдэглэл дээрээ санаа, бодлоо бичихийг хүсэж болох юм.

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудын хоёрт нь хариул.

  • Эдгээр шүлгийг судлах үед танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

  • Эдгээр шүлэгт гарсан ямар үг хэллэг таны анхаарлыг татаж байна вэ?

  • Таныг баярлуулахад хүргэсэн юуг та олж мэдсэн бэ?

  ChurchofJesusChrist.orgАврагчийн Цагаатгалаар дамжуулан янз бүрийн хүмүүс хэрхэн адислагдсаныг олж мэдэхийг хүсэж болно.

Мозая 3:11–13-ыг уншаад, Есүс Христээр дамжуулан баяр хөөр, авралыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг олж мэд. Эдгээр шүлгийг удаан уншиж, тунгаан бод. Дараах асуултууд тунгаан бодоход тань тусална.

  1. Дараах асуултуудад хариул.

  • Та Есүс Христийн тухай, наманчлахад тань сэдэл өгсөн ямар зүйлийг сурч мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?

  • Та яагаад нүглийн ангижрал хүмүүст баяр хөөрийг авчирдаг гэж бодож байна вэ?

Та юунаас аврагдах хэрэгтэй байгаагаа эргэн сана. Мозая 3-аас судалсан зүйлээ болон Сүнснээс авсан сэтгэгдлийнхээ талаар бод. Аврагчийн тусламжийг болон өршөөгдсөний баяр баяслыг хүлээн авахын тулд итгэлээ хөгжүүлж, наманчилж, Христэд итгэхийг хичээ.

Хэвлэх