Төгс эзэмших сургаал: Мозая 2:41—‘Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдал,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мозая 2:19–41,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: Мозая 2:41
“Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдал”
Өмнөх хичээлээр та хэрэв бид Бурханы зарлигуудыг сахивал Тэрээр биднийг биеийн мөн сүнслэг байдлаар адисална гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл танд Мозая 2:41-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
Цээжлэх ба тайлбарлах
-
Мозая 2:41-д заасан сургаалыг тайлбарлахдаа зурсан зургаа хэрхэн ашиглаж болох вэ?
Дадлага хийх үйл ажиллагаа
Дараах жишээг төсөөлөн бод.
Итгэлээр үйлдэх
2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–6-р догол мөр-ийг унш. Жэннад тус болох хэллэгүүдийг хай.
-
Жэннад итгэлээр үйлдэхэд нь туслахын тулд та энэ догол мөрөөс юу хуваалцаж болох вэ?
-
Та яагаад энэ нь Жэннад тусална гэж бодож байна вэ?
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8-р догол мөр-ийг унш. Жэннад тус болох хэллэгүүдийг хай.
-
Та Жэннад юу хуваалцах байсан бэ?
-
Та үүнийг яагаад түүнтэй хуваалцах байсан бэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх
2022 оны Төгс эзэмших сургаалын үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 11-р догол мөрийг унш. Жэннад тус болох хэллэгүүдийг хай.
-
Жэннад хандахыг зөвлөж болох өөр ямар бурханлаг эх сурвалжууд байна вэ?
-
Энэ нь түүнд хэрхэн тус болно гэж та бодож байна вэ?