Семинар
Алма 7:1–13: Тэр Өөрийн хүмүүсийг халамжлахын тулд


“Алма 7:1–13: Тэр Өөрийн хүмүүсийг халамжлахын тулд,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 7:1–13,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 7:1–13

Тэр Өөрийн хүмүүсийг халамжлахын тулд

Аврагч халамжилж буй нь

Бурханы ажил, алдар суу бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсe 1:39) явдал юм. Тэрээр үүнийг гүйцэлдүүлж, Өөрийн Хүү Есүс Христийг бидний нүглийн төлөө зовж шаналж, Амилалтаараа дамжуулан үхлийг даван туулуулахаар илгээсэн юм. Аврагч “бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” (Алма 7:12) энэ бүх зүйлд бидний төлөө Өөрийн хүслээр зовж шаналсан. Энэ хичээл Аврагчдаа найдаж, Түүнийг гэх агуу хайрыг мэдрэхэд тусална.

Хамгийн чухал зүйлс

Дэлхийн түүхэнд тохиолдсон хамгийн чухал гэж үзэж буй үйл явдлуудын жагсаалтыг үүсгээд, дараа нь хамгийн их чухлаас бага хүртэл дарааллаар эрэмбэл.

  • Үйл явдлыг ач холбогдолтой эсвэл чухал болгодог зүйл юу вэ?

  • Тэдгээрийг ач холбогдлын дагуу эрэмбэлэх нь яагаад зарим талаар хэцүү байж болох вэ?

Алма Гидеоны нутаг дахь хүмүүст хандан ярихдаа “ирэх олон зүйл буй; … тэд бүгдээс илүү чухал нэгэн зүйл буй” (Алма 7:7) хэмээн бошиглосон.

Алма 7:7-г уншаад, энэ хамгийн чухал үйл явдлыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.

  • Аврагчийн ирэлт яагаад бүх цаг үеийн хамгийн чухал үйл явдал гэж та бодож байна вэ?

Алма Зарахемлагийн хүмүүст хандан ярьж, тэр газарт Сүмийг ёс журмаар нь тогтоосныхоо дараа (Алма 6-г үзнэ үү) Гидеоны нутаг руу аялав. Алма 7-д Алмагийн Гидеоны хүмүүст заасан Есүс Христийн тухай, Түүний Цагаатгалын талаарх чухал сургаалууд багтдаг. Судалж эхлэхээсээ өмнө Есүс Христийн Цагаатгал хэрхэн таны амьдралтай холбогдож буйг бодоход цаг гарга. Танд одоогоор Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын тусламж хэрэгтэй болсон ямар нөхцөл байдал тулгараад байна вэ?

Та энэ хичээлийг судалж байхдаа Есүс Христ таны төлөө юу хийснийг, Тэр танд хэрхэн тусалж чадах талаар илүү сайн ойлгоход тань туслах Есүс Христийн тухай, Түүний Цагаатгалын талаарх сургаалуудыг олж мэд.

Алма Аврагчийн Цагаатгалын тухай зааж буй нь

Дараах хүснэгтийг судрын тэмдэглэл дээрээ хуул.

Аврагч миний төлөө хэрхэн зовж зүдэрсэн бэ?

Аврагч яагаад миний төлөө зовж зүдэрсэн бэ?

icon Алма 7:11–13 нь төгс эзэмших сургаалын судрын нэг хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа хялбар олохын тулд онцгойлон тэмдэглэ. Та дараагийн хичээл дээр энэ хэсэгт заасан сургаалыг асуултад хариулахад эсвэл нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

Алма 7:11–13-ыг уншаад, Есүс Христ Цагаатгалынхаа нэг хэсэг болгон таны төлөө хэрхэн Өөр дээрээ авч эсвэл зовж шаналсан тухай Алмагийн сургаалыг олж мэд. Эдгээрийг хүснэгтийнхээ эхний баганад бич. Сул байдлууд гэдэг нь мөнх бус амьдралд бидний мэдэрдэг сул тал, дутагдлыг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно.

2 Нифай 9:21; Мозая 3:5–8 ба Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг унш. Эдгээр хэсэгт Аврагчийн зовлон зүдгүүрийн тухай багтсан болно. Ач холбогдолтой гэж үзсэн аливаа үг, хэллэгийг хүснэгтийнхээ эхний баганад нэм. Алма 7:11–13-т эдгээр хэсгээс холбогдох эшлэл эсвэл холбоос нэм.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Аврагчийн зовлон зүдгүүрийн тухай сурч мэдэх үед танд ямар мэдрэмж, бодол төрсөн бэ?

  • Аврагч юуг туулж зовж зүдэрч, Өөрийн цагаатгагч золиослолын нэг хэсэг болгон Өөр дээрээ авсан гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Яагаад Есүс Христ эдгээр зүйлд зовж шаналсан бэ?

Алма 7:11–13-ыг ахин уншаад, энэ удаад Аврагч яагаад таны төлөө зовж зүдэрсэн болохыг хайж ол. Уншиж байхдаа “тэр” эсвэл “түүний” гэж эхэлсэн хэллэгүүдэд анхаарлаа төвлөрүүл. Хүснэгтийнхээ хоёр дахь баганад олж мэдсэн зүйлээ бич. Халамжлах гэдэг нь тайвшруулж, тусламж үзүүлэхийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно.

  • Есүс Христ яагаад таны төлөө эдгээр зүйлд зовж зүдэрсэн талаар та юу сурч мэдсэн бэ?

  • Та Алма 7:11–13-аас судалсан зүйлээ хэрхэн үнэний мэдэгдэл болгож товч дүгнэх вэ?

Та Алма 7:11–13-аас Есүс Христ намайг нүгэл болон үхлээс аварч мөн мөнх бус амьдралын сорилтуудыг даван туулахад туслахын тулд зовж шаналсан гэсэн үнэнийг олж мэдсэн билээ.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Аврагчийн бидэнд даван туулахад тусалж чадах мөнх бус амьдралын сорилтуудаас ийн хуваалцсан. Дараах мэдэгдлийг унш эсвэл Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн видеог ChurchofJesusChrist.orgцагийн код 3:13-аас 4:01 хүртэл үзнэ үү.

15:54

Бидний Аврагч “бие махбодийн дагуу” “өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг [тайвшрал өгөх, туслах гэсэн утгатай]” мэдэж болохын тулд мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг бүрэн байдлаар “бие махбодийн дагуу” мэдэрч даван туулсан. Тиймээс Тэрээр бидний тэмцэж байгаа асуудал, зүрх сэтгэлийн маань шаналал, биднийг уруу татах зүйлс, өвдөлт, зовлон бүгдийг мэддэг. Учир нь Тэрээр Өөрийн хүслээр Цагаатгалын чухал хэсэг болгон энэ бүгдийг мэдэрч туулсан билээ. Үүний улмаас, Түүний Цагаатгал Түүнд биднийг халамжлах мөн энэ бүгдийг даван туулах хүчийг бидэнд өгөх боломжийг олгодог. (Даллин Х.Өүкс, “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,”2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–51)

  • Энэ мэдэгдэл Аврагчийн талаар юуг ойлгоход эсвэл мэдрэхэд тань туслах вэ?

Амьдралтайгаа холбон тайлбарлах нь

Таны хувьд Аврагч таны төлөө хэрхэн зовж шаналсан тухай хэдэн хором тунгаан бод. Жишээлбэл: Та ямар тодорхой зовлон зүдгүүр, уруу таталт, сул дорой чанар, зовлон шаналлыг туулж байгаа эсвэл туулсан бэ? Бодол санаагаа хүснэгтийнхээ доор бич.

Дараа нь эдгээр бэрхшээл бүрд Аврагч таныг хэрхэн хүчирхэгжүүлсэн эсвэл хүчирхэгжүүлж чадах талаар залбирч тунгаан бод. Бодол, мэдрэмжээ бичих үедээ Тэнгэрлэг Эцэгээс танд сүнслэг өдөөлт өгөхийг хүс.

  1. Дараах асуултуудын дор хаяж нэгд нь хариул.

  • Та Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг хүчийг хэзээ мэдэрсэн бэ?

  • Өнөөдрийн хичээлээс та Есүс Христийн талаар судалж, мэдэрсэн ямар зүйлийг хойшид санахыг хүсэж байна вэ?