Семинар
Төгс эзэмших сургаал: 3 Нифай 11:10–11—“Би … эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн”


“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 11:10–11: “Би … эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 3 Нифай 11:10-11,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 3 Нифай 10:10-11

“Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн”

Христ нифайчуудад хандаж байгаа нь

3 Нифай 11-ийг судлахдаа та Есүс Христийн нифайчуудад үзэгдсэн талаар сурч мэдсэн. Тэрээр тэдэнд дэлхийнхний нүглийг Өөртөө авснаар Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлсэн гэж хэлжээ. Энэ хичээл танд Нифай 11:10–11-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, энэ хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд тусална.

Цээжлэх ба тайлбарлах

3 Нифай 11:10–11-ийн судрын түлхүүр үг хэллэг бол “Би … эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцэж” юм. Та магадгүй 11-р шүлэг-ийн энэ хэсгийг бусад шүлгээс ялгахын тулд өөрөөр тэмдэглэж болох юм.

Судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхийн тулд хэд хэдэн удаа унш. Есүс Христийн дараах зургуудыг харж, Түүний хийсэн зүйлийн ач холбогдлыг тунгаан бодохын тулд үе үе түр зогсоо.

Христ Гетсеманид болон загалмай дээрх Христ

Өмнөх хичээл дээр та 3 Нифай 11:11 дээрээс олсон Есүс Христ дэлхийнхний нүглийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ гэсэн үнэний талаар хэлэлцсэн.

Есүс Христийн талаар бага зэрэг мэддэг хүн танаас Түүний тухай мэддэг зүйлээ заахыг хүссэн гэж төсөөлөөд үз.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултад хариул.

  • Үнэний мэдэгдэл, судрын түлхүүр үг хэллэгийг ашиглан Есүс Христ бидний төлөө юу хийсэн, энэ нь яагаад чухал болохыг та хэрхэн тайлбарлах вэ?

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийг судлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт.

icon, recordСудлах тэмдэглэлдээ сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим тус бүрийг тайлбарлах өгүүлбэр бичээд, нэгтгэн дүгнэ.

Дараах жишээг авч үз.

Жессика шинэ найзуудтайгаа илүү их цагийг өнгөрөөж эхэлсэн. Энэ найзууд нь Есүс Христийг дагадаггүй ч амьдралдаа Бурханыг хүлээн зөвшөөрөхгүйгээр аз жаргалтай байгаа юм шиг байгааг тэр анзаарчээ. Жессика Есүс Христэд итгэж, дагахыг заалгасан. Тэр үргэлж аз жаргалыг Есүс Христэд дуулгавартай байхтай холбодог байсан ч Түүнийг дагах нь хэр чухал болох талаар асуулттай болж эхэлжээ.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь Жессикагийнх шиг нөхцөл байдалд тус болж болно.

Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Жессикагийн асуудлаа хэрхэн мөнхийн талаас нь харж болохыг олж мэдэхийн тулд дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулж ав. Дараа нь хоёр баганад бодож олсон бүх шалтгаан, үр дүнг жагсаан бичиж хүснэгтийг бөглө. Баруун талын баганыг бөглөхдөө 3 Нифай 11:10–11-ээс санаа авч оруул.

Бусдыг дагах нь

Есүс Христийг дагах

Шалтгаан:

Бусдыг дагах нь

Есүс Христийг дагах

Үр дүн:

Бусдыг дагах нь

Есүс Христийг дагах

  1. Дараах асуултуудад хариул.

  • Жессикагийн сонголтуудын талаар ингэж бодох нь хэр тус болсон бэ?

  • 3 Нифай 11:10–11-ээс гадна өөр ямар тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд Жессикад Есүс Христийг дагах нь чухал болохыг ойлгоход тусалж чадах вэ?

  • Жессика Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүнийг дагах хүсэл эрмэлзэлтэй болохын тулд юу хийж болох вэ?

Таны өнөөдөр сурсан зүйл таны амьдралыг эсвэл таньдаг хэн нэгний амьдралыг хэрхэн адислах талаар бод. Хичээлийн үеэр танд тохиолдсон сүнслэг өдөөлтүүдийн дагуу үйлд.