Семинар
3 Нифай 11:1–11: “Би бол Есүс Христ”


“3 Нифай 11:1-11: ‘Би бол Есүс Христ,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 11:1-11,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 11:1-11

“Би бол Есүс Христ”

Өгөөмөр нутгийн ариун сүмд Есүс Христ тэнгэрээс бууж байгаа нь

Нифайчуудыг сүмийн эргэн тойронд цугларч, Есүс Христийн үхлийн тэмдгүүдийн талаар ярьж байх хооронд мөн Аврагч “бууж ирээд мөн тэдний дунд зогсов” 3 Нифай 11:8). Тэрээр тэдэнд Өөрийн үүрэг, зорилго, тэдний төлөө хийсэн бүхий л зүйлийнхээ талаар заасан. Энэ хичээл Есүс Христийн хэн болох, таны төлөө хийсэн зүйлийнх нь төлөө Түүнийг хайрлах хайр, талархлаа нэмэгдүүлэхэд тань туслах болно.

Ирээдүйгээ өөдрөг харах

  • Та хэзээ ямар нэг зүйлийг хүлээж тэсэхээ больж байсан бэ? Та хэр удаан хүлээсэн бэ? Эцэст нь үүнийг мэдрэх ямар байсан бэ?

Мормоны Номоос бид нифайчуудын олон үеийн турш тэсэн ядан хүлээж байсан үйл явдал бол Бурханы Хүү дэлхий дээр ирэх явдал байсан гэдгийг мэдэж авсан. Лихай, Сариа хоёр хүүхдүүдээ Иерусалимаас явж, аглаг буйд руу авч явах үеэс л 600 жилийн дараа Бурхан Хүүгээ “дэлхийн нэгэн Аврагч” болгон илгээнэ гэдгийг мэдэж байсан (1 Нифай 10:4).

Тэд мөн Есүс Христ хэзээ нэгэн цагт амлагдсан нутагт нифайчуудын дунд ирнэ гэдгийг ойлгосон байв (1 Нифай 12:6; 2 Нифай 26:1; Алма 45:9–10-ыг үзнэ үү). 3 Нифай 11-ээс бид ийн удаан хүлээсэн талаар уншиж болно.

Нифайчууд, леменчүүдийн дунд хүн бүр Есүс Христийн талаар зөв ойлголттой байгаагүй. Үүний нэгэн адил өнөөдөр хүмүүс Есүс Христийн талаар буруу ойлголттой болж, зарим нь бүр Түүний оршин байгааг үгүйсгэдэг. Зарим хүн Есүсийг агуу удирдагч байсан гэдэгт итгэдэг ч Түүнийг Бурханы Хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.

  • Есүс Христ гэж хэн болох талаар зөв ойлголттой байх нь бидэнд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Есүс Христ гэж хэн бэ, Тэр бидний төлөө юу хийснийг илүү сайн ойлгоход бидэнд юу туслах вэ?

Есүс Христ нифайчуудад үзэгдэхдээ Тэр болон Тэнгэрлэг Эцэг хоёулаа Түүнийг хэн болох талаар чухал тунхаглалыг тунхагласан. Өнөөдөр та судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Аврагч гэж хэн бэ, Тэр таны төлөө юу хийсэн талаар таныг мэдээсэй гэж хүсэж байгаа зүйлд анхаарлаа хандуул.

Өмнөх хичээл дээр та гурав дахь Нифайг судлахдаа Есүс Христийн талаар сурч байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж эхэлсэн байж магадгүй юм. Хэрэв та жагсаалтаа хараахан эхлээгүй байгаа бол судлах тэмдэглэл дээрээ нэг жагсаалт эхлүүлж, хичээлийн турш түүндээ сурч мэдсэн зүйлсээ нэмж оруул.

Есүс Христ нифайчуудад үзэгдсэн нь

3 Нифай 11:1–11-ийг уншиж, Өгөөмөр нутгийн ариун сүмд цугларсан бүлэг хүмүүст Есүс Христийн дүр төрх хэрхэн харагдсан тухай дэлгэрэнгүйг олж мэд. Та мөн “Jesus Christ Appears in the Ancient Americas (Есүс Христ Эртний Америкт үзэгдэв)” видеог цагийн код 11:19 -13:29 хүртэл үзэж болно. Энэ видеог ChurchofJesusChrist.org вебсайтаас үзэх боломжтой. 

16:44
  • Эдгээр шүлгийг судалснаар юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Хэрэв та тэр үед байсан бол юу бодож, мэдэрч байгаагаа дүрслэхдээ ямар үгс ашиглах байсан бэ? Яагаад?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн дүр төрхийг болон хүмүүст юу хэлснийг нь ийн дүрсэлсэн:

Тэрхүү үзэгдэл болон тунхаг нь Мормоны Номын бүхий л түүхэн дэх хамгийн сүрлэг мөч болох гол санааг илэрхийлдэг. …

Бүгд Түүний тухай ярьж, дуулж, мөрөөдөн, Түүнийг ирээсэй хэмээн залбирч байсан бөгөөд эцэст нь Тэр үнэхээр ирсэн байлаа. Тэр өдөр тийнхүү хүрээд ирэх нь тэр! Харанхуй шөнө бүрийг өглөөний гэрэл болгодог Бурхан ирсэн байв. (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 250–51)

Есүс Христийн нифайчуудад хэлсэн анхны үгс нь Түүний хэн болох, бидний төлөө юу хийснийг нь ойлгоход бидэнд тусалдаг.

3 Нифай 11:10–11-ийг дахин уншиж, Есүс Христийн Өөрийгөө болон бидний төлөө юу хийснээ дүрсэлсэн үг, хэллэгт анхаарлаа хандуул. Эдгээр үнэнийг судлах тэмдэглэлийнхээ жагсаалтад нэмж оруулахаа мартуузай.

дүрс, тэмдэглэх 3 Нифай 11:10-11 бол төгс эзэмших судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа хялбар олохын тулд онцгойлон тэмдэглэ. Та дараагийн хичээл дээр энэ хэсэгт заасан сургаалыг асуултад хариулахад эсвэл нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

  • Та Есүс Христийн талаар ямар үнэнийг мэдэж авсан бэ?

  • Эдгээр үнэний аль нь танд онцгой ач холбогдолтой санагдаж байна вэ? Яагаад?

Есүс Христ Эцэгийн хүслийг биелүүлсэн

Эдгээр шүлгээс бидний сурч болох үнэнүүдийн нэг бол Есүс Христ дэлхийн нүглийг Өөртөө үүрэхдээ Эцэгийн хүслийг биелүүлсэн явдал юм.

Бид Есүс Христийн хийсэн зүйлийг дүрслэхдээ ашигласан хэллэгүүдийг илүү анхааралтай ажигласнаар энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлж чадна. 3 Нифай 11:11-ээс дараах хэллэгийг судлах тэмдэглэлдээ хажууд нь эсвэл доор нь зай үлдээн хуулж бичнэ үү.

  • Мөн би Эцэгийн надад өгсөн гашуун аяганаас ууж.

  • [Би] дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ.

  • Би эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцсэн.

Дараах эшлэлүүдээс дор хаяж гурвыг нь судалж, Есүс Христ бидний төлөө юу хийсэн талаарх таны ойлголтыг нэмэгдүүлэхэд туслах сургаалуудыг хайж ол. Ямар судрууд танд тусалсан болон сурч мэдсэн зүйлээ үг хэллэгүүдийн хажууд бич.

  1. Дараах асуултуудын дор хаяж нэгд нь хариул.

  • Та өнөөдөр мэдэрсэн зүйл дээрээ үндэслэн Есүс Христийн талаар хүмүүст юу хэлэхийг хүсэж байна вэ?

  • Та Есүс Христийн талаар юу ойлгож, мэдэрч байгаагаасаа шалтгаалан амьдралдаа юу хийхийг хүсдэг вэ?

  • Насан туршдаа Есүс Христийг дагах нь яагаад үнэ цэнтэй вэ?