Семинар
Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5—“Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно”


“Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5—’Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Моронай 10:4–5

“Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно”

Залбирч буй залуу эрэгтэй

Та Моронай 10:1–7-г судлахдаа, хэрвээ Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас Ариун Сүнсний хүчээр Мормоны Ном үнэн гэдгийг бид мэдэж чадна гэдгийг сурсан. Энэ хичээл танд Моронай 10:4–5-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Цээжлэх ба тайлбарлах

Дараах хэсэг бүрийг тус бүрд нь цээжилж, төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх дадлага хий. Үүний дараа эшлэл, үг хэллэгийг цээжээр бүхэлд нь давтахыг хичээ. Энэ эшлэл, үг хэллэгийг өдрийн туршид олон удаа бэлдэж давт.

  • Моронай 10:4–5

  • “Христэд итгэлтэй байж,

  • чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас. …

  • тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр

  • та нарт мэдүүлэх болно.”

шигтгээ зураг, тэмдэглэх
шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Дараах асуултад хариул.

    • Хэн нэгэн Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг судлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад хэдэн хором зарцуул.

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчмын аль нь танд хамгийн утга учиртай санагдсан бэ? Яагаад?

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн “Асуулт ба хариулт” хэсэгт дараах нөхцөл байдал нийтлэгдсэн гэж төсөөл.  

  • “Би амьдралынхаа ихэнх хугацаанд Сүмийн гишүүн байв. Би зарлигуудыг сахиж, судраа уншиж, залбирч, Сүмд явахыг хичээдэг. Би Мормоны Ном үнэн гэдгийг олж мэдсэн бусдын туршлагыг сонсдог. Бурхан яагаад надад ийм туршлага өгөөгүй юм бэ?”

шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

    • Та энэ хүнд сүнслэг мэдлэг олж авах ямар зарчмын талаар хамгийн түрүүнд бодохыг зөвлөх байсан бэ? Яагаад?

    • Моронай 10:4–5-д заасан сургаал сүнслэг мэдлэг олж авах зарчмыг хэрэгжүүлэхэд тань хэрхэн туслах вэ?

Дараах асуултууд нь сүнслэг мэдлэг олж авах зарчим нь ийм нөхцөл байдалд байгаа хүнд хэрхэн тусалж болох талаар бодоход тань тусална.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Та Моронай 10:4–5 дээрх ямар үг, хэллэгийг илүү сайн судалж, ойлгоход энэ хүнийг урамшуулах вэ? Яагаад?

  • Энэ хүнд тэнгэрээс томилогдсон ямар ямар эх сурвалж Мормоны Номын үнэнийг гэрчлэхэд тусалж болох вэ?

Итгэлээр үйлдэх

  • Ийм нөхцөлд Моронай 10:4–5-аас авсан Моронайн зарим урилгыг хэрэгжүүлэх нь ямар байх вэ? Эдгээр нь итгэлээр үйлдэхтэй хэрхэн хамааралтай вэ?

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Бурханы тухай ямар үнэн, Түүний хүүхдүүдтэйгээ харьцах арга зам болон үзэл бодол ийм нөхцөл байдалд байгаа хүнд хэрхэн тусалж чадах вэ?

  1. Дараах асуултад хариул.

    • Та Моронай 10:4–5-д заасан сургаалыг Мормоны Номтой холбоогүй асуултуудад хариулахад хэрхэн ашиглаж болох вэ?