Семинар
Моронай 10: 8–25: “Сайн бэлэг болгон Христээс ирдэг”


“Моронай 10:8–25: “Сайн бэлэг болгон Христээс ирдэг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Моронай10:8–25,” Мормоны Номын багшийн гарын авлага

Моронай 10:8–25

“Сайн бэлэг болгон Христээс ирдэг”

Зураг
бэлэг хүлээн авах

Та амьдралд тань утга учиртай өөрчлөлт авчирсан ямар бэлэг авч байсан бэ? Энэ бэлэг нь үүнийг бэлэглэсэн хүний талаар юуг өгүүлж байна вэ? Бурханы хүүхдүүддээ тус болохын тулд Сүнсээр дамжуулан өгсөн бэлгүүдийг Моронай гэрчилсэн. Дараа нь Моронай уншигчдад эдгээр сүнсний бэлгийг таньж, хүлээн авахыг ухуулав. Энэ хичээл нь танд Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэхэд тусална.

Бэлгүүд

Хамгийн сайхан бэлэг өгсөн хүмүүсийнхээ талаар бод.

  • Энэ хүмүүсийн ямар шинж чанарууд нь сайхан бэлэг бэлэглэхэд хүргэдэг вэ?

Есүс Христ шавь нартаа Матай 7:9–11 дээр Тэнгэрлэг Эцэгийн нэг шинж чанарын талаар заасан. Эдгээр шүлгийг уншаад, Аврагч Эцэгийн талаар юу заасныг олж мэд.

Танд өнөөдөр Сүнсний бэлэг эсвэл сүнслэг бэлгүүд гэж нэрлэгддэг Бурханы бэлгүүдийн талаар суралцах боломж олдоно. Та энэ хичээлийг судалж байхдаа эдгээр бэлэг нь хэрхэн таныг болон бусдыг хайрлах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрын баталгаа болох талаар бод. Мөн эдгээр бэлгээр адислагдах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд талархаж, хайрлахад тань хэрхэн нөлөөлж болох талаар бод.

Бурханы Сүнслэг бэлгүүд

Сүнслэг бэлгүүдийг “Бурхан Өөрийн хүүхдүүдэд Ариун Сүнсний хүчээр дамжуулан өгдөг адислал эсвэл чадварууд гэж тодорхойлж болно. Сүнслэг бэлгүүд Их Эзэнийг хайрлаж, Түүний зарлигуудыг дагахыг эрэлхийлдэг хүмүүсийг адисалж, ашиг тусаа өгөхийн тулд өгөгддөг. (Сургаал ба Гэрээ 46:9-ийг үзнэ үү.)” (Gospel Topics, “Spiritual Gifts,” topics.ChurchofJesusChrist.org).

Моронай 10:8-ыг уншаад, Моронай Сүнслэг бэлгүүдийн талаар юу гэж заасныг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс сүнслэг бэлгүүдийн талаар юу сурч авсан бэ?

Энэ шүлгээс Бурхан Өөрийн хүүхдүүддээ ашиг тусаа өгөхийн тулд Сүнслэг бэлгүүдийг өгдөг гэсэн нэг үнэнийг бид мэдэж авч чадна.

  • Бид Ариун Сүнсээр дамжуулан Бурханы бидэнд өгдөг адислал эсвэл чадваруудыг өөртөө болон бусдад туслахын тулд хэрхэн ашиглаж чадах вэ?

Сүнслэг бэлгүүдийн талаар өөрт байгаа асуултуудын талаар бод. Судлах тэмдэглэлдээ эдгээр асуултыг бич. Үргэлжлүүлэн судлахдаа асуултуудад тань хариулахад туслах сургаалуудыг олж мэд.

Сүнслэг бэлгийн ямар жишээнүүд байна вэ?

Бурханы бидэнд өгч чадах сүнслэг бэлгүүдийн цөөн хэдэн жишээг Моронай хуваалцсан. Моронай 10:9–16-г уншаад, эдгээр жишээг олж мэд.

“Мэргэн ухааны үгийг” (9-р шүлэг) заах нь бусдад зөв дүгнэлт хийх эсвэл мэдлэгээ хэрэгжүүлэхэд нь туслах чадварыг хэлж болно; “мэдлэгийн үгийг” (10-р шүлэг) заах нь бусдыг Бурханы болон Түүний хуулийн талаарх мэдлэгтэй болоход нь туслах чадварыг хэлж болно; мөн “бүх төрлийн хэл” (15-р шүлэг) нь гадаад эсвэл үл мэдэгдэх хэлээр ярих чадварыг хэлж болохыг мэдэх нь тустай байж болох юм.

  • Эдгээр шүлэгт Сүнсний ямар бэлгүүдийг дурдсан бэ?

  • Эдгээр бэлгүүдийг харуулахыг оролдсон ямар зарим жишээг та харсан бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки ийн заасан: ”Сүнслэг бэлгүүд нь тоолшгүй олон мөн янз бүр байдаг” (A New Witness for the Articles of Faith [1985], 371).

Бурхан биднийг Есүс Христэд итгэх итгэл, хувийн илчлэл, зарлигуудыг дагах чадавхыг нэмэгдүүлэх, бусдыг Христтэй адил хайрлах хайрыг мэдрэх зэрэг тоолшгүй олон сүнслэг бэлгээр адисалж чадна.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Бурхан таны амьдралыг сүнслэг бэлгээр адисалсан байж болох зарим арга замуудын талаар бод. Дараа нь дараах асуултуудад хариул.

    • Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөхийг хүсдэг бэлгүүдийн талаар бодохдоо та Түүний талаар юу мэдэж авдаг вэ?

    • Сүнслэг бэлгүүд биднийг Бурхантай илүү адил болоход хэрхэн туслах вэ?

Бид сүнсний бэлгүүдийг хэрхэн хүлээн авах вэ?

Моронай 10:24–25, 30-ыг уншаад, Бурханаас сүнслэг бэлгүүдийг хүлээн авах талаар Моронай юу заасныг олж мэд.

  • Бид хэрхэн Сүнсний бэлгээр адислагдаж болох талаар эдгээр шүлэг танд юу заасан бэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Жорж К.Каннон (1827–1901) сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэх нэг арга замыг ийн хуваалцсан:

Хэрэв бидний хэн нь ч төгс биш юм бол биднийг төгс болгох бэлгүүдийн төлөө залбирах нь бидний үүрэг мөн. … Ямар ч хүн “Өө, би ийм л юм чинь, үүнийг даван туулж чадахгүй” гэж хэлэх ёсгүй. Бурхан бидэнд [сул талаасаа] салах бэлгүүдийг өгөхөөр амласан тул ингэж хэллээ гээд бид зөвтгөгдөхгүй. Жорж К.Каннон, “Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэх нь,” Лиахона, 2016 оны 4-р сар, 80)

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Сүнсний бэлгүүдийг хүртэхэд шаардлагатай өөр нэгэн арга замыг ийн хуваалцсан:

Бид зарлигуудыг сахиж, нүгэл хилэнцгүй амьдрахыг хичээснээр сүнслэг бэлгүүдийг олж авдаг юм. Ингэхийн тулд бид наманчилж, Түүний Цагаатгалаар цэвэршинэ гэсэн Есүс Христэд итгэлтэй байх хэрэгтэй. (Хэнри Б.Айринг, “Сүнсээр үйлчлэх нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64)

  1. Дараах асуултуудад хариул.

    • Та эдгээр мэдэгдлээс бидний сүнслэг бэлгээр адислагдах арга замуудын талаар юу сурч мэдсэн бэ?

    • Дээр дурдсан үйлдлүүд нь яагаад Сүнсний бэлгүүдийг хүртэхэд шаардлагатай гэж та бодож байна вэ?

Өнөөдрийн сурсан санаж явахыг хүсэж буй сүнслэг бэлгүүдийнхээ талаар тэр дундаа сүнсний бэлгүүд таны амьдралд хэрхэн өөрчлөлт авчирч болох талаар бод. Тэнгэрлэг Эцэгийн таныг адислахыг хүсдэг сүнслэг бэлгүүдэд илүү ойрхон байхын тулд юу хийж болохоо тодорхойл. Төрсөн бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Хэвлэх