“Моронай 10:26–34: Христэд ирэгтүн,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 10:26–34,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 10:26–34
“Христэд ирэгтүн.”
Бид мөнх амьдралыг олж авахын тулд суралцаж, өсөж хөгжихөөр энэ дэлхий рүү илгээгдсэн. Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Мөн Тэрээр Есүс Христийн талаар зааж, гэрчлэхийн тулд бошиглогчдыг дуудсан. Мормоны Номын сүүлийн шүлгүүдэд Моронай бүх хүнийг Аврагчийг дагахад урьсан билээ. Энэ хичээл танд “Христэд ирж, мөн түүгээр төгөлдөржихөд” (Моронай 10:32) тусалж чадна.
Мормоны Номын зорилго
Яагаад Бурхан бидэнд Мормоны Номыг өгсөн тухай та бодож байсан уу?
Өнөөдөр та Мормоны Номын сүүлийн шүлгүүдийг судлах болно. Та энэ хичээлийг судалж байхдаа Мормоны Номын зорилго, адислалуудын талаар бод.
Мормоны Номын эхний хуудас дээр Моронай “Есүс бол Христ” гэдэгт бүх хүнийг итгүүлэхийн тулд Мормоны Ном бичигдсэн гэж тунхагласан. “Христ” гэдэг нь “грек хэлээр Мессиа гэсэнтэй адил юм. Энэ нь тослогдсон Бошиглогч, Санваартан, Хаан түүнчлэн Чөлөөлөгч гэсэн утгатай” (Судруудын удирдамж, “Мессиа,” scriptures.ChurchofJesusChrist.org).
-
Мормоны Номыг судалснаар таны Есүс Христийн талаарх итгэл үнэмшил хэрхэн хүчирхэгжсэн бэ?
-
Мормоны Номыг судлах нь Есүс Христийг дагахад танд хэрхэн тусалсан бэ?
-
Та өөрийгөө Түүнийг дагахаар одоо хэр хичээж байгаа гэж бодож байна вэ?
Моронайн сүүлийн урилгууд
Сүнсний бэлгүүдийн талаар зааж, итгэлгүй байдлын үр дагаврыг анхааруулсны дараа Моронай Мормоны Номын талаар ярьсан.
Моронай 10:27–29-ийг уншаад, Моронайн бошиглосон ямар зүйл тохиолдохыг олж мэд.
-
Моронайтай шүүлтийн тавцанд уулзах талаар та юу гэж бодож байна вэ?
Дараа нь Моронай сүүлчийн ухуулга буюу урилгуудыг хэлжээ.
Моронай 10:30–34-ийг уншаад, Моронай биднийг юу хийхийг хүссэнийг мөн түүний хуваалцсан амлагдсан адислалуудын талаар олж мэд.
Моронай 10:30–34-өөс дор хаяж хоёр урилга, хоёр амлалтыг судал. Дараах хүснэгт тусална. Моронай 10:30–34-ийн тодорхой үг хэллэгүүдийн хажууд нэмэлт судрууд мөн судлах тусламжийг жагсааж бичих нь тустай байж болно. Мөн та Моронай 10:30–34-өөс олсон, хүснэгтэд ороогүй бусад урилга эсвэл амлалтыг судалж болно.
Бидний хийх ёстой зүйлс (Моронайн урилга) |
Тэнгэрлэг Эцэгийн амладаг зүйлс |
---|---|
Бидний хийх ёстой зүйлс (Моронайн урилга) Сайн бэлэг болгоноос барьж ав. (Моронай 7:19; Сургаал ба Гэрээ 6:7-г үзнэ үү.) Хилэнцэт бэлэг бас цэвэр бус зүйлээс зайлсхий. (2 Нифай 4:27–28; Мормон 9:28-ыг үзнэ үү.) Бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун. (Иосеф Смитийн Орчуулга, Матай 16:25–29 [Матай 16:24, зүүлт тайлбар a]; Мозая 3:19-ийг үзнэ үү.) Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, чадлаар хайрла. (Матай 22:36–38; Омнай 1:26-г үзнэ үү.) | Тэнгэрлэг Эцэгийн амладаг зүйлс Түүний ач ивээл хангалттай бөгөөд биднийг төгс болгох боломжтой. (2 Нифай 10:24; 25:23; Ифер 12:27-г үзнэ үү; мөн Судруудын удирдамж дахь “Ач ивээл”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.) Бид ариусгагдаж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах болно. (3 Нифай 27:20; Сургаал ба Гэрээ 76:41-ийг үзнэ үү; Судруудын удирдамж дахь “Санваар хүртэх” гэдгийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.) Бид толбогүй, ариун болно. (Леви 19:2; Сургаал ба Гэрээ 87:8-ыг үзнэ үү; мөн Судруудын удирдамж дахь “Ариун” гэдгийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.) |
Бидний сурч болох нэг зарчим бол Христэд ирснээр бид түүгээр төгөлдөржигддөг юм.
“Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн”
Хэцүү үед тань Аврагчийн ач ивээл танд хэрхэн тусалсныг тунгаан бод.
Христэд ирж, Түүнд төгөлдөржихийн тулд таны хийж чадах ямар нэг зүйлийн талаар бод. Хэрэв та юу хийхээ мэдэхгүй байвал дараах асуултуудыг тунгаан бодох нь тус болно. Яг одоо танд хийж чадах зүйл байгаа бол түүнийгээ хий. Танай өсвөр үеийнхний өсөж хөгжих зорилтуудын нэг нь таныг Христэд ирэхэд аль хэдийн тусалсан байж болно. Та энэ зорилгынхоо төлөө үргэлжлүүлэн ажиллах боломжтой.
-
Би өөрөө татгалзах болсон бурханлаг бус зүйл амьдралд маань байна уу (жишээлбэл, хэвлэл мэдээллийн нөлөөлөл эсвэл муу зуршлууд)?
-
Би Бурханыг өөрийн бүх хүч, оюун, чадлаар хэрхэн илүү их хайрлах вэ?
-
Ийн үйлдэх нь намайг Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн туслах вэ?