Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 10: Мормоны Ном; 1 Нифай–Моронай


“Суралцахуйгаа үнэлэх нь 10: Мормоны Ном; 1 Нифай–Моронай,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Суралцахуйгаа үнэлэх нь 10,” Мормоны Номын багшийн гарын авлага

Суралцахуйгаа үнэлэх нь 10

Мормоны Ном; 1 Нифай–Моронай

Мормоны Номыг уншиж буй хүн

Сүнслэг суралцахуйгаа эргэн харж, үнэлэх нь Аврагчид ойртож, хөрвөлтөө бэхжүүлэхэд бидэнд тусална. Энэ хичээл нь энэ жил Мормоны Номыг судлах явцад гарсан ахиц дэвшил, тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд тань туслах зорилготой.

Таны Мормоны Номыг судалсан байдал

Өнгөрсөн нэг жилийн семинарын туршид та Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээг судалсан.

Энэ хичээлээр та сурч мэдсэн, мэдэрсэн зүйлсийнхээ заримыг тайлбарлаж, Мормоны Ном Есүс Христэд илүү сайн хөрвөгдөхөд тань хэрхэн тусалсныг үнэлэх боломжтой болно.

Та Мормоны Номын талаар юу гэж боддог вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг Мормоны Номтой холбоотой гурван асуултын талаар бодоход урьсан.

Нэгд, Мормоны Ном байгаагүй бол таны амьдрал ямар байх байсан бэ? Хоёрт, та юуг мэдэхгүй байх байсан бэ? Гуравт, танд юу байхгүй байх байсан бэ? (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

шигтгээ зураг, тэмдэглэх
шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

    • Ерөнхийлөгч Нэлсоны асуулт бүрд та хэрхэн хариулах байсан бэ?

    • Энэ жил Мормоны Номыг судалсан нь таны мэдрэмжид хэрхэн нөлөөлсөн бэ?

Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу ойлгодог вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Мормоны Номын гол үүргүүдийн нэгийг тодорхойлсон.

Бурханы хүүхдийг Түүний талаар болон Түүний Хайрт Хүүгийн талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог. Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, илүү хүчтэй заадаггүй. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

Энэ жил Мормоны Номыг судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох цаг гарга. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бүтэн жилийн турш тодруулсан эсвэл тэмдэглэсэн байж болох үнэнүүдийг олж мэдэхийн тулд судруудаа эргүүлэн харж, тэмдэглэлээ судалж болно. Таны хувьд онцгой ач холбогдолтой байсан 3-4 үнэнийг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

Судлах тэмдэглэлдээ бичсэн үнэн бүрийг дэмжих дор хаяж нэг судрын хэсгийг ол. Үнэн бүрийн хажууд судрын эшлэлийг бичээд, тэрхүү үнэнийг заахын тулд судрын хэсгийг хэрхэн ашиглаж болохыг тайлбарла.

Шаардлагатай бол та дараах судрын хэсгүүдээс заримыг нь давтаж болно.

шигтгээ зураг, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

    • Мормоны Номыг судалснаар Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийн талаар таны олж мэдсэн дор хаяж хоёр үнэн юу вэ?

    • Эдгээр үнэнийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Мормоны Ном таны амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлсөн бэ?

Бошиглогч Иосеф Смитийн (1805–44) дараах мэдэгдлийг уншиж, Мормоны Номын хүч чадлын талаар юу зааж байсныг олж мэд.

Бошиглогч Иосеф Смит

© 1998 Дэвид Линдсли

Ах нарт миний хэлсэнчлэн, Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой. (Мормоны Номын удиртгал; мөн History of the Church (Сүмийн түүх), 4:461-ийг үзнэ үү)

“Үүний зааврыг мөрдөх” гэж Мормоны Номд агуулагдах зарчим, сургаалуудын дагуу амьдрахыг хэлнэ. Мормоны Номоос сурч мэдсэн зүйлс таны бодол санаа, хандлага эсвэл үйлдлүүдэд хэрхэн нөлөөлсөн талаар хэдэн хором эргэцүүлэн бод.

  1. Дараах асуултуудын дор хаяж нэгд нь хариул. Үүнд:

    • Мормоны Номыг судалсан нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр болоход танд хэрхэн тусалсан бэ?

    • Та Мормоны Номыг судалснаараа ямар сургаалыг хэрэгжүүлж чадсан бэ?

    • Та Мормоны Номыг тогтмол судалснаар ямар адислалуудыг хүлээн авсан бэ?