Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25: “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”


“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25: ‘Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25: ‘Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө,’” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25

“Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”

Адам, Ева хоёрын гэр бүл

2 Нифай 2:17–26” дахь хичээл дээр Адам, Ева хоёрын уналтын талаар судалсан билээ. Уналтын талаар мэддэг байх нь мөнх бус байдлын сорилтуудтай нүүр тулах үед Аврагчид найдахад тань тусална. Энэ хичээл 2 Нифай 2:25 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тань тусална.

Суралцагчдад тэдний оролцоо үнэ цэнтэй болохыг ойлгоход нь тусал. Ангидаа бодол санаа, асуудлаа хуваалцах үед суралцагчдаас ихэнхдээ зориг шаарддаг. Тэдний оролцоонд талархал илэрхийлэх нь та тэдний үзэл бодол, асуулт, гэрчлэлээ хуваалцах хүсэл эрмэлзлийг сайшааж байгаагаа харуулна. Энэ нь мөн тэдэнд хожим ахин хуваалцах урам зориг өгнө.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа 2 Нифай 2:25-аас цээжээр уншихаар бэлдэн ирж, Адам, Ева хоёрын уналтын ачаар баяр хөөрийг мэдрэх нэг арга замыг хуваалцахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 2 Нифай 2:25-ын хам сэдвийн талаарх хичээл болох 2 Нифай 2:17–26-ийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Ангийн ихэнх суралцагчдаас нүдээ анихыг, харин хэсэг суралцагчаас нээлттэй байлгахыг хүс. Нэг объект барин, харж байгаа суралцагчдаас тухайн объектын нэрийг хэлэлгүйгээр дүрслэн хэлэхийг хүс. Тэд үлдсэн суралцагчид юу болохыг нь таахад тусалж чадаж байгаа эсэхийг ажигла. Энэ үйл ажиллагаа нь бусдад санаагаа энгийнээр тайлбарлах дадлага хийхэд суралцагчдад тусална.

Адам, Ева хоёрын уналт зэрэг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний зарим хэсгийг тайлбарлахад төвөгтэй байж болно. Өмнөх хичээл дээр та бүхэн Уналтын талаар судалсан. 2 Нифай 2:25-ыг уншаад юу сурч мэдсэн талаараа тунгаан бод. Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний амин чухал хэсэг байсныг сана.

Найман настай хүүхдэд Адам, Ева хоёрын уналтыг хэрхэн тайлбарлахаа мөн үүнийг ойлгох нь яагаад чухал болохыг бич.

Суралцагчдад энэ сургаалыг дахин давтахад нь туслахын тулд жижиг бүлгүүдэд юу бичсэнээ хуваалцахыг хүсэх нь тустай байж магадгүй. Анги дундуур тойрон алхаж, тэдний тайлбарыг сонс. Шаардлагатай бол суралцагчдад Уналт мөн дээр дурдсан үнэний талаар ойлгоход нь туслахын тулд өмнөх хичээлийн материалыг дахин давтаж үз.

Төгс эзэмших сургаалын судрын эшлэлийг цээжлэх дасгал хий. Үүнийг цээжлэхийн тулд сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг дараах таван хэсэгт хуваа:

  • 2 Нифай 2:25

  • “Адам хүмүүн байж болохын тулд

  • унасан;

  • мөн тэд баясгалантай байж болохын тул

  • хүмүүн байх бөлгөө.”

Боломжтой бол таван бүлэг болгож хуваарилаад, хэсэг бүрийг бүлэг тус бүрд оноож болно. Таныг бүлэг рүү заахад тэд оноогдсон хэсгээ хэлж чадна. Дараа нь бүлгүүдэд оноосон хэсгүүдийг сольж, дахин давтана уу.

Эдгээр хэсгийг цаасан дээр бичиж, хэсэг бүрийг заан давт. Судрыг давтах явцдаа үг, хэллэгийг арилгах эсвэл таглана уу. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь арилгаж, цээжээрээ хэлж чаддаг болтлоо үргэлжлүүл.

Дадлага хийх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дахин давтахад нь суралцагчдад тусал. Үүнийг хийх нэг арга нь суралцагчдаар бүх гурван зарчмыг цээжээр бичих оролдлого хийлгэх юм.

Хэрэв танд эдгээр зарчмыг санахад тусламж хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ыг эргэн харна уу.

Эдгээр зарчмыг дараах жишээнд ашигла:

Гидеон Ням гаргийн ангийн хичээл дээрээ Адам, Ева хоёрын уналтын талаар сурч байхдаа Уналт нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний чухал хэсэг юм гэж багшийнхаа хэлэхийг сонсоод гайхжээ. Тэрээр нүгэл, үхэл, өвчин, согог, мэдрэлийн өвчин, шүүлт гэх мэт Уналтын улмаас тохиож болох бүх л сөрөг зүйлийн талаар бодож эхэлжээ. Түүний гомдоллож байсан ихэнх зүйл Уналтын үр дагавар болохыг тэр ухаарав. Мөн Уналт нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүсэн хүлээсэн зүйл байж болохыг гайхаж байлаа.

Суралцагчдыг хариулсны дараа та энэ асуудлыг шийдэх төлөвлөгөө гаргахад нь тэдэнд тусалж болно. Та дараах асуултуудыг асууж болох юм: Та хамгийн түрүүнд юу хийх вэ? Та судлах тэмдэглэлдээ ямар тэмдэглэл бичиж үлдээх вэ? Та өөр ямар асуултад хариулт авахыг хүсэж болох вэ?

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон Уналтын сургаалыг ашиглах дадлага хийхэд нь туслах өөр арга замыг авч үзэхийн тулд хичээлдээ бэлдэх цаг гарга.

Мөн дараах асуултуудыг бүгдийг нь эсвэл заримыг нь суралцагчидтайгаа хэлэлцэж болно.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсэг дээрх 11–12-р догол мөр-ийг эргэн хар.

  • Та Гидеоны асуудлыг шийдэхэд энэ зарчмыг хэрхэн ашиглаж болох вэ?

Энэ зарчмыг ашиглах бусад арга зам

  • Та Гидеонд нэмэлт тусламж авч болох ямар тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг санал болгох вэ?

Хэрэв суралцагчид эх сурвалжийг тодорхойлоход хэцүү байвал та тэдэнд 2 Нифай 2:24–26-г эсвэл Мосе 5:9–10-ыг сануулж болно. Мөн та тэдэнд Судруудын удирдамжаас “Адам Ева хоёрын уналт”-ыг зааж өгч болно.

  • Та яагаад эдгээр эх сурвалжийг санал болгосон бэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэг дээрх 8–10-р догол мөр-ийг дахин давт.

  • Та Гидеоны асуудлыг шийдэхэд энэ зарчмыг хэрхэн ашиглаж болох вэ?

Энэ зарчмыг ашиглах бусад арга зам

Энэ зарчмыг ашиглах бусад арга зам

  • Уналтын талаар мөн үүний авралын төлөвлөгөөнд эзлэх байр суурийн тухай таны ойлголт энэ нөхцөл байдалд хэрхэн тусалж чадах вэ?

  • Аврагч, Түүний Цагаатгалын талаар тусалж болох юуг та мэдэх вэ?

  • Бид энэ нөхцөл байдлыг мөнхийн талаас нь өөрөөр хэрхэн харж болох вэ?

Итгэлээр үйлдэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–6-р догол мөрийг эргэж хар.

  • Та Гидеоны асуудлыг шийдэхэд энэ зарчмыг хэрхэн ашиглаж болох вэ?

Энэ зарчмыг ашиглах бусад арга зам

Уналттай холбоотой тулгарч байсан сорилт бэрхшээлийнхээ тухай бод. Мөнх бус сорилтуудтай тулгарахдаа Аврагчид найдаж, итгэлээр үйлдэхийн тулд юу хийснээ тунгаан бод.

  • Гидеоны асуудлыг шийдэхэд таны туршлага хэрхэн тусалж болох вэ?

  • Гидеон өөрөөр хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ харуулж чадах вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээл дээр судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг самбар дээр дарааллаар эрэмбэлэн бичнэ үү. (Та энэ хичээлийн цээжлэх үйл ажиллагаанд байгаа хэсгүүдийг ашиглаж болно.) Суралцагч тус бүрээс эдгээрийг зөв дарааллаар бичиж үзэхийг хүс.

Боломжтой бол та тус үг хэллэгийн эшлэл, хэсгүүдийг тус тусад нь цаасан дээр бичээд, ангийнхандаа харуул. Аль нэг суралцагч гарч ирэн, бусдынхаа тусламжтай үг хэллэгүүдийг зөв дараалалд оруулж болно.