Семинар
2 Нифай 2:26–30: Сонгох эрх чөлөөтэй


“2 Нифай 2:26–30: Сонгох эрх чөлөөтэй,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 2:26–30,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 2:26–30

Сонгох эрх чөлөөтэй

үдэшлэг дээр байгаа залуу эрэгтэйчүүд

Амьдралынхаа туршид та сонголтуудтай тулгарна. Таны хийх зарим сонголт удаан хугацааны заримдаа бүр мөнхийн үр дагавартай байдаг. Есүс Христийн ачаар хүн бүр “эрх чөлөө болон мөнх амьдрал” эсвэл “боолчлол болон үхлийг сонгох эрхтэй” (2 Нифай 2:27) гэж Лихай заасан. Энэ хичээл Есүс Христийг дагахын тулд сонгох эрхээ ашиглахад тань тусална.

Суралцагч бүрийн нөхцөл байдлыг мэд. Суралцагч бүрд сайн мэдээний үнэний талаар хэрхэн бодож, мэдрэхэд нь нөлөөлдөг өөр өөр туршлага, харилцаа байдаг. Суралцагч бүрийг мөн тэдний нөхцөл байдлыг ойлгохыг эрэлхийл. Хичээлээ заахаар бэлдэх явцдаа суралцагчдын хэрхэн хариу үйлдэл үзүүлж болох хүчин зүйлүүдийн талаар бод.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 2 Нифай 2:27-г уншаад, Аврагчид ойртож, Түүний хүртээж буй адислалуудыг хүлээн авахад амьдрал дахь ямар сонголт нь тусалж байгааг залбиран тунгаан бодоход урь. Мөн тэднээс өөрчлөхийг хүсэж буй сонголтуудынхаа талаар тунгаан бодохыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сонголт хийх

Дараах жагсаалтыг самбар дээр бич. Суралцагчдыг хоёр хоёроороо, жижиг бүлгээр эсвэл ангиараа ярилцахад урь.

Бусад хүн яагаад дараах зүйлийг хийх эсвэл хийхгүй байх шийдвэр гаргаж болохыг бодож үз.

  • байнга залбирах

  • сүмийн цуглаанд явах

  • наманчлах

  • Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах

  • бусдыг уучлах

Эдгээр үйлдлийг хийх эсвэл хийхгүй байх шалтгаанаа эргэцүүлэн бод. Мөн Есүс Христийн сайн мэдээнд багтсан бусад зарлигийг эргэцүүлэн бодоорой. Та энэ хичээлийг судлахдаа Их Эзэний зөвшөөрсөн арга замаар сонгох эрхээ хэрхэн ашиглаж, сайжруулахыг хүсэж байгаагаа ойлгохын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийл.

Сонгох эрх чөлөөтэй

Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бошиглогч Лихай гэр бүлдээ Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний гол хэсгүүдийн талаар заажээ. Түүний сургаалд Уналт, Аврагчийн Цагаатгал, сонгох эрх зэрэг багтана.

2 Нифай 2:26-г уншаад Лихай энэ гурван хэсгийн талаар юу заасныг олж мэд.

  • Та юу сурч мэдсэн бэ?

    Суралцагчдыг хуваалцах үед “тэд уналтаас гэтэлгэгддэг” гэсэн хэллэгийг онцолж, тэднээс Уналтын талаар юу санаж байгааг асуух нь хэрэгтэй байж болох юм.

  • Уналт, мөн Аврагчийн Цагаатгал хэрхэн биднийг сонгох эрхтэй болгосон бэ?

2 Нифай 2:27-г унш. Шүлэг юу зааж байгааг харуулахын тулд энгийн бүдүүвч зураг зурж эсвэл үүнийг өөрийн үгээр дүгнэн хураангуйлж бич.

Суралцагчдаас зурсан зүйлээ эсвэл шүлгийг хэрхэн дүгнэснээ хуваалцахыг хүс. Суралцагчид хоёр хоёроороо, жижиг бүлгээр эсвэл ангиараа хуваалцаж болно.

дүрс, төгс эзэмших сургаал2 Нифай 2:27 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхийг бод. Та дараагийн хичээл дээр энэ хэсэгт заасан сургаалыг асуулт эсвэл нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

Доорх зурагтай адил бүдүүвч зургийг самбар дээр зур эсвэл суралцагчдын бүтээсэн хувилбарыг ашигла. Суралцагчдыг дараах асуултад хариулж байх үед бүдүүвч зургийг хар. Та графикийг бүхэлд нь нэг дор үзүүлж болно эсвэл гурав, дөрөв дэх асуултыг хэлэлцэхдээ эхлээд дээд талыг нь, дараа нь доод талыг нь нэмж харуулж болно.

Дараах нь энэхүү шүлгийг илэрхийлэх нэг арга юм.

Сонгох эрх чөлөөтэй бүдүүвч зураг

27-р шүлэг дээрх Аврагчийн сургаалыг нэгтгэн дүгнэх нэг арга бол бид Есүс Христээр дамжуулан эрх чөлөө болон мөнх амьдралыг эсвэл боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.

“Сонгох эрх чөлөөтэй” гэсэн гарчигтай нүдний яг дээрх сумууд хоорондоо ойрхон эхэлж байгааг анхаар. Зарим хүн Есүс Христийг дагахаар сонгох эрхээ ашиглах нь бидний сонголтыг хязгаарлаж, эрх чөлөөг маань үгүй болгодог гэж бодож магадгүй.

  • Яагаад зарим хүн Есүс Христийг дагах нь бидний эрх чөлөөг хязгаарладаг гэж боддог вэ?

Бид Есүс Христийг дагах бүрд сумууд өргөн нээгдэж байгааг бүдүүвч зураг хэрхэн харуулж байгааг анхаарна уу. Үнэн хэрэгтээ, Есүс Христийг дагах нь бидэнд илүү их сонголт, агуу эрх чөлөөг олгодог.

  • Есүс Христийг дагах нь ямар арга замаар эрх чөлөөнд хүргэдэг вэ?

Бүдүүвч зургийн нөгөө талд сумуудын зай холоос эхэлж, дараа нь ойртож байгааг анхаарна уу.

  • Яагаад зарим хүн Есүс Христийг дуулгавартай дагахгүй байх нь эрх чөлөөнд хүргэдэг гэж боддог вэ?

  • Есүс Христийг дуулгавартай дагахгүй байхыг сонгох нь хэрхэн боолчлогдоход хүргэдэг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Их Эзэнд дуулгаваргүй байх нь биднийг яагаад эрх чөлөөгүй болгодог болохыг ийн тайлбарласан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Сатан … Ариун Сүнсний нөлөөг өөрийн ноёрхлоор сольж, бидний сонгох эрх чөлөөг хязгаарлах зан үйл, сонголтыг дэмждэг (С&Г 29:40; 93:38–39-ийг үзнэ үү). Түүний сорилтод автагдах нь сонголтыг улам бүр цөөрүүлж, сүүлдээ бүр огт сонголтгүй болгож, биднийг эсэргүүцэх арга, чадалгүй болгодог донтолтод хүргэдэг. (D. Todd Christofferson, “Moral Agency,” Ensign, June 2009, 49)

 

6:26

Суралцагчдыг энэ түүх тэдний тодорхойлсон зарчмыг хэрхэн харуулж байгааг хуваалцахад урих талаар бод.

2 Нифай 2:28–30-ийг уншаад, сонгох эрхээ хэрхэн сонгохоо эргэцүүлэн бодоход хэсэг хугацааг зарцуул.

Дараах асуултуудад хариулах хариултаа бод.

  • Есүс Христийг дагах сонголт нь таныг хэрхэн эрх чөлөө болон мөнхийн амьдралд хүргэх вэ? Их Эзэн хичээл зүтгэлийг тань хэрхэн адисалсан бэ?

  • Таны зарим сонголт хэрхэн таныг боолчлолд хөтөлж болох вэ? Таны өөрчлөх эхний алхам юу байж болох вэ? Их Эзэн танд хэрхэн тусалж болох вэ?

Нэгэнт хийсэн аливаа буруу сонголтоо Есүс Христэд итгэх итгэл, наманчлалаар дамжуулан залруулж болно гэдэг итгэлийг суралцагчдад төрүүл. Аврагч, Түүний Цагаатгал, аз жаргал, мөнх амьдрал өөд хөтлөх зөв сонголтуудыг хийхэд биднийг хүчирхэгжүүлэх Түүний чадварын тухай гэрчил. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчид хэн нэгэнд гэрээний замд буцаж ороход нь туслах санваарын түлхүүр байдаг гэдгийг сануулах нь тустай байж болох юм.