Семинар
2 Нифай 1–2: Тойм


“2 Нифай 1–2: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 1–2: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 1–2

Тойм

Лихай нас барахынхаа өмнө хүүхдүүдээ Бурханы зарлигуудыг үргэлжлүүлэн дагахад нь урамшуулахаар тэдэнтэй ярьсан. Тэрээр сонгох эрх буюу сонгох эрх чөлөө бол Бурханы бидэнд өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг гэдгийг заасан. Тэрээр хүүхдүүддээ Адам, Ева хоёрын Уналтын үр дагаврын талаар мөн Аврагчийн тусламжтайгаар бид мөнх бус амьдралын бүх сорилтыг даван туулж чадна гэдгийг заасан. Тэрээр мөн Есүс Христийн ачаар хүн бүр “эрх чөлөө ба мөнх амьдралыг” эсвэл “боолчлол ба үхлийг сонгох эрх чөлөөтэй” гэж заасан (2 Нифай 2:27).

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

2 Нифай 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад хэрэв хэрэгжүүлбэл амьдралдаа Бурханы тусламжийг хүлээн авахад чиглүүлж болох зарчмуудыг олж тогтооход тусалж чадна.

  • Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг өдөр тутамдаа судар судлахыг урамшуул. Тэднийг 2 Нифай 1 дээрх үнэн зарчмыг хайж, жишээг хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.

  • Зураг: Нуугдсан эд зүйлстэй зураг

  • Видео:Лихай гэр бүлдээ заасан нь” (цагийн код 3:47; 0:39-өөс 3:35 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг нэг зарчмыг тодорхойлж, хичээлийн төгсгөлд дөрвөн алхмыг гүйцэтгэсний дараа өөрсдийн тодорхойлсон зарчмыг чаат дээр бичихэд урь. Дараа нь нэг суралцагчийг илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа зарчмаа сонгоход урь. Тэр зарчмыг тодорхойлсон суралцагчаас дөрвөн алхмыг хэрхэн гүйцэтгэсэн талаараа хуваалцахыг хүс. Дараа нь суралцагчийг өөр зарчим сонгоход урь. Хэд хэдэн суралцагчаас хуваалцахыг хүс.

2 Нифай 2:1–16

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх сонгох эрхийн үүргийг илүү сайн ойлгоход тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ болон дараагийн хичээлийн хооронд хийх чухал сонголтуудыг таньж, жагсаалт гаргахыг урь. Сонголт нь бидний мөнх бус амьдралд болон Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд яагаад чухал байдгийг хуваалцахад бэлтгэж ирэхийг тэднээс хүс.

  • Тараах материал: “Бидний сонгох хүч”

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг сонгох эрхээ тайлбарласан тоймоо бичиж дууссаны дараа тэднийг тусдаа өрөөнүүдэд хуваарилж, тухайн нөхцөл байдлын дүрд тоглуул. Бүлэг бүрийн нэг суралцагчийг удирдагчаар сонгон, хэн түрүүлж тайлбарлахыг шийдэх нь ашигтай байж болох юм. Эсвэл бүлгийнх нь хэн нь хамгийн ахмад, хамгийн өндөр эсвэл өглөө хамгийн эрт сэрснийг олж мэдэхийг суралцагчдаас хүсэж, уг хүнээс эхлээд тайлбарлуулах нь үр дүнтэй байж болох юм.

2 Нифай 2:17–26

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Адам, Ева хоёрын Уналтыг ойлгосноор Аврагчид болон Түүний Цагаатгалд илүү их талархахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг итгэлийн тунхаг хоёрыг уншиж, тэд үүнийг өөр хүнд хэрхэн тайлбарлах талаар бодож үзэхийг хүс. Тэд мөн итгэдэг нэг юм уу хоёр хүнээсээ итгэлийн тунхаг хоёрын талаарх ойлголтоо хуваалцахыг хүсэж болно.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээл эхлэхээс өмнө ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн хоёр мэдэгдлийг хоёр суралцагчид илгээх талаар бодож үз. Тэднийг тус бүр хүлээн авсан мэдэгдлээ уншиж, энэ нь тэдний хувьд ямар утгатай болохыг бодохыг хүс. Хичээлийн тохиромжтой цагт тэднээс мэдэгдлүүдийг уншиж, санал бодлоо хуваалцахыг хүс.

Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь 2 Нифай 2:25-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх дадлага хийхэд суралцагчдад туслах боломжтой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 2 Нифай 2:25-аас цээжилснээ уншиж, Адам, Ева хоёрын Уналтаас мэдэрсэн баяр хөөртэй туршлагаа хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

  • Үзүүлэнгийн зүйлс: Суралцагчдын бие биедээ дүрслэх нэг юм уу хоёр объект

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Гидеоны тухай зохиолыг уншсаны дараа тэд туслахын тулд юу хийж болох талаар хуваалцахад урь. Хэрэв суралцагчид гацвал эсвэл ярилцлагад туслахын тулд гурван бүлэг суралцагчдын дунд Төгс эзэмших хичээлийн үндсэн баримт бичиг (2022) дээрх догол мөрүүдийг хувааж оноо. Догол мөр, зохиолын талаар ярилцахын тулд тэднийг тусдаа өрөөнүүдэд оруулж, дараа нь нэгдээд, Гидеонд тусалж болох сурч мэдсэн зүйлийг нь хуваалцуулах боломжтой.

2 Нифай 2:26–30

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийг дагах сонгох эрхээ ашиглахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 2 Нифай 2:27-г уншиж, мөн Аврагчид илүү ойртож, Түүний өгч буй адислалуудыг хүлээн авахад тэдний амьдралд ямар сонголт тусалж байгааг залбирч тунгаан бодоход урь. Мөн тэдний өөрчлөхийг хүсэж байгаа аливаа сонголтын талаар бодож үзэхийг хүс.

  • Видео:Үдэшлэгээс гарч яв” (6:26)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг 2 Нифай 2:27-г зурсан диаграммаа эсвэл үүнийг дүгнэхэд ашигласан үгсээ хуваалцахыг хүс. Хэрэв тэд диаграмм зурсан бол хэд хэдэн хүнээс диаграммаа камертаа ойртуулан хуваалцахыг хүсэж мөн үүнийг тод харуулахын тулд яригчийг харуулах сонголтыг сонгохыг ангийнхандаа даалга. Дараа нь хичээл дээр диаграммыг үзүүлж, хичээлээ үргэлжлүүлэхдээ курсор эсвэл зургийн функцийг ашиглан, зарим хэсгийг нь онцолж үз.