Семинар
2 Нифай 1: Сайн мэдээний зарчмуудыг олох


“2 Нифай 1: Сайн мэдээний зарчмуудыг олох,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 1: Сайн мэдээний зарчмуудыг олох,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 1

Сайн мэдээний зарчмуудыг олох

Лихай, Сариа хоёр гэр бүлдээ сургасан нь

Хэрэв таны биширдэг хүн амьдралынхаа төгсгөлд ойртож, тантай эцсийн зөвлөгөөг хуваалцаж байвал танд ямар мэдрэмж төрж болохыг төсөөл. Лихай удахгүй үхнэ гэдгээ мэдэж байсан тул хүүхдүүдээ Бурханы зарлигуудыг сахихад урамшуулахын тулд тэдэнтэй ярьсан. Түүний заасан үнэнүүд танд сүнслэг нөлөө, чиглүүлгийн эх үндэс болж чадна. Энэ хичээл таныг амьдралдаа Бурханы тусламжийг хүлээн авахад туслах зарчмуудыг олж мэдэхэд туслах болно.

Сайн мэдээний сургаал, зарчмуудыг олж нээхэд суралцагчдад туслах. Суралцагчдад сургаал эсвэл зарчим зааж өгөх нь заримдаа ашигтай байдаг ч тэднийг сургаал, зарчмуудыг өөрсдөө олж илрүүлэхэд чиглүүлж, урамшуулах нь хамгийн их хэрэгтэй байдаг. Суралцагчдад сургаал, зарчмуудыг бие даан тодорхойлох чадварыг эзэмшихэд нь хичээнгүйлэн тусал.

Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг өдөр тутамдаа судар судлахыг урамшуул. Тэднийг 2 Нифай 1 дээрх үнэн зарчмыг хайж, жишээг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Юу хайх ёстой вэ

Дараах зургийг үзүүлж, суралцагчдыг холбогдох үйл ажиллагааг гүйцэтгэхэд урь. Хэрэв та өөр нуугдсан зургийн үйл ажиллагаа танай ангид илүү тохирно гэж үзэж байвал ChurchofJesusChrist.org дээрээс нуугдсан зургуудыг хай.

Эсвэл та өрөөнд янз бүрийн объектуудыг нууж, юу хайхыг сурагчдад хэлж, ангийнхнаа тэднийг олохыг урьж болно.

Доорх зургийг хянаж үзээд, дараагийн минутад хэдэн нуусан зүйлийг олж болохыг хар.

Хөгжилтэй зүйл–Үүнийг хайж ол!
  • Аль нь олоход хялбар байсан бэ? Аль нь илүү их хүчин чармайлт шаардсан бэ?

  • Хэрэв та юу хайхаа мэдэхгүй байсан бол нуусан объектыг олох таны чадвар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Эдгээрийг хуваалцахаасаа өмнө суралцагчдыг дараах асуултын хариултыг ангийнхантайгаа хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ хуваалцахад урь.

  • Энэ үйл ажиллагаа судраас суралцахтай хэр адил байна вэ?

Та судалж байхдаа зарчмуудыг эрэлхийлснээр судруудтай танилцах туршлага тань сайжирч болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар зарчим гэж юу болохыг ийн тайлбарласан.

Сайн мэдээний зарчим бол ёс суртахууны арга хэрэгслийг зөв шударгаар ашиглахад зориулсан, сургаалд суурилсан удирдамж юм. Зарчмууд нь сайн мэдээний илүү өргөн цар хүрээтэй үнэнээс урган гардаг бөгөөд биднийг гэрээний зам дээрээ урагшлан явах үед удирдамж, жишгүүдээр хангадаг. (Дэвид А.Бэднар, “Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129)

Таны өмнө нь 1 Нифай дээр сурч мэдсэн зарим зарчмын жишээ гэвэл хэрэв бид гэрээгээ сахивал зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэх болно (1 Нифай 14:14-ийг үзнэ үү), судруудыг өөрсөдтэйгөө адилтгаснаар бид суралцаж, тэднээс ашиг тус олно (1 Нифай 19:23).

  • Та нар зарчим гэдгийг юу гэж тайлбарлах вэ?

  • Зарчмуудыг тодорхойлох нь бидний амьдралд тустай байж болох ямар шалтгаан байдаг вэ?

Суралцагчдын хариултыг анхааралтай сонс. Тэд зарчим гэж юу болохыг, зарчим нь бидний амьдралыг хэрхэн чиглүүлж болохыг ойлгосон гэдгийг баттай болго.

Зарчмуудыг олох

Суралцагчдыг дараах асуултын хариултыг хуваалцахад урь. Тэд 2 Нифай 1 дэх шүлгийг ашиглан, зарчмуудыг олох арга замыг тайлбарлах эсвэл загварчлах үедээ хичээлдээ хэр бэлтгэж буйгаа бодож болно.

  • Та өмнө нь судраас зарчмуудыг олоход тусалсан юуг хийж байсан бэ?

  • Зарчмуудыг олох гэж оролдоход тань юу саад болж байсан бэ?

Судруудаас зарчмуудыг олох үр дүнтэй арга бол чухал үг, хэллэг эсвэл санааг хайж унших явдал юм. Үүнийг гүйцэтгэхэд дараах асуултууд танд тус болж болох юм.

Суралцагчдад судлах тэмдэглэлдээ хуулж бичих дараах асуултууд болон зааварчилгааг самбар дээр үзүүл. Тэдгээр нь семинарын туршид болон өөрсдөө хувьдаа судар судлах явцад ашиглах лавлагаа болж чадна.

  • Ямар үг, хэллэг давтагдсан эсвэл чухал санагдаж байсан бэ?

  • Эдгээр шүлэгт ямар сэрэмжлүүлэг мөн амлалтууд орсон бэ?

  • Зохиогчийн хэлэхийг оролдсон гол утга санаа юу байж болох вэ?

  • Ариун Сүнс танд юуг онцолсон бэ?

Эдгээр үг, хэллэг, санаанаас таны амьдралд тус болох үнэний мэдэгдлийг бич. Бичиж дууссаныхаа дараа өөрөөсөө дараах асуултуудыг асуу.

  • Энэ зарчим бүх нөхцөл байдал, цаг үе, соёлд үнэн зөв үү? Хэрэв үгүй бол ямар тохируулга үүнийг үнэн болгож болох вэ?

  • Энэ зарчим намайг болон бусад хүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулах уу?

2 Нифай 1-д Лихайн нас барахаасаа өмнө хүүхдүүддээ өгсөн сүүлчийн зөвлөгөөг агуулдаг. Тэрээр Бурханы сайн сайхныг тэдэнд сануулж, тэднийг насан туршид нь удирдан чиглүүлнэ гэж найдсан хэд хэдэн зарчмыг заажээ.

Үнэн зарчмуудыг олохын тулд 2 Нифай 1:1–4-ийг унш. Дээр жагсаасан тэмдэглэгээт асуултуудыг ашиглаж болно.

  • Та юу олж мэдсэн бэ?

Хэдэн суралцагчийг хуваалцахад урь. Тэд янз бүрийн зарчмыг тодорхойлж болох юм. Тэдний хичээл зүтгэлд талархаж, хуваалцах нь танд болон ангийн бусад гишүүнд үнэ цэнтэй байдаг гэдгийг тэдэнд мэдүүл.

Лихайн заасан нэг зарчмын жишээ: Их Эзэний сэрэмжлүүлгийг дагаснаараа бид Түүгээр хамгаалагдаж чадна (2 Нифай 1:3–4-ийг үзнэ үү).

Үнэнийг олж мэдсэнийхээ дараа энэ нь юу гэсэн үг болохыг мөн таны амьдралд хэрхэн тусалж болох зэргийг тунгаан бодох нь тустай.

Суралцагчдыг сая олж мэдсэн үнэнийг илүү сайн ойлгож, хэрэгжүүлэх арга замыг хуваалцахад урь. Шаардлагатай бол дараах асуултуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь асуу.

Дараах асуултуудын зарим нэг нь тустай байж болно.

  • Их Эзэн таныг эсвэл таны таньдаг хүмүүсийг сэрэмжлүүлгийг нь дагасны дараа хэрхэн хамгаалсан бэ?

  • Түүний сэрэмжлүүлэг танд Өөрийнх нь тухай юуг заасан бэ? мөн Тэрээр таны тухай ямар бодолтой байдаг вэ?

Их Эзэн өнөөдөр танд ямар арга замаар сэрэмжлүүлж, таныг хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хүсэж байгааг тунгаан бод.

Зарчмуудыг олох чадвараа дээшлүүлэх

Доорх үйл ажиллагаа дээр энэ үйл явцыг дагаж судруудаас зарчмуудыг олох чадвараа хөгжүүл.

Лихайн хөвгүүддээ өгсөн сүүлчийн зөвлөгөөний дор хаяж хоёр хэсгийг унш.   Жинхэнэ зарчмуудыг тодорхойлохын тулд “Зарчмуудыг олох” үйл явцыг ашигла.

3:47

Дараах хэсгүүдйиг үзүүл эсвэл тэдгээрийг самбар дээр бич.

2 Нифай 1 дээрээс танд хамгийн хэрэгтэй санагдсан үнэнийг сонгож, судлах тэмдэглэлдээ дараахыг бич.

  1. Таны олж мэдсэн зарчим болон үүн дотроос таны олсон шүлэг эсвэл шүлгүүд

  2. Таны бодлоор энэ зарчим юу гэсэн үг болохыг тайлбарласан тайлбар

  3. Үнэнийг мэдрэх арга замууд таныг удирдаж, амьдралд тань чухал адислалуудыг авчрах болно

  4. Таны энэ зарчмаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурч мэдсэн зүйл

Суралцагчдыг асуултаа хуваалцахыг урь. Үүнийг хийх нэг арга бол хэд хэдэн суралцагч самбар дээр олсон зарчмаа бичих явдал юм. Дараа нь нэг суралцагчийг ангийнхныхаа бичсэн олон зарчмаас өөрт нь сонирхолтой эсвэл утга учиртай санагдах нэг зарчмыг сонгоход урь. Энэ зарчмыг олж мэдсэн суралцагч дээрх асуултуудын хариултаа хуваалцаж болно. Энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтан хийж болно. Суралцагчдын хуваалцдаг мөнхийн үнэнүүдийг болон эдгээр үнэнийг мэдэж, хэрэгжүүлэх нь бидний амьдралд хэрхэн тусалж болохыг онцлон тэмдэглэ. Тэдний амжилтыг урамшуулж магт. Мөн өөрийн олсон хувийн зарчмаа хуваалцаж болно.

2 Нифай 1 дээрх зарчмыг тодорхойлж, ойлгохын тулд юу хийснээ тунгаан бод.

  • Хувиараа судар судлахдаа зарчмуудыг тууштай эрэлхийлэх нь танд хэрхэн туслах вэ?

  • Энэ нь таны Есүс Христтэй харилцах харилцаанд болон Түүнтэй адил болох хүсэлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Судруудаас зарчмуудыг эрэлхийлэхийн ач холбогдлыг гэрчилж, суралцагчдыг өнөөдөр сурч мэдсэн ур чадвараа судар судлахдаа байнга ашиглаж байхыг хүс.