“2 Нифай 3–5: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 3–5: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 3–5
Тойм
Лихай нас барахаасаа өмнө, Христийг мэндлэхээс ойролцоогоор 1700 жилийн тэртээ Иосеф Смитийн тухай Египетийн Иосефын хэлсэн бошиглолоос эш татсан. Лихайг нас барсны дараа Нифай мөнх бус амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахдаа бид хэрхэн Их Эзэн рүү эргэж болохын жишээг харуулж, өөрийн мэдэрсэн гүн мэдрэмжийн талаар бичжээ. Лемен, Лемүел хоёр Нифайг алахаар төлөвлөж байсан тул түүнийг “Бурханы илчлэлт хийгээд сануулгад итгэсэн тэднийг” (2 Нифай 5:6) авч, цөл рүү явахыг анхааруулсан. Тэр болон түүнийг дагасан хүмүүс шинэ бүлгэм байгуулж, тэнд цэцэглэн хөгжиж, аз жаргалтай амьдарчээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан заахад бэлдсэн байх ёстой зүйлсийн талаарх санааг багш нарт өгдөг.
Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:27
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад 2 Нифай 2:27-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас 2 Нифай 2:27-г цээжлэхийг хүс. Doctrinal Mastery аппликэйшныг ашиглаж болохыг суралцагчдад сануул.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн “Дадлага хийх ажиллагаа” хэсгийг эхлэхдээ Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын холбоосыг чаатад тавьснаар суралцагчид баримтыг хурдан олох болно.
2 Нифай 3
Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго бол бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд суралцагчдад туслах явдал юм.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ахлагч Нийл Л.Андэрсэны “Иосеф Смит” (2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган 31–35) үгийг унших эсвэл үзэхэд уриад, Иосеф Смитийг Бурхан дуудсан гэсэн хувийн гэрчлэлтэй байх нь яагаад чухал болохыг олж мэд.
-
Үзүүлэх материал: Хичээлийн эхэн дэх Иосефын дөрвөн зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Иосеф Смитийн талаарх бодол, мэдрэмжийнхээ талаар ярилцах эсвэл түүнийг бошиглогч байсан гэдгийг гэрчлэхийн тулд бүлгүүдэд хуваарилах талаар бод.
2 Нифай 4
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэнд хандсанаар уруу таталт, цөхрөлд итгэлтэй хариу үзүүлэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас өөрсдөд нь тулгараад буй уруу таталт эсвэл сорилт бэрхшээлийн тал дээр Бурханаас тусламж гуйхад урих талаар бод.
-
Тараах материал: “Нифайн дуулал ба би”
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгээс дор хаяж нэг мэдэгдлийг сонгоод, суралцагчдыг 2 Нифай 4-ийн талаарх бодол, мэдрэмжээ хуваалцах үед үүнийг үзүүлэхэд бэлтгэ.
2 Нифай 5:1–9
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад өөрсдийг нь хамгаалахын тулд өгсөн Их Эзэний сануулгыг дагахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас хичээлдээ ирэхдээ хэн нэгний өгсөн сануулгынх нь төлөө талархаж байсан тухайгаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урих талаар бод.
-
Үзүүлэх материал: Анхааруулах тэмдэг эсвэл анхааруулах тэмдгийн зураг
-
Хичээлийн объект: Нэг сандал дээр бохир эсвэл наалдамхай зүйл тавиад тойруулан анхааруулах тэмдэг тавь
-
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд эсвэл жижиг бүлэг бүрд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011)-ийн хуулбарыг тараа.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд суралцагчдаас Их Эзэний Нифайд өгсөн анхааруулгыг уншихыг хүсэхийн оронд “Нифайчууд цөл рүү зугтав” (5:33) видеог цагийн код 0:00-3:21 хүртэл үзүүлж болно.
2 Нифай 5
Тэмдэглэл: Энэ хичээлийг гурван жижиг үйл ажиллагаанд хуваа. Эдгээр үйл ажиллагааг ашиглан, ангид заахад бэлтгэхийн тулд гурван суралцагчийг урьдчилан урьж болно.
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрахын тулд юу хийж чадахаа олж мэдэхэд тусалж чадна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг итгэлтэй найз эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ аз жаргалтай байдал, хөгжилтэй байдал хоёрын ялгааны талаар ярилцахад урь.
-
Тараах зүйл: Хэрэв хуваарилсан бол гурван жижиг үйл ажиллагааны тараах материалыг суралцагчдад урьдчилан өг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Гурван үйл ажиллагааг гурван суралцагчид урьдчилан даалгахын оронд та ангиа гурван бүлэгт хуваарилж, бүлэг тус бүрийн суралцагч бүрд гурван үйл ажиллагааны нэгийг оноож болно. Дараа нь тус тусдаа өрөөг ашиглан, суралцагчид бэлдсэн зүйлээ бүлгийнхэндээ заахыг зөвшөөр. Хэрэв та энэ сонголтыг ашиглах бол суралцагчдыг хичээлээ зааж байх үед бүлэг хооронд шилжин сууж болно.