“2 Нифай 5: Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 5: Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 5
Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрах нь
Ах нараасаа холдон салсны дараа Нифай болон түүнийг дагаж явсан хүмүүс шинэ суурин байгуулжээ. Нифайн хүмүүс цэцэглэн хөгжиж, аз жаргалтай амьдралаар амьдарсан. Энэ хичээл суралцагчдад аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрахын тулд юу хийхээ олж мэдэхэд тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аз жаргалтай хүмүүсийн амьдрал
2 Нифай 5 бүлэгт Лихайн гэр бүл нифайчууд, леменчүүд гэж хуваагдсан тухай дэлгэрэнгүй өгүүлдэг. Лемен, Лемүел хоёрыг Нифайг алахаар төлөвлөж байх үед Их Эзэн Нифайд ах нараасаа холдож салахыг анхааруулсан (2 Нифай 5:1–5-ыг үзнэ үү). Нифай Их Эзэнд дуулгавартай байж, “Бурханы илчлэлт хийгээд сануулгад итгэсэн” (2 Нифай 5:6) хүмүүстэй явж, шинэ суурин байгуулсан.
Леменчүүд уг нутагтаа үлдэж, Их Эзэний эсрэг боссон. “Тэд түүний дэргэдээс тусгаарлагдсан” (2 Нифай 5:20). Энэ бүлэгт дурдсан хараал нь Бурханаас салах байв (2 Нифай 5:20–24-ийг үзнэ үү). Леменчүүдийн арьсны өнгө өөрчлөгдсөн нь энэхүү хараалын тэмдэг буюу дохио байв. Уг тэмдгийн мөн чанар бүрэн тайлагдаагүй байна. Энэ тэмдэг эхэндээ леменчүүдийг нифайчуудаас ялгадаг байсан. Хожим нь нифайчууд, леменчүүд бүгд ёс бус явдал, зөв шударга байдал бүхий үеийг дамжин өнгөрүүлсэн учраас энэ тэмдэг нь леменчүүдийн Бурханы өмнө хэрхэн зогсож байгааг илэрхийлэх ач холбогдол бүхий шалгуур байхаа больсон байв.
2 Нифай 5:27-г уншиж, Нифай байгуулсан шинэ сууринаа хэрхэн тодорхойлсныг анзаар.
-
Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрах нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрахад ямар саад бэрхшээл тохиолдож болох вэ?
Нифайчуудыг аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрахад хүргэсэн зүйл юу гэдгийг ойлгохын тулд бүлгийн эхэнд байх шүлгүүдийг унш.
2 Нифай 5:10–17, 26-г уншаад, олж мэдсэн зүйлээрээ дараах мэдэгдлийг гүйцээ.
Аврагчийг дагаж, аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрахад надад … тусалж чадна.
-
Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрахад юу танд тусална гэж та бодож байна вэ?
-
Та ийм төрлийн үйл ажиллагаанд хэр их оролцдог вэ?
Энэ өгүүлбэрийг дуусгах гурван боломжит арга бол “Бурханы хуулиудад дуулгавартай байх”, “Ажил”, “Ариун сүм” юм. Дараах үйл ажиллагаанууд нь эдгээр тус бүрийг илүү гүнзгийрүүлэн судлах болно.
Үйл ажиллагаа 2. Ажил хөдөлмөр ба бие даах чадвар
Мормоны Номын багшийн гарын авлага (2024)—“2 Нифай 5: Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрах нь
Цаасан дээр эсвэл судлах тэмдэглэл дээрээ шаргуу хөдөлмөрөөс гарах үр өгөөжийн жагсаалт бичихэд багахан хугацаа зарцуул.
Зарим суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно.
2 Нифай 5:11, 15, 17-г уншаад нифайчуудын ажилласан янз бүрийн арга зам, тэдний хөдөлмөрийн үр дүнг тодорхойл.
-
Та юу олж мэдсэн бэ?
Суралцагчдыг хоёр, хоёроор нь хуваарилж, дараах зүйлсийг хийлгэ.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол (2011) дахь “Ажил хөдөлмөр ба бие даах чадвар”-ыг уншиж, ажил хөдөлмөрийн зарчмын талаар юу сурч мэдсэнээ хар.
-
Таны олж мэдсэн ажлын ашиг тус юу вэ? (Эдгээрийг жагсаалтдаа нэмэх талаар бодож үз.)
-
Та эдгээр ашиг тусаас алиныг нь мэдэрсэн бэ?
-
Ажил хөдөлмөр нь Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн тусалж болох вэ?
© 2023 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Үйл ажиллагаа 3. Ариун сүм
Мормоны Номын багшийн гарын авлага (2024)—“2 Нифай 5: Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрах нь
2 Нифай 5:16-г уншаад, нифайчуудын ариун сүмийн талаар юу сурч мэдсэнээ хар.
-
Нифай болон түүний хүмүүс ариун сүм барихад яагаад ийм их хүчин чармайлт гаргасан гэж та нар бодож байна вэ?
-
Их Эзэн яагаад Өөрийн хүмүүсээс ариун сүм барихын тулд золиос гаргахыг хүсдэг байсан мөн хүссээр байгаа гэж та нар бодож байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ариун сүмүүдийн зорилго, адислалын талаар дараах зүйлийг хэлсэн. Та “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь” видеоны цагийн код 4:27-оос 5:55 хүртэл үзэх эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.
Биднийг итгэл, сүнслэг хүч чадлаа бэхжүүлэхэд ариун сүм голлох байр суурьтай байдгийн учир нь ариун сүмийн амин зүрх бол Аврагч ба Түүний сургаал юм. Сүнс болоод удирдамжаар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлдэг. Түүний амин чухал ёслолууд ариун нандин санваарын гэрээнүүдээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг. Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч.
Бидэнд “хэрэв [бид] бэлтгэгдэх аваас, [бид] эмээх нь үгүй хэмээн амласан.” Энэхүү баталгаа өнөөдөр гүн гүнзгий утга учрыг агуулдаг. Урьд өмнө тохиож байгаагүй өнөөдрийн сорилт бэрхшээлийг үл харгалзан Есүс Христ дээр сууриа тавьдаг, Түүний хүчээр хэрхэн зэвсэглэхээ мэддэг хүмүүс энэ эрин үеийн өвөрмөц түгшүүрт эрсдэх нь үгүй хэмээн Их Эзэн тунхаглажээ. (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган)
-
Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-
Ариун сүмд очих нь Есүс Христ дээр үндэс сууриа илүү сайн тавихад хэрхэн туслах вэ? Танд бодож олсон туршлага байвал хуваалцаж болно.
-
Ариун сүм танд эсвэл өөрийн тань таньдаг хэн нэгэнд хэрхэн агуу аз жаргал авчирсан бэ?
Суралцагчдыг сургаалыг судалж дуусах үед тэднээс өнөөдрийн хэлэлцсэнтэй адил Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг дагаснаар хэрхэн илүү их аз жаргалыг мэдэрсэн байж болох тухай хуваалцахыг хүсэж болно. Эдгээр зарчим танд хэрхэн илүү их аз жаргал авчирсан тухай өөрийн гэрчлэлийг хуваалцах талаар бодож үз.
© 2023 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.