Семинар
2 Нифай 5:1–9: Бурханы сэрэмжлүүлэг


“2 Нифай 5:1–9: Бурханы сэрэмжлүүлэг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 5:1–9: Бурханы сэрэмжлүүлэг,’” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 5:1–9

Бурханы сэрэмжлүүлэг

Нифайн гэр бүл цөл рүү зугтсан нь

Нифайд үүнийг хийхэд сэтгэл өвдөм хэцүү байсан байх. Лемен, Лемүел хоёр Нифайг алахаар төлөвлөж байсан тул Нифайг “Бурханы илчлэлт хийгээд сануулгад итгэсэн тэднийг” (2 Нифай 5:6) авч, цөл рүү зугт хэмээн сэрэмжлүүлсэн. Заримдаа биднийг ч гэсэн эргэн тойронд маань байгаа бие махбодын болон сүнслэг аюулын талаар Их Эзэн сэрэмжлүүлдэг. Энэ хичээл танд Их Эзэний таныг хамгаалахын тулд хайраар өгсөн сэрэмжлүүлгийг дагахад тусална.

Хүлээн зөвшөөрдөг, хүндэтгэлтэй орчныг бүрдүүлэх. Суралцагч бүр хэрэгтэй гэдгийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, олон янзын гарал үүсэл, нөхцөл байдлыг үнэлж, суралцагчдад бие биеэсээ болон Аврагчаас хүч авах боломжийг олгох замаар суралцагч бүрд хамаарах мэдрэмжийг төлөвшүүл. Та мөн суралцагчдад Бурханы ажилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ойлгоход нь тусалж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас хичээлдээ ирэхдээ хэн нэгэн тэдэнд анхааруулга өгч байсанд нь баярлаж явдаг тэрхүү туршлагаа хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Анхааруулга

Суралцагчдад сэрэмжлүүлэг нь хэрхэн адислал байж болох талаар ярилцахад нь туслахын тулд зарим сэрэмжлүүлэх тэмдэг үзүүлж, дараахтай адил асуулт асуу.

Хичээл эхлэхээс өмнө аль нэг суудал дээр бохир юм уу наалдамхай зүйл тавиад, тойруулан анхааруулах тэмдэг байрлуулж болох юм.

анхааруулах тэмдэг
  • Ийм анхааруулах тэмдэг яагаад чухал вэ?

  • Яагаад зарим хүн анхааруулах тэмдгийг талархсан эсвэл залхсан байдлаар хардаг вэ?

  • Та хэзээ сэрэмжлүүлэг авсандаа баярласан бэ?

Өнөөдөр суралцах явцдаа Бурхан яагаад бидэнд сэрэмжлүүлэг илгээдэг тухай бод. Түүний өгсөн сэрэмжлүүлэгт хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн байж болох талаар мөн санахыг хичээ.

Нифайд өгсөн Бурханы анхааруулга

2 Нифай 5:1–9-ийг уншиж, Лихайг нас барсны дараа Нифайг гэр бүлийнхээ сүнслэг удирдагч болсон хойно Их Эзэний түүнд өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд.  

5:33

Гэр бүлүүд нь Нифайг дагахаар уригдсан нифайчуудын нэг өсвөр насны хүүхдийн оронд өөрийгөө тавьж үз.

  • Яагаад орхиж явах нь хэцүү байсан бэ?

  • Нифайг цөл рүү дагах шийдвэр гаргахад танд юу нөлөөлөх вэ?

  • 6-р шүлэг-т цэдэглэснээр түүнтэй хамт явахад юу нөлөөлсөн бэ?

Бидний энэ түүхээс сурч болох нэг үнэн бол хэрэв бид Түүний илчлэлтэд итгэж, Түүний бошиглогчдыг сонсвол Бурхан биднийг аюулаас гэтэлгэдэг явдал юм.

Ангиараа ярилцах нь Бурханд биднийг аюулаас сэрэмжлүүлэх хангалттай их хайртайд нь талархаж байгаагаа мэдрэхэд суралцагчдад тусалж болно.

Ярилцлагыг өрнүүлэхийн тулд та суралцагчдаас хэрвээ Бурхан бидэнд ямар нэг зүйлийн талаар хэзээ ч анхааруулаагүй бол ертөнц (эсвэл тэдний хувийн амьдрал) хэрхэн өөр байхыг төсөөлөн бодоход урьж болно. Дараа нь суралцагчдыг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдыг өөрсдийн бодол санааг ярилцаж байх үед Бурханы сэрэмжлүүлэг нь Түүний биднийг хайрлаж, халамжилж буйн шинж тэмдэг гэдгийг ойлгоход нь тусал.  

 

3:38
  • Бидний өдрүүдэд Бурханы сэрэмжлүүлэг яагаад бидэнд хэрэгтэй гэж та бодож байна вэ?

  • Бурхан тодорхой нөхцөл байдлынх нь талаар Өөрийн сэрэмжлүүлгийг бүх хүнд болон хувь хүнд мэдүүлдэг ялгаатай арга замууд юу вэ?

  • Хэн нэгэн Бурханы сэрэмжлүүлгийг дагахгүй байх ямар шалтгаан байж болох вэ? Мөн эдгээр шалтгааны аль нэгийг хэлсэн хүнд та хэрхэн хариулах вэ?

  • Бурханы сэрэмжлүүлгийг дагаснаар та болон таны хайртай хүмүүс хэрхэн хамгаалагдсан бэ? Хэрэв та тодорхой жишээ бодож олсон бол хуваалц.

Бурхан бошиглогчдоороо дамжуулж бидэнд сэрэмжлүүлэг өгдөг

Бурхан биднийг аюулаас сэрэмжлүүлдэг арга замуудын нэг бол Түүний амьд бошиглогчид юм. Жишээлбэл, 2 Нифай 5:5–6 дээр Нифайн гэр бүлийн олонх нь Их Эзэнээс түүнд өгсөн цөл рүү явах сэрэмжлүүлгийг сонсов. (Мөн Амос 3:7-г үзнэ үү). Мөн бид Бурханы бидэнд өгсөн олон бошиглолын сэрэмжлүүлгийг Түүний судруудаас олж болно.

Эрт үед Бурханы бошиглогчдоор дамжуулан бидэнд өгсөн анхааруулгыг судруудаас хайж олоход цаг гарга. (Зарим жишээ Aлма 41:10; Moронай 10:30, 32; Сургаал ба гэрээ 63:57–58; 89:1–4 зэрэгт багтана.)

Бурханаас өгсөн сэрэмжлүүлгийг судраас бие даан олох боломжийг суралцагчдад олго. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол дээрх жишээнүүд, бусад жишээг өгч болно.

Суралцах явцдаа дараах асуултуудыг харуул. Дараа нь тэднээс хариултуудаа жижиг бүлэгт хуваалцахыг хүс.

  • Өнөөдөр дэлхийд ямар сэрэмжлүүлэг хамгийн их хэрэгтэй гэж та бодож байна вэ?

  • Эдгээр сэрэмжлүүлгийг дагах эсвэл үл тоомсорлох нь ямар үр дагавартай гэж та бодож байна вэ?

  • Эдгээр сэрэмжлүүлэг хэрхэн Бурханы хайрын жишээ болдог вэ?

  • Таны олж мэдсэн сэрэмжлүүлгийг дагах нь Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн туслах вэ?

  • Түүний сэрэмжлүүлгийг үл тоомсорлох нь биднийг Түүнээс хэрхэн холдуулах вэ?

Танд өгсөн Бурханы сэрэмжлүүлэг

Бурханы сэрэмжлүүлгийг дагаснаар адислагдсан туршлагаа хуваалцах талаар бодож үз.

Дараа нь суралцагчдад эргэцүүлэн бодож, бодол санаа, мэдрэмжээ судлах тэмдэглэлдээ бичиж хичээлээ дуусгах хангалттай нам гүм байх цаг гаргаж өг. Дараах мэдэгдэл болон заавар нь суралцагчдыг бичихээс өмнө бэлтгэхэд тустай байж болох юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) ийн заасан.

Та нараас амьдралыг ямар ч алдаа гаргахгүйгээр туул гэж хүсэж хүлээдэггүй гэхдээ Ариун Сүнсний өдөөлтөөр эхэлж сэрэмжлүүлэгдэхгүйгээр та нар том алдаа гаргахгүй. Энэхүү амлалт нь Сүмийн бүх гишүүнд өгөгдсөн юм. (Боид К.Пакэр, “Залуучуудад зөвлөх нь,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20)

  • Тэнгэрлэг Эцэг миний амьдралд ямар нэг тодорхой зүйлийг Сүнснээс ирэх бодол эсвэл мэдрэмжээр дамжуулан анхааруулж байсан уу?

  • Сүмийн удирдагчид, эцэг эх, санваарын адислалууд эсвэл бусад аргаар дамжуулан Бурханаас ирсэн тусгай сэрэмжлүүлэг надад байдаг уу? Би тэдгээрийг хэрхэн дагаж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг намайг өнөөдөр сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээрээ ямар нэг зүйл хийхийг хүсдэг бол тэр нь юу байх вэ?