Семинар
2 Нифай 11: Христийн гэрчүүд


“2 Нифай 11: Христийн гэрчүүд,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 11,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 11

Христийн гэрчүүд

Хоньчин Есүс Христ

Таныг Христийн гэрчүүдийн талаар бодоход хэн таны бодолд орж ирдэг вэ? Нифай өөрийн ах Иаков, бошиглогч Исаиа нарын гэрчүүдэд маш их хайртай байсан тул Есүс Христийн талаарх өөрийн гэрчүүдийн хамт тэдгээрийг тэмдэглэсэн. Энэ хичээл суралцагчдын Есүс Христийн бодит байдлын талаарх гэрчлэлийг бэхжүүлэхэд тусална.

Есүс Христтэй илүү адил болоход суралцагчдыг уриалах. Суралцагчид Есүс Христийг таньж, хайрлахын хэрээр Түүний талаарх сэтгэгдлээ хуваалцахыг урь. Ийн хуваалцахдаа, тэд хэлсэн зүйл нь үнэн гэдгийг гэрчлүүлэхэд Сүнсийг урина. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч, ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Христийн тухай цэвэр гэрчлэлийг хуваалцах үед Сүнс хязгаарлагдаж чадахгүй” (“Pure Testimony,” Liahona, Nov. 2004, 41) хэмээн онцолж хэлжээ.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг найз нөхөд эсвэл хайртай хүмүүсээсээ Есүс Христийн тухай гэрчлэлээ хэрхэн олж авсан талаар асуухыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэрчлэлийн ач холбогдол

Суралцагчдад гэрчүүдийн ач холбогдлыг ойлгоход туслахын тулд дараах энгийн жишээг ашиглаж болно. Тэдний сонирхлыг татахын тулд энэ жишээнд нэмэлт мэдээлэл хийж болох юм. Жишээлбэл: Суралцагчдыг хаана байсныг найз нь мэдэхийг хүсэж болно. Эсвэл тодорхой хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн байгаад суралцагч гэм зэмгүйн нотолгоо гаргаж өгөх хэрэгтэй болж болно.

Өөр нэг сонголт нь, хэлсэн зүйл нь үнэн болохыг батлахын тулд гэрчүүдэд найдах шаардлага гарч байсан эсэхийг суралцагчдаас асуух явдал юм.

Та өчигдөр оройн 18:00 цагаас 19:00 цагийн хооронд хаана байсан тухайгаа батлах хэрэгтэй боллоо гэж төсөөл.

  • Тухайн цагт юу хийж байснаа та хэрхэн батлах вэ?

  • Таны хаана байсныг батлах гэрчүүд бий юү?

  • Ямар учраас бидний үнэний эрэлд эдгээр гэрч чухал вэ?

2 Нифай 11:2–3-ыг уншаад, Нифайн дурдсан гэрчүүдийг болон тэдний туршлагын тухай хайж ол.

Суралцагчдаас олж мэдсэн зүйлс, тэдгээрийн тухай бодлоо хуваалцахыг урь. Хэрэв тустай бол дараах асуултуудыг тавьж болно.

  • Эдгээр гурван хүн ямар учраас хүчирхэг гэрчүүд вэ?

  • Та тэднээс юу олж мэдэхийг хүсэж байна вэ?

  • 3-р шүлэг-ээс Бурханы тухай ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдыг олж мэдсэн зүйлээрээ өгүүлбэрийг гүйцээж бичихийг урь: Тэнгэрлэг Эцэг гэрчүүдийг … илгээдэг.

2 Нифай 11:46-г уншаад, Нифайн хүмүүстээ юу мэдүүлэхийг хүссэнийг хайж ол.

Хэрэв суралцагчид самбар дахь үгийг доорх зарчимтай төстэй ямар нэг үгээр гүйцээгээгүй бол нэмж бичиж болно.

2 Нифай 11-ээс бидний олж мэдэж болох нэг үнэн бол Тэнгэрлэг Эцэг Хүүгийнхээ бодит байдлын талаар гэрчлэхийн тулд гэрчүүдийг илгээдэг гэх үнэн юм.

  • Таны бодлоор, Тэнгэрлэг Эцэг Хүүгээ гэрчлүүлэхээр гэрч ашигладаг шалтгаан нь юу вэ?

Аврагч Есүс Христийн тухай өөрийн итгэл, мэдрэмжээ тунгаан бодоход хэдэн хором зарцуул. Аврагчийн гэрчүүдийн тухай мөн тэд танд болон Түүний талаарх таны итгэлд хэрхэн нөлөөлсөн тухай бод. Энэ хичээлийг үргэлжлүүлэхдээ, гэрчүүд таны амьдралыг бэхжүүлэх, мөн тус болох арга замыг эрэлхийл.

2 Нифай 11-ийн өмнө Нифай өөрийн дүү Иаковын сургаал, гэрчлэлийг оруулсан байдаг. 2 Нифай 11-ийн дараа Нифай бошиглогч Исаиагийн сургаал, гэрчлэлийг оруулсан. 3-р шүлэг дэх Иаковын нэрийн хажууд “2 Нифай 9–10 бол Иаковын гэрч” харин 2-р шүлэг дэх Исаиагийн нэрийн хажууд “2 Нифай 12–24 бол Исаиагийн гэрч” гэж тэмдэглэж авч болох юм.

Есүс Христийн гэрчүүд

Ром дахь Христийн хөшөөг тойрон зогссон төлөөлөгчид

Энэ хичээл Есүс Христийн талаарх хувийн гэрчлэлээ гүнзгийрүүлэхэд тань тусална. Түүнийг амьд гэдгийг та аль хэдийн мэдсэн эсвэл Түүнийг бодитой эсэхэд эргэлзсээр байгаа эсэхээс тань үл хамааран Ариун Сүнс Бурханы сонгосон гэрчүүдээр дамжуулан Түүнийг илүү сайн таньж мэдэхэд танд туслах болно. Түүний тухай таны одоогийн гэрчлэлийн гүн гүнзгий байдлаас илүү Түүнийг цаашид илүү таньж мэдэх таны хүсэл чухал юм.

Судлах дараагийн зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ суралцагчдыг тус бүр өөр өөр гэрч судлах гурван гишүүн бүхий багт хуваарил. Хангалттай цаг өгсний дараа, олж мэдсэн зүйлээ багийнхантайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс.

  1. Иаков—Иаковын 2 Нифай 9–10-т хуваалцсанаас өөрт утга учиртай санагдсан Христийн гэрчлэл эсвэл сургаалыг ол. (Боломжит шүлгүүдэд 2 Нифай 9:10–12, 20–23, 41; 10:25-ыг багтаасан болно.)

  2. Исаиа2 Нифай 12–24-т Исаиагийн хуваалцсанаас өөрт утга учиртай санагдсан Христийн гэрчлэл эсвэл сургаалыг ол. (Боломжит шүлгүүдэд 2 Нифай 16:1–3; 17:14; 19:6–7; 22:2; 24:3-ыг багтаасан болно.)

  3. Нифай—Нифайн хувийн тэмдэглэлээс өөрт утга учиртай санагдсан Христийн гэрчлэл эсвэл сургаалыг ол. (Боломжит шүлгүүдэд 1 Нифай 11:31–33; 19:8–10; 2 Нифай 4:18–21; 25:26, 29-ийг багтаасан болно.

Орчин үеийн Христийн гэрчүүд

Нифай “Бурхан илүү олон гэрчийг илгээх болно” (2 Нифай 11:3) хэмээн гэрчилснийг сана. Эдгээр гэрчийн зарим нь Түүний хожмын үеийн Төлөөлөгчид юм.      

   

5:47

 

3:45

 

4:57

 

5:24

 

5:51

 

Есүс Христийн таны гэрч

Нифай Есүс Христийн бодит байдлын талаар гэрчлэхийн тулд өөрийн биширдэг бошиглогч (Исаиа), биечлэн таньдаг хэн нэгэн (түүний ах Иаков), өөрийн гэрчлэл гурвыг гурван гэрчээр сонгосныг анзаарна уу.

Суралцагчдыг дараах дасгалын талаарх бодлоо судлах тэмдэглэлдээ тэмдэглэхийг урьж болно. Суралцагчдыг тэмдэглэж байх үеэр дараах жагсаалтыг харуулах нь тустай байж болох юм. Эхлэхийн өмнө, суралцагчийн бэлтгэлийн үеэр сурч мэдсэн зүйлээ эргэн санахыг суралцагчдад сануулж болно.

  • Аврагчийн тухай Нифай, Иаков, Исаиа нарын эсвэл орчин үеийн бошиглогчдын сургаалаас танд утга учиртай санагдсаныг нь тэмдэглэж ав.

  • Та Есүс Христийн гэрч гэж үздэг өөрийн таних хүнийхээ нэрийг бич. Тэдний гэрчлэлээс юу сурч мэдсэнээ мөн дурд. (Тэр хүн хэрхэн Христийн гэрчлэлээ олж авсныг асуухаар түүнтэй ярьж эсвэл мессеж бичиж болно.)

  • Есүс Христийн тухай өөрийн гэрчлэлийн талаар төрсөн мэдрэмжээ тэмдэглэж ав. Үүнд танд тохиолдсон явдал эсвэл Түүний талаар сурч мэдсэн зүйл байж болно. Эсвэл та Есүс Христийн тухай гэрчлэлийг олж авах хүслээ, мөн тэрхүү гэрчлэлийг хөгжүүлэхийн тулд юу хийхэд бэлэн байгаагаа тэмдэглэж болно.

Бичсэн зүйлээ ангийнхантай сайн дураараа хуваалцахад хэд хэдэн суралцагчийг урь.

Хичээлийн төгсгөлд Есүс Христийн тухай дууллыг дуулах эсвэл сонсгох талаар бодож үз.