Семинар
2 Нифай 11–19: Тойм


“2 Нифай 11–19: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 11–19: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 11–19

Тойм

Нифай өөрийн ах Иаков, бошиглогч Исаиа нарын гэрчүүдэд маш их хайртай байсан тул Есүс Христийн талаарх өөрийн гэрчүүдийн хамт тэдгээрийг тэмдэглэсэн. Исаиагийн талаар тэр “бодгаль минь түүний үгсэд баясах бөлгөө” (2 Нифай 11:2) гэж хэлжээ. Исаиа Их Эзэний хүч чадал, ариун байдлыг дүрслэхийн тулд бэлгэдлийн хэл ашигласан. Тэрээр мөн Аврагчийн тухай бошиглож, Түүний хэд хэдэн нэр, шинж тэмдгийг жагсаасан.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

2 Нифай 11

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдын Есүс Христийн бодит байдлын талаарх гэрчлэлийг батжуулахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Найз нөхөд, хайртай хүмүүсээсээ Есүс Христийн талаарх гэрчлэлээ хэрхэн олж авсан тухайг нь асуухад суралцагчдыг урь.

  •  

  •   Үүнийг судлахад хэдэн минут зарцуулаад, дараа нь мэдэж, мэдэрсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс.

2 Нифай 12–15

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Исаиагийн бэлгэдлийн бошиглолуудыг ойлгож, эдгээр бошиглол тэдний амьдралд хэрхэн тусалж болохыг тунгаан бодоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Нифай Исаиагийн бошиглолын олон бүлгийг өөрийн цэдэгт бичсэн, Исаиа маш их бэлгэдэл ашигласан гэдгийг суралцагчдад онцолж хэл. 2 Нифай 12:1–3-ыг эсвэл 2 Нифай 14:5–6-г уншиж, эдгээр шүлгийн утга санааг тунгаан бод.

  • Үзүүлэх контент: Самбарын нэг талд 2 Нифай 12:1–3-т хамаарах уулын зураг; самбарын нөгөө талд 2 Нифай 14:5–6-д дүрсэлсэн үүл, галан баганын зургийг харуул.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг уул, үүл, галан баганын бэлгэдлийг судлах үед багш эсвэл суралцагчид самбарын хэрэглүүрийг ашиглан эдгээр бэлгэдлийг дүрсэлж болно. Суралцагчдыг эдгээр бэлгэдлийн утгыг хэлэлцэх явцад зургийн ойролцоо тэмдэглэл нэмж болно.

2 Нифай 16

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад өөрсдийг нь өршөөж, цэвэршүүлэх Их Эзэний чадварыг танин мэдэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас дараах асуултын талаар тунгаан бодохыг урь: Бид хангалттай сайн биш хэмээн мэдрэх үед биднийг хайрладаг Бурхан бидэнд юуг ойлгуулахыг хүсдэг вэ?

  • Харуулах зураг: Аврагч дэлхий дээрх хүмүүс дээр ирж буй хэд хэдэн зураг

2 Нифай 17–19

Хичээлийн зорилго: Энэ хичээл Есүс Христийн шинж чанар, нэрийг судлах замаар Есүс Христэд итгэхэд суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Өдөр бүр судар судлахдаа суралцагчдыг Аврагчийн аливаа нэрийг олж, тэдгээр нэр ямар утгатай болохыг мөн Аврагчид илүү их итгэж, Түүнийг хайрлахад хэрхэн тусалж болох талаар тунгаан бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Эдгээр бүлгийн агуулгыг ойлгоход нь туслахын тулд суралцагчдын заримыг Иудагийн хаан Ахаз; түүний хүү Хезекиа хаан; Сирийн хаан Резин; Израилын хаан Пека; Ассирийн хаан гэх мэт дүрд тоглохыг хүсэж болно. Суралцагчид хичээл эхлэхээс өмнө нэрийн тэмдэг бэлдэж эсвэл өөрсдийн профайлын нэрийг түр хугацаанд төлөөлж буй хүний нэрээр өөрчилж болно. Ахаз хааныг төлөөлж буй суралцагчаар 2 Нифай 17:3–4, 7-оос Их Эзэний түүнд хандаж хэлсэн үгсийг, Хезекиа хааныг төлөөлж буй суралцагчаар 2 Нифай 18:11–13, 17-оос тус тус уншуулж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага 4

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мормоны Номын төгс эзэмших сургаалын хэсгүүдэд заасан сургаалыг амьдралд хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрийн дуртай судрын хэсгийг хуваалцахад бэлдэж, яагаад энэ нь тэдний дуртай хэсэг болсныг тайлбарлахыг урь. Энэ нь тэдний амьдралд хэрхэн хэрэгжсэн болохыг тэднээс асууж болно. Цөөн суралцагчаас бэлтгэлтэй ирэхийг хүсэх нь тустай байж болно.

  • Видео:Ерөнхийлөгч Нэлсон—Судрууд бидэнд Есүс Христийн тухай заадаг” (0:59)

  • Тараах материал: Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн хүснэгт