Судрууд
2 Нифай 14


Бүлэг 14

Сион болон түүний охид Мянганы өдөр гэтэлгэгдэж мөн цэвэршигдэх болно—Исаиа 4-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн тэр өдөр, долоон эмэгтэй нэг эрийг барьж, хэлэх нь: Бид өөрсдийнхөө талхыг идэж, мөн өөрсдийн хувцсыг өмсөх болно; шившгээ зайлуулахаар таны нэрээр нэрлэгдэхийг л бидэнд зөвшөөрөөч гэцгээх болно.

2 Тэр өдөр Их Эзэний мөчир гоо үзэсгэлэнтэй мөн сүр жавхлантай байх болно; Израилаас оргосон тэдэнд дэлхийн жимс онцгой мөн дур булаам байх болно.

3 Мөнхүү улиран тохиох дор, Сионд хоцорч мөн Иерусалимд үлдсэн тэд ариун гэж нэрлэгдэх болно, Иерусалим дахь амьд хүмүүсийн дунд бичигдсэн хүн бүр буюу—

4 Их Эзэн Сионы охидын бузар буртгийг угаан арилгасны дараа мөн Иерусалимын цусыг түүний дундаас шүүлтийн суу билгээр мөн дүрэлзэх суу билгээр ариутгасны дараа болой.

5 Мөн Их Эзэн Сионы уулын оршин байх нутаг бүрийн дээр, мөн түүний чуулгануудын дээр, өдөр нь үүл манан болон утаа, мөн шөнө нь дүрэлзэх галын гэрлийг бүтээнэ; өөрөөр хэлбэл Сионы сүр жавхлан хүн бүхний дээр хамгаалал байх болно.

6 Мөн өдөр нь халуунаас сүүдэрлэхийн тулд, мөн хоргодох газар байхын тулд, мөн шуурга борооноос халхлахын тулд нэгэн асар байх болно.

Хэвлэх