Семинар
Moзая 5:6–15: “Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун”


“Moзая 5:6–15: “Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 5:6–15,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 5:6–15

“Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун”

Зураг
Есүс Христ

Нэр гайхалтай утгатай байж болно. Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун гэдэг нь ямар утгатай вэ? Moзая 5-д хаан Бенжамин хүмүүстээ нэр өгөхөөр цуглуулах үедээ хэлсэн үгний төгсгөлийг агуулдаг ( Moзая 1:11-ийг үзнэ үү). Энэ хичээл Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахын ач холбогдлыг ойлгоход танд тусална.

Есүс Христийн жишээг дагах. Аврагч бидэнд хэрхэн Өөр шиг нь амьдрах ёстой талаарх төгс жишээг үзүүлсэн. Суралцагчдад Есүс Христийн үг, үйлдэл, зан чанарыг тодорхойлоход нь туслах үедээ тэднийг өөрсдийн амьдралд Түүний үлгэр жишээг дагах арга замуудыг хайхыг урь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун гэдэг нь ямар утгатай вэ?” гэсэн асуултыг тунгаан бодохыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Шинэ нэр

Дараах үйл ажиллагаа нь Христийн нэрийг өөрсөд дээрээ авах тухай сурч мэдэхэд бэлтгэхэд нь суралцагчдад туслах нэг арга юм. Хэрэв ямар нэгэн сурагч өнчин эсвэл үрчилж авах зэрэг асуудалд эмзэг ханддаг бол өөр үйл ажиллагаа явуулах талаар бодож үз.

Туслах, асрах хүнгүй өнчин нэгэнд эцэст нь тэднийг үрчилж авахыг санал болгож, хайраар дүүрэн, тогтвортой гэр бүлтэй болсон гэж төсөөлөөд үз дээ.

  • Өнчин хүүхэд үрчлэгдэж, шинэ гэр бүлийнхээ нэрийг авахыг хүсэх ямар шалтгаан байж болох вэ?

  • Өнчин хүүхдэд төрсөн эцэг эхийнх нь өгч чадахгүй ямар адислалыг шинэ ээж, аав нь өгч болох вэ?

  • Өнчин хүүхэд шинэ гэр бүлийнхээ талаар юу мэдэрч болох вэ?

Хаан Бенжамин хүмүүстээ хандан хэлсэн агуу үгэндээ “Би та нарыг Христийн нэрийг өөр дээрээ авч” (Moзая 5:8), “Христийн хүүхдүүд” (Moзая 5:7) гэж нэрлэгдээсэй хэмээн хүсэж байна гэж хэлсэн. Хаан Бенжамины хүмүүсийн зарим нь нифайчуудын, үлдсэн нь Мюлекийн үр удам байв. Хаан Бенжамин бүх хүнийг нэг гэр бүл шиг нэг нэрийн дор нэгдээсэй гэж хүссэн.

Та өнөөдөр судруудыг судлахдаа дээрх нөхцөл байдалд байгаа өнчин хүүхдийн оронд өөрийгөө тавьж, Их Эзэн шинэ эцэг эх шиг байж болох арга замуудыг тунгаан бод.

Самбарт дараах хүснэгтийг зурах талаар бодож үз. Та суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, суралцагч бүрд нэг баганыг оноож болно.

Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах адислал

Аврагчийн нэрийг хэрхэн өөр дээрээ авах вэ?

Moзая 5:1–5-д хүмүүс Их Эзэний Сүнс өөрсдөд нь “хүчирхэг өөрчлөлт” хийснийг мөн тэд “Түүний хүслийг биелүүлэхийн тулд … Бурхантай гэрээнд ороход бэлэн” (Moзая 5:2, 5) байгаагаа гэрчилсэн гэдгийг санаарай.

Суралцагчдаас Moзая 5:6–10-ыг анхааралтай уншиж, баганатай холбоотой олж мэдсэн бүхнээ бичихийг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдаас хариултаа бие биетэйгээ хуваалцаж, самбар дээр бичихийг хүс. Суралцагчдад Бурханы баруун мутар нь тааламжтай байдлыг, зүүн мутар нь тааламжгүй байдлыг бэлгэддэг гэдгийг ойлгуулах нь тустай байж болох юм.

Хэрэв суралцагчид дараах асуултын хариултыг хуваалцахгүй байвал тэднээс асуу.

  • Зөвхөн Аврагч л өгч чадах ямар адислалыг та амьдралдаа хүсдэг вэ? (Энэ асуултад хариулахын тулд хаан Бенжамины хэлсэн үгээс тодорхойлсон хэллэгүүдийг ашиглах талаар бодож үз.) Та яагаад эдгээр адислалыг хүсдэг вэ?

  • Аврагч бидэнд хэрхэн хайртай эцэг эх шиг байж чадах вэ?

    Та “Аврагч биднийг ямар арга замаар чөлөөлдөг вэ?” “Аврал ирэх өөр нэр байхгүй … гэдгийг мэдэх нь яагаад тустай вэ?” гэх мэт асуултуудыг асууж болно.

  • Хаан Бенжамины хэлснээр хүмүүс нь хэрхэн Христийн хүүхдүүд болж, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан бэ?

Бид хэрхэн Христийн нэрийг өөрсөд дээрээ авах вэ?

Хаан Бенжаминаас бидний сурч болох нэг үнэн бол бид ариун гэрээнүүдийг хийж, сахиснаараа Христийн хүүхдүүд болж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авдаг гэдэг үнэн юм.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг уншаад, бид Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ хэрхэн хүлээн авдаг талаар тодруул.

Дараах судрын хэв маягийн дагуу баптисм хүртсэн хүмүүс Сүмийн өмнө “Тэд бүх нүглээ үнэхээр наманчилж, Есүс Христэд эцсээ хүртэл үйлчлэхээр шийдэж, түүний нэрийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй байгаагаа” гэрчилдэг. (С&Г 20:37; мөн 2 Ниф. 31:13; Моро. 6:3-ыг үзнэ үү.) Бид ариун ёслолоос хүртэхдээ энэ гэрээг болон баптисм хүртэхдээ хийсэн бусад бүх гэрээгээ шинэчилдэг. (Dallin H. Oaks, “Taking upon Us the Name of Jesus Christ,” Ensign, May 1985, 80)

  • Гэрээ хийж, сахих нь таныг Аврагчид хэрхэн илүү ойртуулдаг вэ?

Есүс Христийн нэрийг авах тухай ойлголтоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд тань туслах Moзая 5:11–13, 15-ыг уншаад, Есүс Христийн нэрийг өөртөө авах талаарх хаан Бенжамины өгсөн нэмэлт зөвлөгөөг хайж ол.

  ChurchofJesusChrist.org 

Суралцагчдыг эдгээр шүлгээс олж авсан ойлголтоо хуваалцахыг урь. “Христийн нэрийг зүрх сэтгэлдээ бичих гэдэг нь юу гэсэн үг вэ?”(Moзая 5:11–12-ыг үзнэ үү) гэх мэт дараах асуултыг асуух талаар бодож үз. “Христийн нэрийг зүрх сэтгэлдээ бичсэн хүмүүст ямар ямар адислал ирдэг вэ?” “Өдөр тутмын санаа бодол, үйлдэлдээ Христийн нэрийг өөр дээрээ авах нь Түүний илүү сайн шавь болоход тань хэрхэн урам зориг өгдөг вэ?”

Амьдралдаа харсан, Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан хүмүүсийн жишээг бодож үз.

  • Тэд Түүний нэрийг өөрсөд дээрээ авсан гэдгээ харуулахын тулд юу хийдэг вэ?

  • Үүнийг илүү сайн хийхэд ариун ёслол ямар үүрэг гүйцэтгэж болох вэ?

Есүс Христийн нэр

Суралцагчдад Их Эзэний нэрийг зүрх сэтгэлдээ хэр сайн хүлээн авснаа үнэлэхэд нь туслахын тулд тэднийг дараах зүйлсийг чимээгүй тунгаан бодохыг урь.

  • Христийн нэрийг өөр дээрээ авсан гэдгээ харуулах ямар ямар арга зам байна вэ?

  • Христийн нэрийг өөр дээрээ авснаар ямар ямар адислал ирсэн бэ?

Өнөөдөр судалж байхдаа Ариун Сүнснээс хүлээн авсан бодол, сэтгэгдлээ бодож үз. Христийн нэрийг өөртөө бүрэн дүүрэн авахын тулд юу хийж чадахаа бод.

Суралцагчдыг хийхийг хүссэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд нь урамшуул. Христийн нэрийг өөр дээрээ авсан нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцах талаар бодож үз.

Хэвлэх