Семинар
Mозая 7–10: Тойм


“Мозая 7–10: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 7–10,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 7–10

Тойм

Тэмдэглэл: Энэ долоо хоногт Ирээд, Намайг дага номын өөр долоо хоногийн судрын хэсэгтэй тохирох хичээлүүд багтсан болно.

Moзая 5 хаан Бенжамины ард түмэндээ нэр өгөхөөр цуглуулах үедээ хэлсэн үгийн төгсгөлийг агуулдаг (Moзая 1:11-ийг үзнэ үү). Moзая 7–8-д Аммон хаан Лимхайг бошиглогч руу чиглүүлж мөн бошиглогч, үзмэрч, илчлэгчийн үүргийн талаарх чухал үнэнүүдийг тайлбарлав. Moзая 9–10-т Зениф Нифайн нутагт эргэн ирж, тэндэх хотуудыг дахин босгоход маш их анхаарал хандуулж байсныхаа улмаас шийдвэрээс нь үүдэн гарч болох зарим сөрөг үр дагаврыг анхаарч үзэхээ больсон байв. Зарим сөрөг үр дагаврыг мэдэрснийхээ дараа Зениф ба түүний хүмүүс итгэлээр Их Эзэн рүү эргэсэн.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Мозая 5:1–5

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Их Эзэний тусламжтайгаар өөрчлөгдөх буюу үргэлжлүүлэн өөрчлөгдөх хүслээ нэмэгдүүлэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртох хүсэлд нь юу нөлөөлсөн талаар бодохыг урь.

  •  

  • Үзүүлэх материал: Өөрчлөлтийн талаарх хүснэгтийг самбар дээр харуул эсвэл хуулж тавь

  • Видео хурлаар заах хичээлийн зөвлөмж: Самбарын хэрэгслүүдийг ашиглан, эхлээд “Их Эзэний Сүнсээр дамжуулан зүрх сэтгэл маань өөрчлөгдсөнөөр бид …” гэсэн өгүүлбэрийн эхний хэсгийг бич. Дараа нь өөр өөр суралцагчид Moзая 5:1–5 дээрх хичээл дээрээ үндэслэн өгүүлбэрийг гүйцээх боломж олго.

Мозая 5:6–15

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахын ач холбогдлыг ойлгоход тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Христийн нэрийг өөр дээрээ авах нь ямар утгатай вэ?” гэсэн асуултыг тунгаах бодохыг урь.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг төхөөрөмж дээрх материал дахь бүдүүвч зургийг бөглөхөд урь. Тэднийг бөглөсөн бүдүүвч зурагтай дэлгэцээ хуваалцахыг урь. Хэрэв та үүнийг хийхээр шийдсэн бол суралцагчдад дэлгэцээ болон бүдүүвч зургаа хуваалцахыг урих тухайгаа урьдчилан мэдэгд.

Moзая 7–8

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд бошиглогчдын үзмэрч байх үүргийн ач холбогдлыг ойлгоход тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас яагаад бошиглогчдод итгэдгийг нь хэн нэгэн асуувал тэднийг хэрхэн хариулах талаараа бодож үзэхийг урь.

  • Үзүүлэх материал: Мозая ном дахь аяллын диаграммыг самбар дээр харуул эсвэл хуулбарыг тавь (Үүнийг дараагийн хичээлд ашиглахаар үлдээж болно.)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид үзмэрчийн үнэ цэний талаарх үйл ажиллагааны аль нэгийг дуусгах үед сонголтуудыг дэлгэц дээр харуул эсвэл чаат дээр нийтэл. Суралцагчид олж мэдсэн зүйлээ хуваалцахад бэлэн бол тэднийг гүйцэтгэсэн үйл ажиллагааныхаа дугаарыг чаатаар бичихийг урь. Дараа нь өөр өөр үйл ажиллагаа явуулсан хэд хэдэн суралцагчийг дуудаж, олж мэдсэн зүйлээ хуваалцахыг урь.

Moзая 9–10

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад залбирч, итгэлээр урагшлах үедээ Их Эзэнээс хүч чадлыг хэрхэн хүлээн авч чадахаа ойлгоход тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэт их идэвх зүтгэлтэй гэдэг үгийн утгыг олохыг урь. Тэднийг өсвөр насныхны заримдаа хэт их хичээл зүтгэлтэй байдаг зүйл, үүнээс үүдэн гарч болох сорилт бэрхшээлийн талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхийг урамшуулан дэмж.

  • Үзүүлэх материал: Нар хиртэлтийн зураг; самбар дээр харуулсан эсвэл бичсэн хиртэлтийн тухай асуулт; Мозаягийн ном дахь аяллын диаграмм; “Их Эзэн рүү эргэх нь” гарчигтай шүлэг, асуултууд

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд суралцагчдыг чаат функцийг ашиглан асуултуудад хариулахыг урь. Дараа нь цөөн хариултыг ангийнхантай хуваалцахаар сонго.

Төгс эзэмших сургаалын давтлага 7

Хичээлийн зорилго: Энэ хичээл төгс эзэмших сургаалын хэсгүүдэд заасан сургаалыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар сурч мэдэхэд суралцагчдад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын хэд хэдэн хэсгийн аль хэдийн судалсан хэсгийг давтаж, тэдгээр хэсэг нь өсвөр насны хүүхдийн өнөөгийн амьдралд хэрхэн хамаатай байж болох талаар тунгаан бодохыг урь.

  •  

  • Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын хэсгүүд, судрын түлхүүр үг хэллэгүүдийн хүснэгт; захидлын заавар

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд суралцагчдыг захиагаа бичсэний дараа хичээлийн танхимд бүлэг болгосноор тэд бичсэн зүйлээ хуваалцах боломжтой. Бүтээсэн хувилбараа хуваалцахыг тэдэнд сануул. Тэднийг ангидаа буцаж ирэхэд бүлэг тус бүрийн нэг суралцагчийг өөр суралцагчийн захидлын талаар тэдэнд сэтгэгдэл төрүүлсэн зүйлийг хуваалцахыг урь.

Хэвлэх