“Төгс эзэмших сургаал: Moзая 4:9—‘Бурханд итгэ,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаал: Moзая 4:9,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: Мозая 4:9
“Бурханд итгэ”
Moзая 4:9–10-ыг судлах үедээ та Бурханд итгэхийн ач тусыг сурч мэдсэн. Энэ хичээл танд Moзая 4:9-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Цээжлэх ба тайлбарлах
Moзая 4:9–10 дээрх хаан Бенжамины өөрийн хүмүүсийг Бурханд итгэхийг урьсан урилгыг судалж байсан туршлагаа эргэн сана. Шаардлагатай бол эдгээр шүлгийг дахин уншиж, өмнөх хичээлээс судлах тэмдэглэл дээрээ хийсэн схемээ эргэн харж болно.
-
Хаан Бенжамин хүмүүсээ Бурханы ямар чухал зан чанар эсвэл хандлагад итгэхийг урьсан бэ?
-
Бурханы эдгээр бурханлаг зан чанарт итгэх нь таны амьдралд хэрхэн нөлөөлж чадах вэ?
Moзая 4:9–10-д дурдсан, хаан Бенжамины хүмүүстээ итгэхийг заасан Бурханы шинж чанаруудын аль нэгийг сонго. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгохгүй байгаа хүнд үүнийг хэрхэн тайлбарлах талаараа хуваалц.
Судлах тэмдэглэлдээ итгэх гэдэг үгийг том үсгээр бич. Үүний доор Бурханд гэж бичээд, энэ хэллэгийн доор түүнд бүх мэргэн ухаан байгаа гэдэгт итгэ гэж бич. Дараа нь Moзая 4:9 судрын эшлэлийг доор нь том үсгээр бич. Дээрээс нь эхлэн мөр бүрийг үг, хэллэг, эшлэл рүү заахдаа чангаар хэл. Үүнийг цээжээрээ санах хүртлээ олон удаа давт.
Дадлага хийх үйл ажиллагаа
Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөр-ийг судлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт. Та бүх гурван зарчмыг цээжээрээ жагсаан бичихээр оролдож болно. Дараа нь судлах тэмдэглэлдээ эдгээр зарчмыг хэрхэн ашигласан эсвэл ашиглаж болох талаар бич.
Майрагийн ангийнх нь багш шашин шүтлэгийг шоолж, Бурханд итгэдэггүй хүн байв. Багшийнх нь яриа эхэндээ Майрагийн санааг зовоож байсан ч хэдэн сар хичээлдээ явж байхдаа тэр түүний зөв юм болов уу гэж эргэлзэж эхлэв. Тэр үргэлж Бурханд итгэдэг байсан ч одоо түүнд Бурханы оршихуйд эргэлзэж эхэлж байгаа мэт санагдаж байв.
Майрагийн нөхцөл байдалд эсвэл таны амьдралд илүү хамааралтай Бурханд итгэхтэй холбоотой өөр нөхцөл байдалд туслуулахын тулд Мозая 4:9 дээрх сүнслэг мэдлэгийг болон сургаалыг олж авах зарчмуудыг ашигла.
Итгэлээр үйлдэх
-
Бурханд итгэхийн төлөө хичээж байгаа хүн ямар итгэлтэй үйлдэл хийж болох вэ?
-
Эдгээр үйлдлийг хийх нь тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Moзая 4:9-ийн ямар сургаал ийм нөхцөлд байгаа хүнд мөнхийн хэтийн төлөвтэй болоход тусалж чадах вэ?
-
Хэн нэгний Бурханд итгэх эсвэл итгэхгүй байх шийдвэр нь тэдний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх
-
Ямар нэмэлт судрын хэсэг эсвэл туршлага (танд болон бусад хүнд тохиолдсон) энэ сорилтыг даван туулахад тусалж чадах вэ?
-
Ийм нөхцөлд хүмүүст туслах мэдээллийг өөр хаанаас олж болох вэ? Хамгийн багадаа ядаж нэг өөр эх сурвалжийг олж, энэ нь хэрхэн тусалж болохыг тайлбарла.