Семинар
Төгс эзэмших сургаал: Мозая 3:19—“Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн бол.”


“Төгс эзэмших сургаал: Мозая 3:19—‘Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн бол,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Мозая 3:19,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Мозая 3:19

“Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн бол.”

Зураг
өсвөр үеийнхэн тэврэлдэж байгаа нь

Мозая 3:19-ийг судалж байхдаа та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ хэрхэн даван туулах талаар сурч мэдсэн. Энэ хичээл Мозая 3:19-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд танд тусална. Энэ нь мөн танд тухайн судрын хэсэгт заасан сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөлд ашиглахад тусалж чадна.

Хичээл зүтгэлээр сүнслэг байдлын хувьд суралцахыг урамшуулах. Хөрвөлтийг дэмжиж, суралцагчдын зүрх сэтгэлд гүн шингэхэд туслах сайн мэдээг судлах нь дан ганц багшийн тууштай зүтгэлээс илүү их зүйлийг шаарддаг. Сүнслэг байдлын хувьд суралцах нь суралцагчийн зүгээс байнгын хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Суралцагчдадаа зааж, сурах үйл явцад оролцох үүргээ ойлгоход нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Moзая 3:19-ийг цээжилж эхлэхэд урь. Та ангид судрын гол өгүүлбэрийг цээжлэх цаг гаргаж, энэ нь тэдэнд шүлгийг бүхэлд нь цээжлэхэд туслах дадлага болно гэдгийг тайлбарла.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та төгс эзэмших сургаалын “Мозая 3:19” хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хам сэдэв болох Мозая 3:19 хичээлийн дараа заа. Хэрвээ та төгс эзэмших сургаалын хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Өмнөх хичээлийн туршид Мозая 3:19-өөс бид Ариун Сүнсний таталтад автсанаар Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид эгэл хүнээ даван гарч, гэгээнтнүүд болж чадна гэдгийг сурч мэдсэн. Мозая 3:19 судрын хувьд, “Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн бол” гэдэг нь түлхүүр үг хэллэг нь юм.

Суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжилж дадах арга замаар ханга. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга зам юм.

Судлах тэмдэглэлдээ дараах шиг гурвалжин зур. Мозая 3:19-ийн эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг дөрвөн хэсэгт хуваа. Дөрвөн хэсгийг гурвалжинд бич. Жишээлбэл: Та гурвалжныхаа дээд хэсэгт “Мозая 3:19”, хоёр дахь хэсэгт “Эгэл хүнээ орхих” гэх мэтээр бичиж болно. Зургийнхаа үг хэллэгийг дээрээс доошоо бүхэлд нь цээжилж, цээжээр уншиж чаддаг болтлоо давт.

Суралцагчдаар сургаалыг өөрсдийн үгээр тайлбарлах дадлага хийлгэ. Та суралцагчдад дадлага хийхэд нь туслахын тулд дараах эсвэл өөр санааг ашиглаж болно.

Та Мозая 3:19-ийг өөрийн тойргийн эсвэл салбарынхаа Хүүхдийн хэсэгт зааж байна гэж төсөөл. Та энэ төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг бага насны хүүхдүүдэд хэрхэн тайлбарлах вэ? Мозая 3:19-ийн сургаалыг өөрийн үгээр тайлбарласан товч тайлбар бич.

Суралцагчдыг тайлбараа гүйцээхийн тулд хоёр хоёроор нь хуваарилах талаар бод. Та тайлбараа уншиж өгөхийг хүсэж буй суралцагчдыг ангийнхны өмнө урь.

Дадлага хийх үйл ажиллагаа

Суралцагчдаар сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дахин давтуул. Үүнийг хийх нэг арга бол хэд хэдэн суралцагчийг самбар дээр гурван зарчим тус бүрийг төлөөлөх тэмдэг эсвэл энгийн зураг зурахад урих юм. Үйл ажиллагааг зохион байгуулахыг хичээснээр хичээлийн цагаас цөөн минут л зарцуулна.

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг ашиглан дадлага хийхэд нь туслахын тулд дараахтай төстэй жишээгээр ханга.

Товьяа олон жилийн турш уураа барих тал дээр тэмцэж ирсэн. Тэрээр ах дүү нар, эцэг эх рүүгээ уурлаж, дуугаа өндөрсгөдөг. Мөн тэрээр сургууль дээрээ бусадтай нийцдэггүй. Нэгэн өдөр тэрээр эцэг эхтэйгээ өөрийнхөө түргэн уурын талаар ярилцахдаа “Би илүү тэвчээртэй хүн болмоор байгаа ч чадахгүй юм шиг санагдаж байна. Би ийм л хүн!” гэж хэлэв.

Та суралцагчдынхаа хэрэгцээг илүү сайн хангахын тулд энэ жишээг өөрчилж болно. Та энэхүү түргэн ууртай гэсэн зан авирыг залхуурал, үл хүндэтгэх үг хэллэг, эелдэг бус байдал гэх мэт өөр сорилтот зүйлсээр өөрчилж болно. Өөр нэг сонголт бол суралцагчдыг самбар дээр эгэл хүний зан авирыг бичихэд урих юм. Дараа нь суралцагчид зан авирын аль нэгийг сонгож, оронд нь оруулах жишээг өөрчилж болно.

  • Та ийм нөхцөл байдалд туслахын тулд Мозая 3:19-ийн сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглах вэ?

Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмууд, мөн Мозая 3:19-д заасан сургаал нь энэ нөхцөл байдалд хэрхэн тусалж болох талаар ярилцуул. Суралцагчид энэ үйл ажиллагааг ангиараа эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэж болно.

Хэрвээ суралцагчдад нэмэлт заавар хэрэгтэй бол энэ хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон тэдэнтэй хуваалцаж болох асуултуудын жишээг доор харуулав.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

  • Энэ нөхцөлд Мозая 3:19-ийн сургаал хэрхэн туслах байсан гэж та бодож байна вэ?

  • Сүмийн удирдагчдын хэлсэн өөр ямар судар эсвэл хэлсэн үг танд тустай гэж та бодож байна вэ?

Дараах асуултыг ярилцаж байх үед суралцагчдад өмнөх хичээл дээр судалсан холбогдох эшлэлийг сануул. Эсвэл өмнөх хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх мэдэгдлүүдийг бүгдийг эсвэл заримыг нь хуваалцаж болно.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та энэ асуудлыг мөнхийн талаас нь харж болох зарим ямар арга зам байна вэ?

  • Бидэнд унасан дэлхийд амьдрах боломж олгох Их Эзэний зорилгыг санах нь хэрхэн тустай байж болох вэ?

  • Есүс Христийн тухай, мөн Түүний Цагаатгалын талаар энэ нөхцөлд өөрчлөлт оруулж чадах юуг та мэдэх вэ?

Итгэлээр үйлдэх

  • Энэ нөхцөлд итгэлээр үйлдэж болох зарим арга зам юу вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Удахгүй заах хичээлээр дараах давтах үйл ажиллагааг ашигла. Хичээл дээр зурсантай адил гурвалжныг самбар дээр зур. Дээрээс нь авхуулаад суралцагчдыг Мозая 3:19 судрын түлхүүр үг хэллэгээр “Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн бол” гурвалжны шат бүрийг дүүргэхээр урь. Суралцагчдыг цээжээр бүрэн уншиж чаддаг болтол энэ үйл явцыг давтуул.

Хэвлэх