Семинар
Mозая 4: “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал”


“Mозая 4: “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 4,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 4

Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал

Баяр хөөртэй өсвөр насны хүүхэд

Хэрэв та баяр хөөр, сэтгэлийн амар амгалан нэмэгдэж байгааг мэдэрвэл таны амьдрал хэр өөр байх байсан бэ? Хаан Бенжамины сургаалд сэтгэл нь хөдөлсөн нифайчууд наманчилж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсандаа “баяр хөөрөөр дүүргэгдэж”, “ухамсрын амар амгаланг” мэдэрч байсан (Moзая 4:3). Дараа нь хаан Бенжамин нүглүүдээсээ ангижирсан хэвээр байхын тулд тэдний юу хийх ёстойг заав. Энэ хичээл танд нүглээсээ ангижирсан хэвээр байхын тулд юу хийх ёстойг ойлгоход тусална.

Сүнсээр заах. Ариун Сүнс үнэний гэрч болж, Христийг гэрчилж, зүрх сэтгэлийг өөрчилдөг. Бид зөвхөн Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэн, бусдад Түүнтэй илүү адил болоход нь туслах сайн мэдээг заах эцсийн зорилгоо биелүүлж чадна. Энэ үүргээ гүйцэтгэхдээ Ариун Сүнсийг хэрхэн урих арга замуудыг эрэлхийл.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Moзая 4-ийг уншиж, Есүс Христ хэрхэн хүмүүст нөлөөлснийг болон хаан Бенжамин хүмүүсийг нүглийнхээ ангижралыг хүлээн авсны дараа юу хийхийг уриалсныг олж мэд.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сүнслэг байдлаараа хүчтэй хэвээр байх

Дараах зургийг хараад, энэ ургамлыг эрүүл ургуулахын тулд юу хийх хэрэгтэй тухай бодож үз.

Эрүүл ургамал ангид авчир эсвэл доорх зургийг харуул.

эрүүл ургамал
  • Хэрэв энэ ургамлыг харанхуй өрөөнд эсвэл усгүй байлгавал юу тохиолдох вэ?

  • Энэ нь бидний сүнслэг эрүүл мэнд мөн хэрэгцээтэй хэрхэн хамаарах вэ?

Ургамлыг арчилж байгаа мэт өөрсдийн сүнслэг эрүүл мэндийг хадгалахад байнгын хүчин чармайлт шаарддаг. Moзая 4-т хаан Бенжамин хүмүүстээ сүнслэг байдлаараа хүчтэй хэвээр байхын тулд юу хийх ёстойг нь заасан. Суралцах явцдаа, амьдралынхаа туршид сүнслэг байдлын хувьд хүчирхэг байж, Аврагчтай илүү адил болоход гаргах хичээл зүтгэлд тань туслах сургаалуудыг тунгаан бод.

Нүглүүдийнхээ ангижралыг хадгалах

Хаан Бенжамин хэлсэн үгийнхээ нэг хэсэг болгон, Есүс Христийн ирэх тухай, Аврагчийн Цагаатгалаар дамжуулан нүгэлт чанараа ялан дийлэхийн ач холбогдлын талаар тэнгэр элчээс хүлээн авсан захиасыг хуваалцсаныг эргэн сана (Moзая 3-ыг үзнэ үү).

Мозая 4:1–3-ыг уншаад, хаан Бенжамины хүмүүсийн авсан адислал, мэдрэмжийг олж мэд.

  • Эдгээр шүлгийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Хүмүүс цэвэр ариун, баяр баясгалантай байдалд байхын тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг нүдээ аниад, дараахыг тунгаан бодоход урь. Тэд тунгаан бодсоныхоо дараа асуултын хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно.

Тэр өдөр хаан Бенжамины хүмүүсийн нэг байсан бол ямар байх байсныг төсөөлөөд үз дээ. Энэ нь Есүс Христийн талаарх таны сэтгэгдэлд хэрхэн нөлөөлөхийг мөн энэ туршлагаас юуг өөртөө үүрд хадгалахыг хүсэх байсан талаар бодож үз.

  • Хэрэв та нүглийн ангижралыг илүү олон удаа мэдэрвэл таны амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?

Moзая 4 дэх хаан Бенжамины сургаалын үлдсэн хэсэг нь бидэнд бид Есүс Христийн өршөөлийг хүлээн авсны дараа нүглүүдийнхээ ангижралыг хадгалахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг ойлгоход тусалдаг.

  • Нүглийн ангижралыг хүлээн авах мөн хадгалах нь юугаараа ялгаатай гэж та бодож байна вэ?

  • Бид амьдралынхаа туршид нүглүүдийнхээ ангижралыг хадгалахыг хичээх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Дараах догол мөр нь суралцагчдад эргэцүүлэн бодох, тунгаан бодоход туслах зорилготой бөгөөд бодол санаа, мэдрэмжээ ангийнхантайгаа хуваалцахад туслахад зориулагдаагүй.

Энэ үнэн таны амьдралд хэрхэн нийцэж байгаа талаар бодож үз. Та нүглийн ангижралыг хадгалахдаа юу мэдэрдэг вэ? Үргэлжлүүлэн судалж байхдаа нүглүүдийнхээ ангижралыг хадгалахын тулд юу хийж болохыг ойлгоход тань туслах үнэнийг хайж ол.

Самбар дээр дараах гарчгийг жагсааж бич: Бид нүглүүдийнхээ ангижралыг хадгалахын тулд юу хийж чадах вэ? Тэд судлах явцдаа олж мэдсэн зүйлсээ самбарт жагсаан бичиж болно. Адил жагсаалтыг судлах тэмдэглэлдээ тэмдэглэж болно.

Moзая 4:9–16-г уншаад, бид нүглүүдийнхээ ангижралыг хэрхэн хадгалах талаар бидэнд туслах хаан Бенжамины сургаалыг хайж ол.

Дараах суралцах үйл ажиллагааны хэсэг болгон суралцагчдыг самбарт гарч, Moзая 4:9–16-р хэсгээс өөрт хамгийн утга учиртай санагдсан мөрөө бичихийг урь. Дараахтай адил асуултуудыг суралцагчдад эдгээр шүлгээс олж мэдсэн зүйлээ ярилцахад туслах зорилгоор ашиглаж болно.

  • Таны хувьд хамгийн их анхаарал татсан нүглүүдийн ангижралыг хадгалахын тулд хаан Бенжамины бидэнд зааж өгсөн бидний хийх ёстой дор хаяж гурван зүйл юу вэ?

  • Таны бодлоор хаан Бенжаминаас ирсэн эдгээр урилгыг амьдралдаа хэрэгжүүлбэл ямар байх бол гэж та бодож байна вэ?

  • Эдгээр зүйлийг хийх нь нүглүүдийнхээ ангижралыг хадгалахад хэрхэн туслах вэ?

Хэрэв цаг гарвал суралцагчид Moзая 4:17–26 дээрээс хаан Бенжамины бусдыг халамжлах тухай сургаалаас судалж болно. Зарим санааг “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийн “Бусдын төлөө анхаарал тавих бидний үүрэг хариуцлага” хэсгээс олж болно.

Миний дараагийн алхам

Эдгээр шүлгээс хаан Бенжамины сургаалыг хэр сайн хэрэгжүүлж байгаагаа эргэцүүлэн бод. Та саяхан тодорхойлсон гурав, дөрвөн зан үйлдэл дээрээ анхаарлаа төвлөрүүлж, өөрөөсөө дараах асуултуудыг асууснаар үүнийг хийж болно.

  • Би үүнд хэр их хүчин чармайлт гаргаж байна вэ?

  • Би үүнийг хэр олон хийдэг вэ?

  • Өнөөдөр би намайг сайжруулах боломжтой талбаруудыг санал болгож чадах ямар мэдрэмж сэтгэгдлийг мэдэрсэн бэ?

Нэг талбарт сайжрахын тулд залбирч тодорхой төлөвлөгөө гарга. Та энэ талбарт сайжрах гэж оролдох үедээ тулгарч болох аливаа саад бэрхшээлийг болон эдгээр сорилтыг даван туулахын тулд Их Эзэний тусламжийг хүлээн авах юу хийж болох талаар бодож үз. Энэ талаар танд тусалж чадах гэр бүлийн гишүүн эсвэл хайртай хүнтэйгээ зорилгоо хуваалцах нь тустай байж магадгүй юм. Та мөн энэ зорилгыг Хүүхэд, өсвөр үеийнхний зорилгодоо тусгаж болно.