Семинар
Moзая 4–6: Тойм


“Moзая 4–6: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Moзая 4–6,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 4–6

Тойм

Тэмдэглэл: Энэ долоо хоногийн семинарт Мозая 3–4-ийн материалууд багтана. Мозая 5–6 дахь хаан Бенжамины сургаалуудыг дараагийн долоо хоногийн материалуудаас олж болно.

Хаан Бенжамин бидний төгс бус мөн чанарыг “эгэл хүн” (Мозая 3:19) хэмээсэн. Тэрээр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид үүнийг даван туулж чадна гэж заасан. Хаан Бенжамины сургаалд сэтгэл нь хөдөлсөн нифайчууд наманчилж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, “баяр хөөрөөр дүүрч”, улмаар “ухамсрын амар амгаланг” хүлээн авсан учир “баяр хөөрөөр дүүргэгдсэн” байв (Мозая 4:3). Хаан Бенжамин тэдэнд эдгээр мэдрэмжийг хэрхэн хадгалах талаар зааж, Бурханд итгэх ач холбогдлыг чухалчилсан.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Moзая 3:19

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад өөрсдийнхөө унасан байдлыг буюу эгэл чанарыг даван туулахад Аврагчийн тусламжийг эрэлхийлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Moзая 3:19-ийг уншаад, утгыг нь тунгаан бодоход урь. Та мөн тэднийг энэ шүлгийн зарим хэсгийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд судрыг эсвэл Сүмийн удирдагчийн хэлсэн үгийг олоход урьж болно.

  • Зураг: Чоно

  • Үзүүлэх материал: Холбогдох эшлэлийн жагсаалт

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Мозая 3:19-ийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд нэг эсвэл хэд хэдэн судрыг олж, жижиг бүлэгт эсвэл дэд бүлгийн өрөөнд ажиллахад урь. Дараа нь бүлэг бүрийн гишүүд бүлгээрээ олсон судраа хуваалцаж болно. Суралцагчдыг олсон судруудаа чаат ашиглан хуваалцахад урьснаар ангийнханд бичиж авах боломж олгоно.

Төгс эзэмших сургаал: Мозая 3:19

Хичээлийн зорилго: Энэ хичээл Мозая 3:19-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад тусална. Энэ нь мөн тэдэнд тухайн судрын хэсэгт заасан сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Moзая 3:19-ийг цээжилж эхлэхэд урь. Та ангид судрын гол өгүүлбэрийг цээжлэх цаг гаргаж, энэ нь тэдэнд шүлгийг бүхэлд нь цээжлэхэд туслах дадлага болно гэдгийг тайлбарла.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг эгэл хүний янз бүрийн зан авирыг илгээхдээ чаат ашиглахад урь. Дараа нь суралцагчдад “Дадлага хийх үйл ажиллагааны” жишээнд ямар зан авирыг ашиглахаа шийдэх боломж олго.

Moзая 4

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад нүглийн ангижралаа хүлээн авч, хадгалахын тулд юу хийж чадахаа олж мэдэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мозая 4-ийг уншиж, хүмүүст Есүс Христийн хэрхэн нөлөөлснийг болон хаан Бенжамин өөрийн хүмүүсийг нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсны дараа юу хийхэд урьсныг олж мэд.

  • Зураг: Цүнх үүрч буй хүн

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийг эхлүүлэхийн тулд цүнх үүрч буй хүний зургийг самбарын тохиргоог ашиглан харуул. Суралцагчид цүнхний хажууд хүмүүсийн авч явахыг хүсэж буй зарим зүйл, мөн хүмүүсийн авч явахыг хүсэхгүй байж болох зарим зүйлийн талаар бичиж болно.

Мозая 4:9–10

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханд итгэх итгэл, мөн хайраа бэхжүүлэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханы тухай итгэдэг гурваас таван зүйлийн жагсаалттайгаа ангидаа ирэхийг урь.

  • Видео:Ирээд, Намайг дага” (цагийн код 17:50; 14:17-14:56 хүртэл үзнэ үү)

  • Материал: Лиахона-ийн Ерөнхий чуулганы хэвлэлийн одоогийн хуулбарууд; суралцагчдын Бурханы тухай итгэл үнэмшлээ бичиж, үзүүлэх цааснууд

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ангийн хэмжээнээс хамаарч, самбарын тохиргоог ашиглан, ангиараа Moзая 4:9–10-д заасан тойргийн үйл ажиллагааг хий. Эсвэл суралцагчид ижил төстэй тохиргоог ашиглаж, энэ үйл ажиллагааг дуусгахын тулд дэд бүлгийн өрөөнд хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ ажиллаж болно. Суралцагчид бүлгийн ажлаа хадгалахын тулд дэлгэцийн зургийг авч, дараа нь хичээл дээр үзэж болох юм.

Төгс эзэмших сургаал: Мозая 4:9

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Мозая 4:9-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад нь тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийнхнээсээ эсвэл найз нөхдөөсөө яагаад Бурханд итгэхээр сонгосон тухай асуухад урь.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд хаан Бенжамины Мозая 4:9-ийн сургаалыг давтахын тулд суралцагчид хаан Бенжамины өөрийн хүмүүст Бурханд итгэх талаар Мозая 4:9–10-т зааснаас санаж байгаагаа чаатад бичиж болно.