“Мозая 3:19: Эгэл хүнээ орхих нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мозая 3:19,” Мормоны Номын багшийн гарын авлага
Moзая 3:19
Эгэл хүнээ орхих нь
Та алдаа гаргасандаа эсвэл Бурханы бүх зарлигийг сахиж чадаагүйдээ бухимдаж байсан уу? Хаан Бенжамин бидний төгс бус мөн чанарыг “эгэл хүн” хэмээсэн. Тэрээр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид үүнийг даван туулж чадна гэж заасан. Энэ хичээл суралцагчдад өөрсдийнхөө унасан чанарыг даван туулахад Аврагчийн туслалцааг эрэлхийлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний унасан чанар
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дараах түүхийг ийн дурссан.
Нэгдсэн Улсын индиан овгуудын нэг болох Чероки овгийн нэгэн ухаалаг эр ач хүүдээ амьдралын талаар нэгэн сургаалт зүйрлэл ярьж өгчээ. Өвөө нь Миний дотор хоёр чонын ширүүн тулаан болдог.” Нэг нь хилэнцэт бөгөөд уур хилэн, атаа хорсол, гомдол, харуусал, шунал, худал хуурмагаар дүүрэн. Нөгөө нь сайн бөгөөд нинжин сэтгэл, эелдэг, даруу байдал, үнэн, хайр, баяр баяслаар дүүрэн. Энэ тулаан бидний хүн нэг бүрийн дотор болж байдаг” хэмээн ярьжээ. “Аль чоно нь ялах вэ?” хэмээн ач хүү нь асуув. (Даллин Х.Өүкс, “Сонголтууд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 9-р сар,13; Шэйн М.Боуэнээс сэдэвлэсэн түүх)
-
Хэрвээ та өвөөгийн оронд байсан бол ач хүүгийнхээ асуултад юу гэж хариулах вэ?
-
Та өөрийн доторх “хоёр чоно”-ын тэмцлийг хэрхэн анзаарсан бэ?
Ерөнхийлөгч Өүксийн хуваалцсан түүхэд өвөө нь ач хүүгийнхээ аль чоно ялах вэ гэсэн асуултад “Чиний хооллох нэг нь” гэж хариулжээ.
Хаан Бенжамин нифайчуудад хандаж хэлсэн сүүлчийн үгийнхээ нэг хэсэг болгон бидний унасан чанарыг, мөн энэ нь Бурхантай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар тэнгэр элчийн өөрт нь илчилсэн үнэнийг заасан.
Мозая 3:19-ийг уншаад, хаан Бенжамин түүх дээр дүрсэлсэн эхний чоно шиг зан чанартай хүнийг хэрхэн дүрсэлснийг олж мэд.
-
Та юу олж мэдсэн бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Хаан Бенжамины тодорхойлсон эгэл хүн бидний дотор ямар нэгэн хэмжээгээр оршин байдаг. Эгэл хүн нь нүглээ наманчилдаггүй, эгэл, тачаангуй, уруу таталтад амархан бууж өгдөг, хэт ихийг хүсдэг, бардам бөгөөд хувиа хичээсэн байдаг. (Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51)
-
Та яагаад эгэл хүн Бурханы дайсан гэж бодож байна вэ?
-
Бидний дотор буй эгэл хүнийг “тэжээх” гэдэг нь юу гэсэн үг байж болох вэ?
Амьдралдаа эгэл хүний хандлага, зан авирыг анзаарах зарим арга замын талаар бод. Үргэлжлүүлэн судалж байхдаа эдгээр хандлага, зан авирыг даван туулахад тань туслах сургаалуудыг хайж ол.
Эгэл хүнээ даван гарах
Мозая 3:19-ийг дахин уншаад, энэ удаад хаан Бенжамин эгэл хүнийг хэрхэн даван туулж чадах талаар заасныг олж мэд.
-
Та энэ шүлгээс эгэл хүнийг даван туулахад тань туслах юу сурч мэдсэн бэ?
Мозая 3:19-өөс бид Ариун Сүнсний таталтад автсанаар эгэл хүнээ даван гарч, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтнүүд болж чадна гэдгийг сурч мэдсэн.
-
Та Есүс Христ бидэнд хэрхэн Цагаатгалаар нь дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн болоход тусалж чадна гэж бодож байна вэ?
-
Та “Ариун Сүнсний таталтад автах” гэдэг нь ямар утгатай гэж бодож байна вэ? Үүнийг хийх нь танд эгэл хүнээ хэрхэн даван гарахад тусалж чадна гэж бодож байна вэ?
Ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд холбогдох эшлэлийг ашиглах
Холбогдох эшлэлийг ашиглах нь судрыг судлах ур чадвар бөгөөд энэ нь судрын үг хэллэгийг илүү гүнзгий ойлгоход тусалж чадна. Мозая 3:19-ийн сургаалын талаарх ойлголтыг тань илүү гүнзгийрүүлэх холбогдох эшлэл олж, энэ ур чадвараа давт.
Gospel Library аппликэйшн дээрээс “эгэл хүн” гэсэн нэр томьёог эсвэл Мозая 3:19-өөс бусад түлхүүр үгийг хайж олох замаар холбогдох эшлэлийг ол. Та мөн Мозая 3:19-ийн зүүлт тайлбарт жагсаасан зарим судрын эшлэл ба сэдвүүдийг хайж болно.
Өөр нэгэн сонголт нь дараах судрын хэсгүүдийн заримыг эсвэл бүгдийг нь судлах юм.
-
Эгэл хүнээ даван гарч, гэгээнтэн болоход Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах талаар та юу мэдэж авсан бэ?
Амьдралдаа хэрэгжүүлэх нь
Аврагчийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн болох гэдэг нь юу гэсэн үг болохыг та илүү сайн мэдэж авсан учраас эдгээр сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бод. Танд хийхээр эсвэл хийхээ болихоор өдөөгдсөн ямар зүйл байгаа вэ? Төрсөн бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.