Семинар
Moзая 7–8 : Их Эзэний бошиглогч, үзмэрч


“Moзая 7–8: Их Эзэний бошиглогч, үзмэрч,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 7–8,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moзая 7–8

Их Эзэний бошиглогч, үзмэрч

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Аврагчид Өөрийнхөө тухай заах цол хэргэм байдаг шиг Их Эзэний үйлчлэгчдэд ч гэсэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх үүргийг нь ойлгоход бидэнд тусалдаг цол хэргэм байдаг. Хаан Лимхай хэрхэн гүйцэтгэхээ мэдэхгүй байгаа үүрэгтээ тусламж гуйхад Аммон хэмээх хүн түүнийг бошиглогч руу чиглүүлсэн. Аммон мөн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үүргийн талаарх чухал үнэнүүдийг тайлбарлав. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх бошиглогчдын үзмэрч байх үүргийн чухлыг ойлгоход тусалж чадна.

Энэ үнэнийг гэрчлэх гэрчлэлээ хуваалцах талаар мөн бодож үз. Амьд бошиглогчдын тухай гэрчлэл Далын ахлагч Дийн М.Дэйвийс (1951–2021) “Амьд бошиглогчдыг сонсож, анхаарах аваас эдгээр нь бидний амьдралд гүн гүнзгий, бүр амьдралыг өөрчлөх нөлөө үзүүлэх болно. Бид хүчирхэгжинэ. Бид Их Эзэнд илүү итгэлтэй болно. Бид Их Эзэний үгийг сонсоно” хэмээн заасан (“Ирж, бошиглогчийн дуу хоолойг сонсоцгоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 38).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас яагаад бошиглогчдод итгэдгийг нь хэн нэгэн асуувал хэрхэн хариулах талаараа бодоход тэднийг урих талаар бодож үз.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бошиглогчийн талаарх асуулт

Суралцагчдыг дүрд тоглож, дараах асуултуудын эхний гуравт хариулахыг урь. Хэрэв тэд үүнийг хийхэд дуртай байвал дөрөв дэх асуултад хариулж болно.

Таны таньдаг хэн нэгэн таныг орчин үеийн бошиглогчдод итгэдгийг тань мэдсэн гэж төсөөлөөд үз. Тэд танаас дараахыг асуув.

  • Танай Сүм бошиглогчтой гэж би сонссон. Тэр юу хийдэг вэ?

  • Өнөөдөр бидэнд яагаад бошиглогч хэрэгтэй вэ?

  • Би Иосеф Смит эртний ном орчуулсан гэдгийг онлайнаас уншсан. Өөр эртний эсвэл орчин үеийн үүнийг хийсэн бошиглогч байгаа юу?

  • Чи бошиглогчийн талаар юунд итгэдэг вэ?

Суралцагчдад бошиглогчдын талаар ямар нэгэн асуулт байгаа эсэхийг асуух нь тустай байж болох юм. Тэдний асуултыг самбарт бич.

Мормоны Номд Тэнгэрлэг Эцэг бошиглогчийн тухай сургаалыг хэрхэн бидэнд туслахын тулд ашигладаг талаар олон сургаал агуулагддаг. Та судалж байхдаа дээрх асуултуудын талаар тунгаан бодож, бошиглогчдын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг эрэлхийл. Мөн бошиглогчдын талаар өөрт байгаа нэмэлт асуултуудын хариултыг хайж ол.

Гурван аялал

Дараах дүрслэлийг үзүүлж, дараах мэдээллийг тайлбарла. (Та зургийг самбар дээр хуулж, дараагийн хэдэн хичээлийн үеэр лавлагаа болгон үлдээж болно.) Эсвэл та дараах хоёр догол мөр дэх эшлэлүүдийг суралцагчдад өгч, тэднийг хэсгүүдийг уншиж, сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэхийг урьж болно.

Нифайн нутгийг эргүүлэн авах нифайчуудын аяллын зураг

Хаан Бенжамины эцэг (Мозая)-ийг хаан байх үед Зениф гэдэг хүн Нифайн нутгийг эргүүлэн авахаар хэдэн хүний хамт Зарахемлаг орхин явсан (Moзая 9:3–4-ийг үзнэ үү). Зенифийн бүлгээс олон жилийн турш юу ч сонсогдоогүй тул дараагийн хаан Мозая (хаан Бенжамины хүү) Аммонаар удирдуулсан бүлгийг тэднийг хайхаар илгээв (Moзая 7:1–3-ыг үзнэ үү). Тэд Зенифийн ач хүү болох хаан Лимхайгаар удирдуулсан Зенифийн хүмүүсийг олсон. Лимхайн хүмүүс “[өөрсдийн] гэм буруугийн улмаас” (Moзая 7:20) леменчүүдэд боолчлогдож байв.

Хаан Лимхай Аммонд Зарахемлаг олохоор эрлийн багийг илгээсэн боловч амжилтад хүрсэнгүй хэмээн хэлсэн. Тэд оронд нь 24 алтан ялтас дээр бичсэн цэдэг зэрэг дурсгалт зүйлсийг хойд нутгаас авчирчээ (Moзая 8:7–9-ийг үзнэ үү). Лимхай хаан Аммоныг цэдгийг орчуулж чадна эсвэл чадах хэн нэгнийг танина хэмээн найдаж байв (Moзая 8:6, 11–12-ыг үзнэ үү).

Мозая 8:13–14-ийг уншаад, Аммон цэдгийг хэн, яагаад орчуулж чадна гэж хэлсэн шалтгааныг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

Мозая, Иосеф Смит хоёрт эртний цэдгүүдийг орчуулахад нь туслах зорилгоор Бурханаас бэлтгэсэн Урим ба Туммим хэмээх тусгай хэрэгслүүд байсан гэдгийг мэдэх нь тустай байж болох юм. (Moзая 28:13–14; Иосеф Смит—Түүх 1:35-ыг үзнэ үү. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл Судруудын удирдамж-аас “Урим ба Туммим”-ыг хар.)

Үзмэрчийн үүрэг

Moзая 8:15–18-ыг уншаад, үзмэрч гэж юу болох, хайрт Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд үзмэрчдийг өгсөн талаар олж мэд.

  • Та юу сурч мэдсэн бэ?

Суралцагчид самбарт гарч, олж мэдсэн бүх үнэнээ бичих нь тустай байж болох юм. Хэрэв суралцагчид буруу мэдэгдэл бичвэл үнэн болгоход нь тусал. Ингэх нь суралцагчдад өөрсдийн ажиглалтыг дүгнэж, юу сурч мэдэж байгаагаа тодруулахад тусална. Энэ цэдгийн харуулсан нэг үнэн бол Их Эзэн хүн төрөлхтөнд тус болохын тулд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгдөг гэсэн үнэн юм. Та суралцагчдыг энэ үнэнийг зааж буй үг, хэллэгийг тэмдэглэхийг эсвэл энэ үнэнийг зааж буй ойролцоо шүлгүүдийн хажууд энэ үнэнийг бичихийг урьж болно.

Судруудын удирдамжид зөнч хүний үүргийг дараах байдлаар тайлбарласан байдаг.

Бурханы дэлхийгээс нуусан зүйлүүдийг сүнслэг нүдээр харах эрх мэдлийг Бурханаас хүлээн авсан хүн (Мосе 6:35–38). Тэр бол илчлэгч бас бошиглогч мөн (Moзая 8:13–16). Мормоны Ном дээр Аммон зөвхөн үзмэрчид тусгай хөрвүүлэгчид буюу Урим ба Туммимыг ашиглаж болно гэж заажээ (Moзая 8:13; 28:16). Үзмэрч өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг. Эрт үед бошиглогчдыг ихэнхдээ үзмэрч хэмээн дууддаг байсан (1 Сам. 9:9; 2 Сам. 24:11).

Иосеф Смит хожмын өдрүүдийн агуу үзмэрч юм (С&Г 21:1; 135:3). Үүнээс гадна, Тэргүүн зөвлөл, Арван хоёрын зөвлөлийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг. (Судруудын удирдамж, “Үзмэрч,” scriptures.ChurchofJesusChrist.org)

  • Бошиглогчийн үзмэрчийн үүргийн талаар та юу сурч мэдсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэг яагаад Тэргүүн зөвлөлд болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгад эдгээр чадварыг өгсөн гэж та бодож байна вэ?

  • Бошиглогч, үзмэрч, илчлэгч нар нь хэрхэн Бурханы таныг хайрладаг хайрын нотолгоо болох вэ?

Бидний үеийн үзмэрчдийн үнэ цэн

Суралцагчдад Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгынхан бошиглогч, үзмэрч, илчлэгч гэдэгт итгэх итгэлээ гүнзгийрүүлэхэд ямар сургалтын үйл ажиллагаа тусалж болох вэ? Хэд хэдэн санааг доор өгөв. Нэг юм уу хэд хэдэн зүйлийг сонго эсвэл өөрийн санааг гарга. Суралцагчид бие даан эсвэл хамтрагчтайгаа ажиллах боломжтой.

  • Тэнгэрлэг Эцэгийн бошиглогчдыг үзмэрч гэдгийг мэдсэнээр Их Эзэнд итгэлтэй үлдэхэд тань туслах дор хаяж гурван нөхцөл байдлын талаар бод. Эдгээр гурван нөхцөл байдлыг бич.

  • Тэргүүн зөвлөлийн эсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүний саяхан болсон Ерөнхий чуулганд хэлсэн үгийг судал. Тэднийг үзмэрч гэдгийг харуулсан жишээнүүдийг тэмдэглэ.

  • Суралцагчдыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын (2022, 2) нүүрэн талд байгаа “Тэргүүн зөвлөлийн захиас-ыг уншихад урь. Энэ захиасанд болон энэхүү товхимолд багтсан жишгүүд нь Тэргүүн зөвлөлийн гишүүдийг үзмэрч гэдгийг хэрхэн харуулж байна гэж бодож байгаагаа бич.

  • Дараах үзмэрчдээс таны болон танай гэр бүлийн мэдэрсэн ашиг тусыг тэмдэглэ.

Суралцагчдыг судалж, бэлтгэсэн зүйлээ хуваалцахыг урь.

Хаан Мозая цэдгүүдийг орчуулсан гэдгийг мэдэх нь тустай байж болох юм (Moзая 28:11–19-ийг үзнэ үү). Та Иферийн номыг судлах явцдаа тэдгээр цэдгийн зарим хэсгийг унших боломжтой болно.

Цэдгүүдийг орчуулахаас ч өмнө хаан Мозая орчуулж чадна гэсэн бодол хаан Лимхайд нөлөөлсөн. Moзая 8:19–20-ийг уншаад, Бурхан бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг дууддаг гэдгийг мэдээд хаан Лимхай хэрхэн хариу үзүүлснийг хайж ол.

  • Тус үнэнийг ойлгох нь Лимхайд хэрхэн нөлөөлсөн бэ?

Тэнгэрлэг Эцэг өнөө үед биднийг чиглүүлэх бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгдөг тухай та ямар бодолтой байгаагаа тунгаан бод. Та бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж болно.

Бошиглогчдын ач холбогдол, тэд таны амьдралыг хэрхэн адисалсан тухай гэрчлэлээ хуваалц.