“Алма 4: Бардамналын бүдрүүлэх чулуу,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 4,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 4
Бардамналын бүдрүүлэх чулуу
Бардамнал нь даруу байдал буюу үг дуулан хүлээж авах явдал дутагдахыг хэлдэг. Бардамнал нь хүмүүсийг бие биеийнх нь болон Бурханы эсрэг тавьдаг (Судруудын удирдамж, “Бардамнал” хэсгийг scriptures.ChurchofJesusChrist.orgүзнэ үү). Та өнөөдөр дэлхий дээр байгаа бардамнал, мөн эдгээр нь танд болон эргэн тойрны хүмүүст тань хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаар бод. Алмагийн үеийн Аврагчийн Сүмийн зарим гишүүний бардамнал мөн зөрчилдөөн Сүмийн хөгжил дэвшлийг удаашрахад хүргэсэн. Үүний үр дүнд Алма Бурханы үгийг номлоход өөрийгөө зориулахын тулд ерөнхий шүүгчийн албан тушаалаасаа огцрох бурханлаг нөлөөг мэдэрчээ. Энэ хичээл танд Бурханы үгийг ашиглан бардамнал, зөрчилдөөнийг даван туулахад тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бардамналын бүдрүүлэх чулуу
Бүдэрч унасан эсвэл бүдэрсэн үеэ эргэн сана. Юу таныг бүдрэхэд хүргэснийг санаж байна уу? Заримдаа бид амьдралдаа “бүдрүүлэх чулуу” гэж нэрлэж болох зүйлд бүдэрдэг. Мөн энэ нь сүнслэг байдлын хувьд ч үнэн юм.
Хэдэн хайрцаг зураад, өсвөр үеийнхнийг сүнслэг байдлын хувьд бүдрэхэд хүргэж болох зүйлсийн нэрийг тавь. Жишээлбэл: Заримд нь бошиглогчийн үгийг сонсоход эсвэл мэргэн ухааны үгийг дуулгавартай дагахад хүндрэлтэй байж болно.
Эдгээр зүйлд бүдрэх нь ямар үр дагаварт хүргэх талаар бод. Эдгээр бүдрүүлэх чулууг анзаарч, зайлсхийж, даван туулахын тулд яагаад Бурханы тусламж хэрэгтэй болохыг тунгаан бод.
Алмагийн хүмүүс леменчүүдтэй хийсэн дайнд асар их хохирол амсаад удаагүй байв. Тэд зовлон зүдгүүрийнхээ улмаас “үүргийнхээ санамжинд сэрээгдэж” мөн олон хүн баптисм хүртжээ (Алма 4:1–5-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч тэд сүнслэг байдлын хувьд бүдэрч эхэлсэн нь амар амгалан удаан үргэлжлэхгүйд хүргэжээ.
Алма 4:6–8-ыг уншаад, Сүмийн удирдагчид яагаад санаа зовниж байсныг олж мэд.
-
Та нар Сүмийн удирдагчдыг хүмүүсийн бардамнал улам нэмэгдэж байгаад яагаад “ихээр шаналсан” (Алма 4:7) гэж бодож байна вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.
Бардамнал нь Сионд бүдрүүлэх чулуу юм. Дахин хэлье: Бардамнал нь Сионд бүдрүүлэх чулуу юм. (Ezra Taft Benson, “Beware of Pride,” Ensign, May 1989, 7)
Бардамналын бүдрүүлэх чулууг илэрхийлсэн том хайрцаг зур. Хайрцаг дээр дараах асуултын хариултыг жагсаа.
-
Бардамнал хүнийг хэрхэн сүнслэг байдлын хувьд бүдрэхэд хүргэнэ гэж та бодож байна вэ?
-
Бардамнал биднийг Аврагчтай илүү адил болоход ямар арга замаар саад болдог вэ?
Алма 4-ийг үргэлжлүүлэн судлахдаа бардамнал танд хэрхэн саад болж болох тухай мөн түүнийг даван туулахын тулд та юу хийж чадахаа бод.
Алма 4:8–12-ыг уншаад, Сүм дэх бардамналын үр нөлөөг хайж ол. Маргаан мэтгэлцээн гэдэг нь ууртай эсвэл ширүүн санал зөрөлдөөн, зөрчилдөөн гэсэн үг гэдгийг анхаар. Өс хонзон гэдэг нь хор хөнөөл үйлдэх хүсэл эсвэл муу санаа юм.
-
Сүм дэх бардамналын үр нөлөө юу байсан бэ?
-
Эдгээр үйлдэл нь ямар байдлаар Аврагчийн Сүмийн гишүүдэд тохиромжгүй байдаг вэ?
-
Сүмийн бус хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?
Бардамнал, зөрчилдөөнөөс зайлсхийх нь
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийн заасан.
Бардамналын эсрэг ерөндөг бол даруу, номхон дөлгөөн, хүлцэнгүй байдал юм [Алма 7:23-ыг үзнэ үү]. (Ezra Taft Benson, “Beware of Pride,” Ensign, May 1989, 6)
Алма 4:13–14-ийг уншаад, Сүмийн гишүүд бардамналаас зайлсхийж, итгэлтэй хэвээр үлдэхийн тулд юу хийснийг хайж ол. 13-р шүлэг дэх даруухнаар үзэх гэдэг нь илүү даруу, дөлгөөн болох гэсэн утгатай болохыг анхаар.
Та өөрийн зурсан бардамналын бүдрүүлэх чулууны эргэн тойронд Алма 4:13–14-өөс даван туулж, эсэргүүцэхэд бидэнд тусалж чадна гэж бодож буй Христтэй адил хандлага, үйлдлүүдийг жагсаан бич.
-
13–14-р шүлэг дэх ямар үйлдэл мөн хандлага танд Есүс Христийг сануулдаг вэ?
-
Эдгээр хандлагыг хөгжүүлж, эдгээр үйлдлийг хийх нь Түүнтэй илүү адил болоход хэрхэн тусалдаг вэ?
-
Та бусад хүнийг Христийнхтэй адил хандлага, үйлдлээр амьдарч байгааг хэрхэн харсан бэ, энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Таны амьдралд тохиолдож болох аливаа бардамнал, зөрчилдөөний талаар бод. Аврагчийн үлгэр жишээг дагахын тулд юу хийж болохоо тунгаан бод. Асуудлыг багасгаж, шийдлийн нэг хэсэг болохын тулд та юу хийж болох вэ?
Алма хүмүүст сүнслэг байдлын хувьд туслахад цагаа зориулах хэрэгтэй гэж шийдсэн. Тэрээр дээд санваартны албыг өөртөө хадгалж үлдээх үедээ шүүгчийн суудлыг Нифайхад шилжүүлсэн (Алма 4:15–18-ыг үзнэ үү).
Алма 4:19-ийг уншаад, хүмүүсийн дундах бардамнал, зөрчилдөөнийг “намжааж” чадах зүйлийн тухай Алма юу мэддэг байсныг олж мэд. ChurchofJesusChrist.org
-
Ямар арга замаар Алма Есүс Христтэй адил байсан бэ?
-
Бид Алмагийн үлгэр жишээнээс юу сурч мэдэж авч болох вэ?
Алма 4:19 дээрх нэг үнэн бол Бурханы үгийг мөн цэвэр гэрчлэлийг сонсох нь бардамнал, зөрчилдөөнийг даван туулахад бидэнд тусалдаг гэсэн үнэн юм.
Дараах мэдэгдлээс ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Бурханы үгийн талаар юу заасныг олж мэд.
Судрууд, амьд бошиглогчдын үгс, хувийн илчлэлтэд байдаг Бурханы үг гэгээнтнүүдийг хамгаалдаг төдийгүй нүгэл хилэнцийг эсэргүүцэн, сайн сайхан бүхнээс чанга зуурч, энэ амьдралд баяр баясгаланг олж болохын тулд Сүнсээр зэвсэглэх хүчтэй юм. (Ezra Taft Benson, “The Power of the Word,” Ensign, May 1986, 80)
-
Бурханы үг ба цэвэр гэрчлэл нь бардамнал, зөрчилдөөнийг зогсооход ямар арга замаар тусалж болох вэ?
-
Бардамнал, зөрчилдөөнөөс үүсэх хоёр, гурван асуудлыг жагсаан бич.
-
Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслах орчин үеийн бошиглогчдын судар, сургаалуудыг жагсаан бич.
-
Таны жагсаасан зүйлс бусадтай Аврагчтай адил харьцахад хэрхэн, яаж туслахыг тодорхойл.
Энэ хичээлээр сурч мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх талаар Ариун Сүнсний өдөөлтүүдийг анзаарч, танихыг эрэлхийл. Тэдгээр сэтгэгдлээ дагах боломжийг эрэлхийл.