Семинар
Алма 2–3: Бидний дагахаар сонгосон Тэрээр


“Алма 2–3: Бидний дагахаар сонгосон Тэрээр,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 2–3,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 2–3

Бидний дагахаар сонгосон Тэрээр

судрыг тунгаан бодож буй өсвөр үеийнхэн

Судруудад бошиглогчид бид хэнийг дагахыг сонгохдоо үйлдлийнхээ үр дагавартай тулгарах болно гэдгийг байнга сэрэмжлүүлсээр ирсэн. Жишээлбэл: Нифайчууд, амлисайчуудын хоорондох зөрчилдөөний дараа бошиглогч Мормон нас барсан хүмүүс “сайн эсвээс муу сүнс байхаас хамааран, тэд дагахаар шийдсэн тэрхүү сүнснийхээ дагуу, мөнхийн аз жаргалыг, эсвээс мөнхийн зовлонг тэд хадан авна”(Алма 3:26) гэж заажээ. Энэ хичээл танд амьдралынхаа туршид хэнийг дагахаа сонгосноор гарах үр дагавруудыг илүү сайн ойлгоход тусалж чадна.

Зорилгоо бодож бэлтгэ. Суралцагчдад “Есүс Христийн сургаал, Түүний Цагаатгалыг ойлгох, тэдгээрт найдаж сурахад” туслах хичээл дээр тэдэнд юу тохиолдохыг бодох цаг гарга. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон багш нарыг “суралцагчдадаа заахаасаа өмнө өдөр бүр тэрхүү зорилгыг санаж яваарай” гэж уриалсан (“The Teaching Youth in the Day of the Wave” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast], August 6, 2013).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа ирэхээсээ өмнө Алма 2–3-ыг уншсан эсвэл сонссон байхад урь. Тэднийг эдгээр бүлэг дэх цэдгээс юу сурч мэдэж болох тухай бодохыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Түүхийн сургамж нь юу вэ?

Суралцагчдыг сургамж болох түүх, үлгэрийн тухай бодож, ангийнхантайгаа хуваалцахад урь. Шаардлагатай бол та дараах жишээг ашиглаж болно. Хэрэв суралцагчид жишээг мэддэг бол түүхийг өөрсдийн үгээр ярьж, сургамж, хичээлийг тодорхойлоход тэднийг урь. Энэ нь суралцагчдад Мормоны бичвэрүүдээс нь суралцаасай гэсэн зарчмуудыг тодорхойлоход тусална.

  • Амьдралын сургамж болдог түүх эсвэл үлгэрийн тухай бод.

Эртний Грекийн Эзоп хэмээх туульчийн “The Boy Who Cried Wolf (Чоно хэмээн хашхирсан хүү)” хэмээх сонгодог үлгэр бий. Тосгоны хонин сүрэг рүү чоно дайрч байна гэж хөршүүдээ хоёр удаа хуурсан залуу хоньчин хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг уулга алдахад тосгоныхон тусламж үзүүлэхээр яаран очсон ч чоно байхгүй гэдгийг мэдэв. Эцэст нь жинхэнэ чоно сүрэг рүү дайрчээ. Гэвч хүү гурав дахь удаагаа тусламж гуйхад хэн ч түүнд туслахаар очсонгүй.

  • Бид энэ түүхээс ямар зүйлийг суралцаж, сургамж авах вэ?

Суралцагчдад бошиглогч Мормоны онцолсон зарчим, сургамжуудыг таньж, тодорхойлоход нь туслахын тулд Мормоны Номыг судлах бүх боломжийг олж мэд.

Түүх, үлгэрт сургамж байдаг шиг судар нь хичээл зааж, зарчмуудыг дүрсэлдэг. Мормоны Номыг судлахдаа суралцах тустай ур чадвар бол Мормон цэдэгтээ тодорхой түүхийг оруулах зорилгоо тодорхой хэлснийг анзаарах явдал юм. Тэрээр бидэнтэй зарчим мөн сургамж хуваалцаж байгаагаа мэдэгдэхийн тулд “Тиймээс бид ялган таньж чадна”, “бид ингэж харж байна”, “үнэхээр, үнэнээр” эсвэл “болгоогтун” гэх мэт үг хэллэгүүдийг ихэвчлэн ашигладаг (Алма 24:30; 30:60; 48:17; 62:41; Хиламан 3:27–28-ыг үзнэ үү). Мормоны онцолсон сургамж ба үнэнийг тодорхойлох нь танд хувийн хамаарлыг олоход тусална. Мөн энэ нь таны судрыг судлах үр өгөөжийг нэмэгдүүлж чадна.

Алма 3:26–27-г уншаад, Мормоны биднээс Алма 2–3-ын түүхээс суралцахыг хүссэн үнэнийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.

  • Та юу олж мэдсэн бэ?

Суралцагчдад Алма 3:26–27-д заасан үнэнийг ойлгоход тусламж хэрэгтэй бол дараах мэдээллийг хуваалцах талаар бодож үз.

Энэ хэсгийг илүү сайн ойлгохын тулд “хүн бүр дагахаар сонгосон түүнээсээ шангаа хүлээж авдаг” гэсэн хэллэг нь бид бол ажил олгогч маань Тэнгэрлэг Эцэг аль эсвэл Сатан байх эсэхийг өөрсдийн сонголтоор тодорхойлдог ажилтан гэж төсөөлөхөд урьж байгааг анхаар (Алма 3:27-г үзнэ үү) Энэхүү хам сэдэвт орсон сонгох гэдэг үг нь нэг тал руугаа налах, хазайх гэсэн утгатай. Тиймээс Сатан руу хазайж, налдаг хүмүүс удалгүй түүний доор ажилд орж, “мөнхийн зовлонг” (Алма 3:26) хүлээн авдаг. Эцэст нь бид мөнхийн ажил олгогчоороо хэнийг сонгосон бэ гэдгийг бидний амьдралын сонголт харуулах болно.

Суралцагчдад хичээлийн туршид эдгээрийг эргэж харах боломж олгохын тулд дараах үнэнийг самбар дээр бичих нь тустай байж болох юм.

Алма 3:26–27-ийн нэг үнэн бол энэ амьдралд дуулгавартай дагахаар сонгосон нэгэн нь бидний мөнхийн аз жаргалыг эсвэл зовлонг тодорхойлдог явдал юм.

Өөрийн амьдралыг болон хэнийг дуулгавартай дагахаа сонгож буйгаа бод. Та Есүс Христийг дагахыг хичээж байна уу? Эсвэл та өөр нэгнийг дагаж байна уу? Өнөөдөр хичээлээ үргэлжлүүлэхдээ эдгээр асуултыг тунгаан бод.

Амлисай хаан болохыг эрмэлздэг

Шүүгчдийн засаглалын эхний жилүүдэд Алма ба түүний хүмүүс өөрсдийн итгэл, аз жаргалын сорилттой тулгарсан.

Алма 2:1–12-ыг уншаад, нифайчуудад тулгарсан сорилт бэрхшээлийг олж мэд.

Хичээлийн энэ хэсэгт “Нэмэлт суралцах үйл ажиллагааны” шашны эрх чөлөөний тухай саналыг оруул.

  • Амлисай хаан болбол юу хийх гэж байсан бэ? (4-р шүлэг-ийг үзнэ үү.)

  • Нифайчууд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ?

  • Нифайчууд Аврагчийг дагах хүслээ хэрхэн харуулсан бэ?

Сонголт ба үр дагаврууд

Суралцагчдад Бурханыг эсвэл чөтгөрийг дагаснаар гарах өөр өөр үр дагаврыг хайж, хуваалцахад тусал. Үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам бол дараах хүснэгтийг самбар дээр зурж, суралцагчдаас бөглөхийг хүсэх юм. Өөр нэг сонголт бол хичээлийн өмнө мөнгөн тэмдэгт эсвэл “шан”-г төлөөлөх хэд хэдэн жижиг цаас бэлдэх юм (Алма 3:27). Дараа нь хоёр цаасан шуудай эсвэл хайрцаг авчирч, нэгийг нь “Бурханыг дагадаг”, нөгөөг нь “Чөтгөр эсвэл түүний зарц нарыг дагадаг” гэж тэмдэглэ. Суралцагч бүрд дор хаяж нэг цаас өгч, ангийнхны тэн хагасаар доор жагсаасан судрын хэсэг бүрийг уншуул. Суралцагчдыг түүх бүрээс өөр өөр шан харамж олж мэдэх үед тэдгээрийг цаасан дээрээ бичиж, урамшууллаа тохирох саванд хийхэд урь. Суралцагчдыг дууссаны дараа, хэд хэдэн шан харамжийг чангаар унш. Суралцагчдыг өөрсдийнхөө эсвэл бусдын амьдралаас анзаарсан, Бурханыг дагаснаар ирсэн нэмэлт шан урамшууллыг хуваалцахад урь.

Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулж зур. Дараах шүлгийг уншаад, Бурханыг эсвэл чөтгөрийг дагаснаар ямар “шан” ирэхийг тохирох баганад жагсаан бич.

“Дагахаар сонгосон түүнээсээ шангаа хүлээн авдаг” (Алма 3:27)

Бурханыг дагах нь

Чөтгөрийг эсвэл түүний зарц нарыг дагах нь

Алма 2:16–18, 26–31 (Алма ба нифайчууд)

Алма 3:4, 13–14, 18–19 (амлисайчууд)

  • Та энэ хоёр түүхээс юу анзаарсан бэ?

Тайлбар: Амлисайчууд ба леменчүүд бослого гаргаж, дуулгаваргүй байснынхаа улмаас хүртсэн хараал бол тэдний Бурханаас тусгаарлагдсан явдал юм (2 Нифай 5:20–21-ийг үзнэ үү). Тухайн үед леменчүүдийг нифайчуудаас ялгаж байсан тэмдэг нь “леменчүүдийн арьс бараан байв” (Алма 3:6). Энэ тэмдгийн шинж чанар, гадаад төрхийн учир бүрэн тайлагдаагүй гэдгийг санах нь чухал. Мормоны Номын болон орчин үеийн бошиглогчид хүмүүсийг арьсны өнгөөр доромжлох эсвэл дорд үзэх нь буруу гэж заасан (Иаков 3:9-ийг үзнэ үү).

Суралцагчдынхаа чадвараас хамааран дараагийн гурван бүлэг шүлгийг өгөхийн оронд та суралцагчдыг Бурханыг эсвэл өөр хэн нэгнийг дагасны “шанг” дүрсэлсэн өөр судруудыг олоход урьж болно. Та тэднийг төгс эзэмших сургаалын хэсгүүдийг ашиглахад урамшуулж болно.

Дараах судрын хэсгүүдийг уншаад, олж мэдсэн зүйлээ хүснэгтдээ нэм.

2 Нифай 2:27

Алма 30:60

Матай 11:28–30

Суралцагчдыг хүснэгтээ бөглөж дуусаад, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Судраас олж мэдсэн зүйлээ хувийн амьдралтайгаа холбоход нь туслах дараах жишээн дээрх асуултуудыг суралцагчдаас асуу.

Хувьдаа хэрэгжүүлэх нь

  • Та амьдралаасаа Алма 3:26–27-д дүрсэлсэн зарчмын үнэн мөнийг харуулсан юуг ажигласан эсвэл туулсан бэ?

Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагахад туслах одоо хийж буй сонголтуудынхаа талаар бод. Тэд хэрхэн мөнхийн аз жаргалд хүргэх вэ? Та Аврагчаас холдох ямар нэг сонголт хийж байна уу? Өөрчлөгдөхийн тулд юу хийх хэрэгтэйг шийд. Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн адисалж, хүчирхэгжүүлж болох талаар бод.