Семинар
Мозая 29–Алма 4: Тойм


“Мозая 29–Алма 4: Тойм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мозая 29–Алма 4,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мозая 29Алма 4

Тойм

Нифайчуудын дунд байсан Нихор гэх хүн хуурамч сургаал заасан нь тухайн үед болон хожим нь хүмүүсийг Аврагчаа үгүйсгэхэд хүргэсэн. Түүний нөлөөгөөр зарим хүн “Бурханы сүмд харьяалагддаг тэднийг хавчин гадуурхаж эхлэв” (Алма 1:19). Хожим нь Амлисай гэх хүн нифайчуудын эсрэг бослогыг удирдаж, олон хүнийг тулалдаанд амиа алдахад хүргэсэн. Цаг хугацаа өнгөрөхөд Аврагчийн Сүмийн зарим гишүүний бардамнал, зөрчилдөөн Сүмийн хөгжил дэвшлийг удаашруулахад хүргэв. Үүний үр дүнд, Алма Бурханы үгийг номлоход өөрийгөө зориулахын тулд ерөнхий шүүгчийн албан тушаалаасаа огцрох сүнслэг өдөөлтийг мэдэрчээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Алма 1:1–18

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христээс холдуулах худал сургаалыг таньж, үгүйсгэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид тойм дахь “Би хуурамч сургаалыг таньж, үгүйсгэж чадна” хэсгийг судалж болно.6-р сарын 3–9. Мозая 29–Алма 4: “Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2024

  • Видео: “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт” (цагийн код 15:45; 9:17-оос 10:10 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид Нихорын хуурамч сургаалыг зассан судруудыг олж мэдсэн тохиолдолд чаат функцийг ашиглан, хариултаа хуваалцаж болно.

Алма 1:19–33

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байсныхаа төлөө хавчигдаж байсан ч итгэлтэйгээр хариу үйлдэл хийж, амар амгаланг мэдрэхэд тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийнх нь амьдралд итгэл үнэмшилд нь сорилт бэрхшээл тулгарсан үеийг, мөн тэд хэрхэн хариу үйлдэл үзүүлснээ бодоход урь.

  • Видео:Шавь байхын адислал ба төлөөс” (цагийн код 14:45; 0:25-аас 2:05 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг нифайчуудын хийсэн үйлдлүүдийг чаат функцийг ашиглан, жагсааж бичихэд урь. Энэ нь суралцагчид бүгдээрээ хандаж болох жагсаалтыг гаргаж, ангийнхныхаа олсон үйлдлүүдийг өөрсдийн жагсаалтад нэмэх боломжийг олгоно.

Алма 2–3

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралынхаа туршид хэнийг дагахаа сонгосноор гарах үр дагавруудыг илүү сайн ойлгоход тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа ирэхээсээ өмнө Алма 2–3-ыг уншихад эсвэл сонсоход урь. Тэднээс эдгээр бүлгийн түүхээс юу сурч мэдэж болох талаар бодохыг хүс.

  • Үзүүлэх материал: Суралцагчдаар “Түүний дуулгавартай дагахыг хүсдэг хүний хөлс” гэсэн гарчиг самбар дээр харуулсан эсвэл хуулсан хүснэгтийг бөглүүл

  • Зүйлс: Валютыг илэрхийлэх цаас; хоёр уут эсвэл хайрцаг

Алма 4

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад бардамнал ба зөрчилдөөнийг даван туулахад Бурханы үгийг ашиглахад тусалж чадна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг даруу байдлын тухай Сүмийн удирдагчийн хэлсэн судрыг эсвэл мэдэгдлийг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Хичээлийн объект: Цаасан дээр “бүдрүүлэгч чулуу” гэж бичээд, ангийн үүдэнд шалан дээр наах

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Нэг талд нь Алмад болон түүний хүмүүст тулгарч байсан асуудлуудыг, нөгөө талд нь шийдлүүдийг харуулсан хүснэгтийг хичээлийн турш харуул. Суралцагчдыг хичээлийн туршид энэ хүснэгтэд нэмж, судлах тэмдэглэлдээ хуулахад урь.

Төгс эзэмших сургаалын давтлага 10

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад энэ жил судалсан зарим төгс эзэмших сургаалаа өөрсдийн амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Төгс эзэмших сургаалын эхний 12 эшлэл-ээс утга учиртай гэж үзсэн нэг эшлэлийг сонгоход урь. Суралцагчдыг сонгосон эшлэлүүд нь яагаад өөрт нь утга учиртай болохыг хуваалцахад бэлтгэлтэй ирэхийг урамшуулан дэмж.

  • Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын эхний 12 судрын хэсгийг харуулсан хүснэгт

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид чаат ашиглан, дэлхий дээр байгаа янз бүрийн сорилт бэрхшээл, асуудлуудыг нийтлэх боломжтой. Дараа нь тэд эдгээр сорилт бэрхшээл, асуудалтай тулгарсан хүмүүст тусалж болох төгс эзэмших сургаалын хэсгүүдийг нийтэлж болно.