“Төгс эзэмших сургаалын давтлага 10: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаалын давтлага 10,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаалын давтлага 10
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх нь
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг бодит амьдрал дээр ашиглахад тань туслах явдал юм. Энэ хичээл танд энэ жил суралцсан зарим төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралдаа хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтах
Дараах хүснэгтийг ашиглан, Мормоны Номоос төгс эзэмших сургаалын эхний 12 эшлэл, түлхүүр үг хэллэгийг давт. Дараа нь танд утга учиртай гэж үзсэн нэгийг сонгоод, бүх хэсгийг унш.
Төгс эзэмших сургаалын эхний 12 хэсэг ба түлхүүр үг хэллэг
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би явж бас Их Эзэний зарлиг болгосон тэр зүйлүүдийг биелүүлэх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Тэд … эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эсвэл … боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханд бүгд адил.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нар үргэлж залбирах ёстой.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа юм.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханы зарлигуудыг дагадаг [тэд] … бүх зүйлд адислагдсан болой.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Төрөлх хүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн [бол].” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурханд итгэ; … Тэр бүх мэргэн ухааныг эзэмшигч гэдэгт итгэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүрт.” |
-
Төгс эзэмших сургаалын судрын аль хэсгийг та хамгийн утга учиртай гэж үзэж байна? Яагаад? Та сонгосон судрын хэсгээ найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалц.
Сайн мэдээний үнэнийг өөрийн амьдрал, нөхцөл байдалтай холбох нь
Та судруудыг судалж байхдаа сурч байгаа зүйлээ өөрийн болгож, хэрэгжүүлэх нэг арга бол өөрийн амьдрал, нөхцөл байдалтай холбохыг оролдох юм. Жишээлбэл: Та тодорхой асуулт, сорилттой тулгарч байж болно. Судруудыг уншиж байхдаа хариулт хайх нь судалж буй зүйлийнхээ ач холбогдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга юм.
Үйл ажиллагаа А
-
Таны бодлоор асуудлыг шийдвэрлэж болох төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд бий юү? Хэрэв ихэнх хүмүүс таны сонгосон судрын хэсгийн үнэнийг хэрэгжүүлбэл дэлхий хэрхэн өөрчлөгдөх вэ? Тодорхой нэг юм уу хоёр жишээг хуваалц.
-
Та энэ сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд сонгосон судрын хэсгийн сургаалыг ашиглан, юу гэж хэлж болох вэ?
Үйл ажиллагаа Б
Та одоогийн нөхцөл байдал, тухайлбал тусламж эрэлхийлж буй хувийн асуулт, сорилт бэрхшээл, зан авирынхаа талаар бод. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн жагсаалтыг давтаад, эдгээр асуулт, сорилт бэрхшээл, зан авирын тал дээр танд тусалж болох үнэнийг олж мэд. Танд яг одоо тулгараад байгаа зүйлд тань тус болох ядаж нэг хэсгийг сонго.
-
Сонгосон судрын хэсгийнхээ сургаалыг хэрэгжүүлэх нь таны амьдрал, нөхцөл байдалд хэрхэн адислал болох вэ?
-
Судрын хэсгүүдийн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх нь танд Есүс Христэд илүү ойртож, Түүнтэй илүү адил болоход хэрхэн туслах вэ?
-
Та эдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлж эхлэхийн тулд ямар нэг, хоёр жижиг алхмыг хийж болох вэ?